Аялагч таньд - 6 January 2009 - Блог - Хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл
Пүрэв гараг, 2016-12-08, 10:21 PM
Friend's United Force
 
Сайтын цэс

Чат
200

Нүүр » 2009 » 1-р сар » 6 » Аялагч таньд
Аялагч таньд
2:15 PM
Ертөнцийн Долоон Шинэ Гайхамшиг
Ертөнцийн долоон шинэ гайхамшгийг албан ёсоор тунхаглан зарлах ёслол 2007 оны долдугаар сарын 7-ны Бямба гаригт Португал улсын нийслэл Лисабон хотноо боллоо. Уг ёслолын ажиллагааг Долоон Шинэ Гайхамшиг сангаас зохион байгуулжээ. Энэ сангийн зорилго нь дэлхий нийтэд түгээмэл болоод нийтлэг сэдэв, асуудлаар санаа бодлоо солилцож шийдвэр гаргахад манай гаригийн иргэдийг идэвхитэй оролцуулж, харилцан итгэлцэл, хүндэтгэлээ дээшлүүлэхэд тэдний хувь нэмрийг оруулахад оршдог ажээ. Швейцарын иргэн, эрэл хайгуулч Бернард Вебэр 2001 онд Долоон Шинэ Гайхамшиг санг үүсгэн байгуулсан ажээ.

Түүхэн гарвал
Хүний гараар бүтээгдсэн ертөнцийн эртний долоон гайхамшгийг Византи улс буюу Грекийн архитекторч Филон хоёр мянган жилийн тэртээ сонгон нэрлэж байснаас нь эдүгээ ердөө Египэт улсад байдаг Гизагийн пирамид л биетээр үлдээд байгаа билээ. Түүний сонгосон гайхамшигт долоон байгууламж нь зөвхөн тухайн үедээ олны мэддэг, Газар Дундын Тэнгисийн сав орчмын нутагт баригдсан, Афиний жуулчдын гарын авлагад зориулсан төдий байсан юм. Тэдгээрт дараах долоон байгууламж ордог байсан байна. Үүнд:
• Александрийн Гэрэлт Цамхаг
• Артимесийн сум
• Зевсийн Хөшөө
• Грекийн Роуд арлын аварга хөшөө
• Вавилоны дүүжин цэцэрлэг
• Халикарнасийн мавзолей
• Египетийн пирамид орно. [b][/b]

1896 онд Францын нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч Пьер дэ Кубэртин Олимпийн тоглолтыг орчин цагт тохируулан сэргээж байсны адил Шинэ Долоон Гайхамшиг санг үүсгэн байгуулагч Бернард Вэбэр ертөнцийн долоон гайхамшгийг шинээр тодруулах эрхэм санаачилгыг дэлхий нийтэд дэвшүүлсэн юм.
Энэ удаа ертөнцийн долоон гайхамшгийг нэг хүний сонголтоор биш манай гаригийн сая сая хүний саналд үндэслэн тодорхойлсноороо онцлог болжээ.
Янз бүрийн орны олон сая хүн манай гаригт хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд 2000 он хүртэлх хугацаанд бүтээсэн байгууламжуудаас хамгийн олон санал авсан долоог нь шинэ гайхамшгаар тодруулсан байна.
Дараахь байгууламжууд “Ертөнцийн Шинэ Долоон Гайхамшиг”-аар тодроод байна

1. БНХАУ дахь Цагаан хэрэм

Монголын омог аймгуудын довтолгоон, дайралтаас Хятад улсыг сэргиийлж бэхлэн
хамгаалах зорилгоор уг хэрмийг байгуулжээ. Энэ нь сансраас харагддаг цорын ганц байгууламж агаад манай гариг дээрх хүний гараар бүтээсэн хамгийн том байгууламжид тооцогддог юм. Үлэмж том энэ хэрмийг барьж байгуулахад олон мянган хүний амь үрэгдсэн билээ. Товчоор хэлбэл, уйгагуй, тууштай хөдөлмөр, сэтгэлийн нотолгоо гэж үзэн Хятадын Цагаан Хэрмийг гайхамшгаар сонгожээ!

