Танилцдаггүй танилцах үдэшлэг - 6 January 2009 - Блог - Хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл
Даваа гараг, 2016-12-05, 4:15 AM
Friend's United Force
 
Сайтын цэс

Чат
200

Нүүр » 2009 » 1-р сар » 6 » Танилцдаггүй танилцах үдэшлэг
Танилцдаггүй танилцах үдэшлэг
9:17 PM

Туяагийн төрсөн өдөр боллоо. Muse-д орлоо. Ноднин нэг их шоуддаг байхдаа ийшээ хэдэн удаа орж байсан юм. Яахав, уг нь зай талбай сайтай дажгүй баар байсан чинь одоо зүгээр л нэг архины газар шиг өмхий үнэртэй, орж байгаа хүмүүс нь ч нэг тиймэрхүү болчихсон санагдлаа. “Яагаад ийшээ орсон юм бол доо…” гэж бодсоор Туяаг дээр очлоо. Туяагийн таних танихгүй нэлээн хэдэн найзууд ирчихсэн байлаа. Би баяр хүргэчихээд, ганц хоёр уулзалгүй удсан хүнтэй уулзчихаад явлаа. http://www.agaar.mn/images/stories/oyutan_reality/a5.jpg

Хаана л бол хаана сонсч болохоор хит  болж байгаа хэдхэн дуу, хэрэндээ л гоёж гоодсон охид, тэднийг нэг нэгээр нь дугаарлаж суугаа хэдэн залуу, тамхины утаа, архины үнэр... Ингээд л болоо. Энэ охид нээрээ арай ч дээ л гэмээр болчихож. Өмссөн зүүсэн, тэр бүжиглэж байгаа нь... Түүнийгээ тэгээд гоё харагдаж байна гээд бодчихсон. Үнэндээ муухай харагдаж байгаа байхгүй юу. Тэхдээ баар болгон бас тийм биш. Жишээ нь  Metropolis, Brilliant гээд гайгүй нь бас байна л даа. Тэнд орохоор юм нь жаахан үнэтэй. Тэхдээ тийм онцгүй газар хоёр орж байснаас гайгүй газар ганц удаа орсон нь дээр баймаар. Ядаж л хөгжим, орчин нь шал өөр. Орж байгаа хүмүүс нь цэвэрхэн, соёлтой.



Алдарт төрсөн өдөр ингэж өнгөрлөө. Сүүлийн нэг сар хамаг хичээлээ хаясны минь гор одоо л гарч эхэлж байх шиг байна. Явцын шалгалтууд авна гэнэ дээ. Оюутнууд хөдөлгөөнд орчихсон, бүрэн лекцтэй дэвтрийн үнэ хаялцуулах худалдаа явагдах шахаж байна. Номын санд суудал ховордох нэг ийм үе байдаг юм аа. Тэгснээ шалгалтын дараа нам жим болчихно. Би ч бас юугаараа дутахав, тэр дунд нь орчихсон л дэвтэр хайгаад явж байна.

Нээрээ  оюутны зөвлөлийн хуралд сууж үзсэн юм байна. Хэрэндээ л өөрийгөө танилцуулах үг дотроо бэлдээд орлоо. Тэгсэн чинь манай сургуулийн зөвлөлийн дарга гэх нэг банди өөдөөс шууд “Нэг баяр болох дөхөхөөр ингээд орж ирээд байдаг юм” гэдэг байгаа! Танилцах үдэшлэгийн өмнөх хурал байсан болохоор тэгэж байхгүй юу. Үнэгүй билет аль хэдийнэ олчихсон байсан ч уур хүрч, өөдөөс нь 2000 төгрөгийн билет авчихтайгаа хүн гээд хэлчихдэг юм билүү гэж бодсоноо болилоо. Тэгээд л “нэг их хиншүү үнэртүүлсэн сайхан залуу“ урд гарч суучихаад ямар асуудал авч хэлэлцэж байгаа, юуг шийдэж байгаа нь мэдэгдэхгүй баахан маазарч цаг гучин минут боллоо. Танилцах үдэшлэгний билет зарагдахгүй “шатаад” хиншүү үнэртэх шахаж байгаа юм байх.

