E-mail илгээсэн ягаахан сарнай /Зохиолч Шүүдэрцэцэг/ - 26 February 2009 - Блог - Хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл
Даваа гараг, 2016-12-05, 4:18 AM
Friend's United Force
 
Сайтын цэс

Чат
200

Нүүр » 2009 » 2-р сар » 26 » E-mail илгээсэн ягаахан сарнай /Зохиолч Шүүдэрцэцэг/
E-mail илгээсэн ягаахан сарнай /Зохиолч Шүүдэрцэцэг/
9:32 PM

http://resource.news.mn/fileLibrary/photo/middle/2008/03/1205116706821-176910307509468442690/2087660515.jpg

 
Євлийн нэг бvvдгэрхэн єдєр. “За байз, эмийн сангаас читамон авчихаад интернет кафед сууя байз. Маргааш философийн семинартай.
Удахгvй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан єнгєрдєг юм бэ? Удахгvй шинэ жил болох нь чєтгєр ав…” хэмээн бодсоор би Сvхбаатарын талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа.

Би бол нэг хувийн дээд сургуулийн англи хэлний орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо єндєр нуруутай, царайлаг ч гэхэд хэцvv, бас vзэшгvй муухай ч тєрєєгvй хvн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, FM сонсох дуртай. Ердєє л нэг тийм дундаж хvн дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгvй шvv. Харин ямар ч онцлоггvй Энхцэцэг нэрэндээ ёстой дургvй. Гэвч яая гэх вэ, єдий хvрчихээд нэрээ солилтой биш.

Гэрлэн дохио хvлээх гэдэг бас миний дургvй юмны нэг дээ. Би тэгэхээс тэгэх гэсэн шиг улаан гэрлэн дундуур зам хєндлєн гvйж цагаан “элентра”-гийн жолоочийн сvнсийг зайлтал тоормослуулаад зам хєндлєн гарлаа. Жолооч над руу ууртайгаар гараа зангидан занаад давхин одов. Би ч мєчєєгєє єгсєнгvй араас нь долоовроо чамархайдаа хvргэн “тэнэг” хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав. Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход минь элдэв эм тангийн vнэр, анир чимээгvй орчин угтлаа.

Хоёр боодол читамон, бас хамрын дусаалга гээд халаасаа тэмтэртэл тvрийвч минь байсангvй. Yvргэвч хvрэм, ємднийхєє бvх халаасыг тэмтрээд би тvрийвчээ олсонгvй . Автобусанд суугаагvй болохоор суйлуулаагvй гэсэн vг. Сvхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гvйлээ. Сандрахдаа толгой минь санах ойтой машин шиг л ажиллаж байлаа. “Одоо хvн олоод авчихсан биз. Ээжийн єгсєн арван мянгат. Бас тvрийвч. Наддаа л ванлий эд байж. Чєтгєр…”

- Хvvе охион, чи юмаа хаяагvй биз гэх тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан нохойн хошууны бутны дэргэдэх намхан сандал дээр сууж буй цагаан єдєн хvрэм, ноолууран малгайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хєєрхєн охин бэ? гэж би дотроо дуу алдаад: Харин тийм мєнгєє хаячихаад… гэхэд минь:

- Энэ мєн байх аа уначихсан хэвтэж байсан юм гээд тэр жижигхэн хар тvрийвчийг минь гаргаад ирлээ.

- Хvvе мєн байна. Азны юм. Чамд ёстой их баярлалаа гэж би дуу алдаад гараа сарвайв. Зvгээр зvгээр гээд тэр охин бослоо. Ингээд салан одох харамсалтай санагдсан тул би:
- Хоёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гар сунгахад:

- Халиун гээд vvргэвчнээсээ нэрийн хуудас гаргаж єглєє. Єє баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгvй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд єгчихье. Чи байгаагvй бол би дvvдээ эмгvй харих байлаа.
Яг энэ vеэр Халиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав.