2. Иордан улс дахь Эртний Петра хотын туурь, үлдэгдэл Дөрөвдүгээр Аретас хааны Набашиан гүрний Imageнийслэл эртний Петра хот арабын элсэн цөлийн захад баригдсан, ус сувгийн хосгүй тогтолцоогоороо гайхагддаг байжээ. Мөн уг хотод уран барилгын Грек-Ромын хийц загварыг дуурайлгасан 4 000 хүний суудалтай театр байдаг байжээ. Эдүгээ эртний Грекийн загвартай 42 метр өндөр Эл-Дыр сүм, Пэтрагийн Бунхан зэрэг нь бууринд нь үлдсэн уг хот Дорнын өв соёлын нэгэн дурсгал болдог ажээ. Инженерийн болон батлан хамгаалалтын хосгүй бэлгэдлийг хадгалсан учир Пэтра хот долоон гайхамшгийн нэгээр сонгогджээ!

3. Бразил улсын Рио Де Жаньеро хот дахь Энэрэнгүй Христийн хөшөө (1931)

ImageРио Де Жаньеро хот тийш хандсан байрлалтай Коркавадо уулын оройд баригдсан Иүсүс Христийн 38 метр өндөр уг хөшөөний загварыг Бразилийн дизайнер Хэйтөр да Сильва гаргаж, Францын барималч Пол Ландовски бүтээжээ. Уг хөшөө нь дэлхий дахинаа хамгийн алдартай дурсгалын байгууламж юм. Таван жилийн турш барьж 1931 оны аравдугаар сарын 12-нд нээх ёслол нь болж байсан уг хөшөө эдүгээ тус улсын нийслэлд гараа дэлгэн зочдоо угтаж авдаг ард түмнийх нь халуун дулаан сэтгэлийн бэлгэдэл болжээ.
Энэрэнгүй Христийн хөшөө зочломтгой, нээлттэй занг илэрхийлдэг учир ийн гайхамшгаар сонгогдсон байна!

4. Перу улс дахь Мачу Пичу хотын туурь (1460-1470)

Image Эртний Инка омгийн эзэн Пачакутес уг хотыг үүл манан суунагласан Мачу Пичу уулын оройг дагуулан бариулжээ. Мачу Пичу гэдэг нь "өвгөн, хуучин уулс" гэсэн утгатай үг аж. Аандын нурууны бие, Амазоны шигүү ойн гүн Урубамба голын дээр байрладаг байсан уг хотын оршин суугч Инка иргэд нь салхин цэцэг өвчин дэлгэрч, гүрэн улс нь Испаничуудад ялагдсанаас болж хотоо орхин дайжсан байж магадгүй гэж үздэг бөгөөд гурван зууны турш "сураг тасарсан" хот байсныг Америкийн аялагч Хирам Бингам 1911 онд олжээ. Уг хотын туурийг хамтарч амьдрахын болон бусдад өөрийгөө зориулахын бэлгэдэл болгон долоон гайхамшгийн нэгээр сонгожээ.

5. Мексик улсын Юкатан хошуу дахь Чикэн Итза хотын Пирамид

Image Чикэн Итза хот эртний Маяын соёл иргэншлийн улс төр, эдийн засгийн төв байсан байна. Кукулканы пирамид, Чак Муул сум, Мянган Баганат ордон, Хоригдлуудын тэмцээний талбай гэх мэт барилга байгууламж нь орчин цагийг рүртэл хадгалагдан үлдсэн уг хот нь барилга архитектурийн өвөрмөц шийдэл, зохион байгуулалтаараа алдартай. Долоон гайхамшгаар сонгогдсон хотын пирамид нь тус хотод байсан олон пирамидын сүүлчийнх гэгддэг бөгөөд Маяын үеийн хамгийн агуу сүм хийдийн нэг яриангүй мөн гэгддэг. Тахил шүтээн, мэдлэгийн бэлгэ тэмдэг болсон Чикэн Итзагийн пирамид нь шинэ гайхамшгийн нэг болох санал авчээ.

6. Италийн Ром хот дахь Ромын Коллэссиүм театр

ImageРомын эзэнт гүрний алдар гавьяа, гарамгай дайчдыг хөхүүлэн баясгах зорилгоор Ром хотын төвд энэхүү амфитеатрыг байгуулсан билээ. Орчин цагийн спорт, урлагийн цэнгэлдэх хүрээлэн бүр 2000 гаруй жилийн тэртээ сүндэрлэсэн энэхүү театрын загвар маягийг хадгалсан байдаг. Үзэгчдийн зугаа цэнгээг хангах нүд халтирам, хэрцгий догшин тэмцээн, уралдаануудыг уг театр-цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа толилуулж байсан тухай бид кино дэлгэц, түүхийн ном баримтаас олонтаа үзэж сонирхдог билээ. Уг театр эдүгээ зугаа цэнгэл, тарчлаан зовлонгийн бэлгэдэл болж үлдсэн тул ийн сонгогджээ.