Би бүр гайхаад, сүүлдээ инээд ч хүрэх шиг. Үргэлж ийм байдаг юм уу, намайг орж ирснийг “тохиолдуулан” ийм хурал болоод байгаа юм уу, ёстой бүү мэд. Тэгээд хуралд орж ирсэн хүмүүсийн тал нь унтаж байх юм. Өөрт нь огт хамаагүй юм ярьж байгаа юм шиг л. Зарим нь аль нэг тийшээ гөлрөөстэй, бодол санаа нь хаа нэг газар ёстой л элин халин нисч яваа бололтой. Гучаад хүн оролцож, тав зургаан хүн ярилцсан хурал дуусч байгаа бололтой. Хүмүүс тарлаа. Би чинь юунд ороод гараад ирэв ээ? Арай ч дээ. Оюутнууд ийм идэвхгүй, сул дорой байж болохгүй шүү дээ. Ингэе тэгье, тэрийг тэгэж сайжруулъя, энэ ингээд болохгүй байна, одоо юу хийх вэ гээд л оволзож байдаг хурал баймаар юм! “Ийм газар цаашид ирж цаг үрэх хэрэг байна уу? Дараагийн хуралд нь орох уу, болих уу? За юу ч гэсэн танилцах үдэшлэгний дараа болъё.”

Medusa  ч яахав, байдгаараа байж л байлаа. Ангийнхантайгаа бүжиглээд, яахав дажгүй ээ. Ороод цаг гаран боллоо. Хэнтэй ч танилцсангүй. Би чинь танилцах үдэшлэг дээр ирсэн баймаар юм. Тэгээд нэг охиныг тэр ширээнийхэнтэй очиж танилъя гэсэн чинь яахын гэдэг байгаа. Одоо яаая гэхэв, ангиараа л байж байгаад явахаас. Манай сургуулийн оюутнуудад зориулсан тусгай хямдарсан бараа 1500 төгрөгний Сэнгүр пивээр гэдсээ дүүргэж 00 гүйсэн орой л болж хувирлаа. Тийм ч хөгжилтэй биш хэдэн тэмцээн зохиолоо. Ядаж танилцуулах зорилготой тэмцээн байж болоогүй л юм байх даа. Цаг явах тусам анги ангиараа хэлхэлдэж, мөнгөтэй анги нь илүү юм ууж, илүү согтсон орой боллоо. Харин манай ангийхан ёстой гоё байсан. Бараг бүгд ирээд, ёстой зад бүжиглэцгээсэн. Зарим нь үнэхээр хичээж, үсээ буржийлгаад өндөр өсгийт өмсчихсөн, гоё санагдсан шүү. Атаархмаар ч юм шиг. Би хөлөө гэмтээчихсэн хэсэгтээ л өндөр гутал өмсөх хориотой байгаа юм.

Үдэшлэгний үеэр миний анхаарлыг нэг л хүн татаж  байсан нь нөгөө хиншүү ханхалсан сайхан залуу. Тэр хурал дээр яагаад тийм байдалтай байсан юм бол? Анх харахад надад юм хийчихмээр царайтай харагдсан ч хурал удирдаж байгаа нь огт таалагдаагүй. Гэтэл үдэшлэг дээр хараад байхад бас ч тийм дүүрчихсэн тэнэг шиг санагдсангүй. Мэдээж тийм байж л зөвлөлийн дарга болоо биз дээ. Юу хийж чадахыг нь хармаар санагдчихлаа. Дараагийн хурлаар юу болох бол? Очно оо.

Анужин
Үзсэн: 696 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 5.0/1 |
Total comments: 0
Сэтгэгдэл үлдээхийн тулд сайтад нэвтэрсэн байх ёстой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Хуанли
«  1-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2016