- За баяртай, Энхээ. Би чамайг ингэж дуудаж болно биз дээ. Утасны дугаарыг чинь санамжиндаа хийчихье гээд бослоо. Сэтгэл татам хєєрхєнєєс гадна цаанаа нэг эрхэмсэг охин юм.
- Баяртай. Утсаар яриарай. Ингэж би нэг шинэ танилтай боллоо.
Хэд хоногийн дараа Халиуны гар утас руу залгав. Байна. Хэн бэ? гэх нєгєє хонгорхон дуу сонсогдоход:

- Энхээ байна аа. Юу байна? Би дєнгєж номын сангаас орж ирээд байна.
- Єє сайн уу, чи vдийн хоолоо идсэн vv? Амжаагvй ээ?
- Номын санд сууж байгаад орж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шvv. Тэр миний vгэнд баясан инээд алдаад:

- Тэгвэл чамайг хоолонд урья. “Виннерс” кафед уулзах уу. Мэднэ биз дээ?
- Мэднэ ээ, мэднэ
- За тэгвэл хорин минутын дараа тэнд уулзъя

Намайг хувцасаа солих гэж мунгинасаар нэлээд хоцорч очиход Халиунаа хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв. Би жаахан хоцорчихлоо. Уучлаарай гэхэд минь тэр: Зvгээр ээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хvрэн хавтастай цэс дєхvvлэв. Би гvнцэг сонгох гэж намбаганасангvй. Хамгийн эхэнд байснаар нь хонины махан щницель, колатай захичихлаа. Харин Халиун vхрийн гол мах мєєгтэй, усан vзмийн шvvс сонгов.

Хоолны дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг, аав ээж нь гадаадад суудаг тул vеэл дvvтэйгээ хоёул амьдардагийг нь сая л мэдлээ. Бурхан минь, ёстой цэмцгэр айл юм. Нил цэнхэр єнгє голлон тохижуулсан зочны єрєєнийх нь буйдангийн ємнєх шилэн ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нvдэнд туслаа. Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн єгєє вэ? Найз залуу чинь vv? гэж би дvлий хvнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нєгєє цэцгийг vнэрлэв. Тийм шулуухан болдоггvй юм асуусандаа би сvvлд нь их харамсч билээ.

Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн vсээ илээд:

- Энхээ би чамд єєрийнхєє тухай илэн далангvй ярьчих уу. Дєнгєж танилцахад л чи надад нэг тийм … итгэл даамаар охин шиг л санагдсан. Би ер нь багаасаа их ганцаардмал хvн л дээ. Одоо л гэхэд ингээд дєрвєн хананы дунд ганцаархнаа. Надтай хамт амьдардаг vеэл дvv маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнайн хувьд бол их урт яриа болно доо гээд шvvрс алдав. Би чинь Голландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Маастрихтэд сурч, дараа нь тэндээ ажилласан. Ангидаа би ганцаархнаа ази охин байлаа. Намайг тэнд Хэлли гэж дуудна.

Би зєвхєн Сью гэдэг америк охинтой л vерхдэг байсан. Уржнан юм л даа. Би и-мэйлээр Дєл гэдэг хvvтэй танилцсан юм. Нэгдvгээр сарын 10-нд тєрсєн єдрєєрєє монгол оюутны вэб хуудсанаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ. “Амьдралыг олон талаас нь бясалгах дуртай 18 настай монгол залуу мєрєєдлийн гvнжээ эрж байна. Тэгэхдээ тєр барьж байсан монгол хатдын нэгийнх нь нэрийг таах, нас надаас хєгшин биш, яс угсаа монгол байх гэсэн гурван хатуу болзолтой.
/Хатны нэр долоон vсэгтэй шvv/ Ингээд болзлыг биелvvлэх мєрєєдлийн гvнждээ энэхvv сарнайг барья” гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь “Тєр барьж байсан хатныг Турьхан гэж таагаад єєрєєс чинь нэг насаар дvv мєрєєдлийн гvнжид нэр дэвшигч тєрсєн єдрєєрєє ягаан сарнайг хvлээн авлаа” гэсэн захидал бичиж танилцсан. Интернетээр аль дvрсгvйтэхийг тэр гэх вэ. Эхэндээ би ганцаардлаа хуваалцах гэж захидал бичдэг байснаа утсаар ярьж зургаа солилцсоноос хойш дандаа л тvvнийг боддог болчихлоо. Нилээд бодлогоширонгуй харцтай нvд нь их таалагдсан. Харин Дєлєє миний царайг зураг явуулахаас ємнє таасан гэж зvтгэдэгсэн.