7. Энэтхэг улсын Агра хот дахь Таж Махал

ImageТалийгаач болсон хайрт эхнэрийнхээ дурсгалд зориулж Энэтхэгийн лалын шашинт тав дахь эзэн хаан Шах Жаханы зарлигаар үлэмж тансаг эл бунханг байгуулсан гэдэг. Цул цагаан гантигаар урлаж, үзэсгэлэнт ханан цэцэрлэгт барьсан Таж Махалын ордон нь Энэтхэг дэх лалын шашинтнуудын урлаг соёлын төгс эрдэнэ гэгддэг. Уг байгууламжийг барьснаас хойш нэг их удалгуй Жахан шоронд хоригдсон гэдэг бөгөөд гяндангийн жижигхэн цонхоор түүнд Таж Махал л харагддаг байсан гэсэн домог яриа үлджээ. Үнэнч хайр сэтгэлийн бэлгэдэл болгон Таж Махалыг ийн нэгэн гайхамшгаар сонгожээ.
Ертөнцийн Шинэ Долоон Гайхамшиг-ийг дараах шалгуур нөхцөлийг хангасан учир дэлхийн олон орны ард иргэд санал өгч шалгаруулсан юм. Үүнд:
1. Баригдаж байгуулагдсан он, хугацаа: Бүгд манай гариг дээр хүн төрөлхтөн ул мөрөө үлдээж эхэлсэн үеэс 2000 он хүртэлх хугацаанд баригдсан.
2. Байгууламжуудын чанар: Зөвхөн хүний гараар бүтсэн байх ба аль болох бүрэн бүтнээрээ шахуу бидний үед хадгалагдан үлдсэн байна.
3. Газар зүйн байрлалал ба харьяалал: Нэг улсаас нэг л бүтээл, байгууламжийг сонгох шаардлагатай.
4. Урлаг, соёлын ач холбогдол: Шалгарсан бүх байгууламж урлахуйн болон уран барилгын өвөрмөц шинж, ач холбогдол агуулсан байх зэрэг орно.
Хүний гараар бүтээгдсэн долоон гайхамшигт барилга байгууламж нь бүгд дэлхий дахинаа нэр алдар нь түгсэн, олны танил болсон бөгөөд дэлхийн хүн ардын олон соёл иргэншлийг тусгасан бүтээлүүд билээ.
Доктор Фэдэрикө Мэйөр Заргозагийн даргалсан нэр нөлөө бүхий архитекторчдын бүрэлдэхүүнтэй мэргэжилтний зөвлөл Ертөнцийн Шинэ Долоон гайхамшигт нэр дэвшигдэж ирсэн 77 барилга байгууламжаас 21 өөр оронд байрладаг 21 бүтээлийг шигшин шалгаруулж, янз бүрийн орны ард иргэдээс орчин үеийн мэдээлэл технологийн ололтыг ашиглан утсаар болон интэрнэтээр ирүүлсэн саналыг хүлээн авч, тоолж шалгаруулсан.
Долоон Шинэ Гайхамшиг сан цаашдаа технологи хэрэглэж бүтсэн гайхамшгууд, хүний оролцоо ороогүй, гар хүрээгүй онгон зэрлэгээрээ байгаа байгалийн бүтэц, тогтоцтой газруудыг сонгон шалгаруулах төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Уг сан одоо байгалийн долоон гайхамшиг тодруулах шинэ төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлхийн аль ч орон, тэдний иргэд уг төсөлд онгон зэрлэг, байгалийн өвөрмөц сонин бүтэц бүхий уул ус, гол мөрөн, зэргийг нэр дэвшүүлэх журам, мэдээлэлтэй дараахь хаягаар http://www.new7wonders.com/index.php?id=315 орж танилцаж болно.

Үзсэн: 657 | Нэмсэн: Tugiinaa | Үнэлгээ: 0.0/0 |
Total comments: 0
Сэтгэгдэл үлдээхийн тулд сайтад нэвтэрсэн байх ёстой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Хуанли
«  1-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2016