Зургаан сарын дотор бид хоёр бие биедээ vнэхээр хайртай болчихлоо. Хавар нь би дунд сургуулиа тєгсєєд хаана сурах талаар манайд бєєн яриа боллоо. Аав Парист намайг эхлээд коллежид элсvvлж дараа нь Сорбоннын их сургуульд сургах бодолтой байдаг. Харин би мєрєєдлийн хан хvvгийнхээ дэргэд Монголдоо сурмаар байдаг. Би зvрх сэтгэлийнхээ нууцыг зєвхєн ээждээ л ярьсан байлаа. Ээж миний талд бат зогсч: Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг. Хэл ахуйгаасаа ч их тєсєєрєх нь гэсээр аавыг буулгаж авсан.

Буянт –Ухаа дээр намайг Дєл маань жинхэнэ ягаан сарнай барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг мартахын аргагvй. Зургадугаар сарын бороотой єдєр байсан. Би ирээд л Санхvv эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дєлєє бол МУИС-ийн хэрэглээний математикийн нэгдvгээр курс тєгсчихсєн байсан. Тоонд vнэхээр толгойтой доо. Би наадмаар гэрийхэнтэй нь танилцлаа.

Аав нь салчихсан болохоор ээж, жаахан дvvтэйгээ гурвуул амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хvvтэйгээ адилхан нvдтэй. Намайг ямар хєєрхєн охин бэ? Миний хvvг яаж тоосон юм бол доо гээд л. Харин нэгдvгээр ангийн дvv нь:

- Та манай ахтай суух юм уу гэхэд нь vхтлээ ичиж Дєлєє: Очко миний дvv альбомоо аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг тохижуулж єгєєд явахдаа: Чи миний охиныг халамжилж яваарай. Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин шvv гэж учирлах захихын хооронд хэлж хоёуланг минь vнсээд онгоцондоо суусан. Бид хоёр яг хvvхэд шиг vерхэж байсан. Дєл комьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мєнгєє тэнцvv хоёр хувааж хагасыг нь ээждээ єгнє. Yлдсэнийг нь надад зориулна. Сургалтын тєлбєрєє ч єєрєє олдог байсан.

Миний философийн шvvлэгт бэлтгэсээр байгаад бид хоёр оройтчихоод манайд нэг удаа хоносон юм. Намайг нэг vнсчихээд л зочины єрєєний буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмазтай бєгж бэлэглэж сvй тавьчихаад хамт унтана. Бас хадаг тавьж охиныг нь гуйж байгаагаа Маастрихт руу ирээдvйн хадмууддаа интернетээр мэдэгддэг юм билvv гэнэ. Мэдээж бие биедээ хайртай хоёр залуу хvнд бол амаргvй л байна биз дээ. Тэр шєнє хоёр ч удаа миний єрєєний vvдэнд ирээд буцахыг нь би мэдсэн л дээ.

Сар бvрийн 10–нд бид хоёр танилцсан єдрєє тэмдэглэж “Виннерс”–т суугаад Дєл надад ягаан сарнай бэлэглэдэг байсан юм. Халиун яриагаа таслан:

- Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хvргэх шиг боллоо гэхэд энэ гайхам хайрын тvvхэнд бvр автагдчихсан байсан би сэхээ орж:

- Зvгээр ээ, харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ “Єнєєдєр чинь нээрээ 12 дугаар сарын 10 юм байна шvv дээ” гэж бодлоо.

Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж, баяр хvргэчихээд Дєлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуул яг нэг гэр бvлийнхэн шиг vнэхээр сайхан байсан. Дєлийн дvv Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг мэдэхэд л ээж нь бага хvvгээ дагуулан нєгєє єрєєнд орж, бид хоёр хоёулханаа vлджээ. Дєлєє намайг vнсээд vсийг нь минь илж:

- Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Чамайг насаараа хайрлаж явна. Бvх насаараа шvv гээд хос хунгийн домог ярьж єгєєд хєгжим дуугаран эргэлддэг хунтай тоглоом бэлэглэсэн юм. Домог нь их гунигтай. …Буудуулсан эм хунгийнхаа хойноос гашуудсан эр хун нь элгэн хад руу унаж vхдэг. Тэгээд надад: Халиун аа! Чи намайг хэрэв vхэх юм бол тэр хун шиг миний хойноос vхэж болохгvй шvv гэж захисан. Яг ирээдvйгээ мэдсэн юм шиг. Нэг жил хачин хурдан єнгєрсєн. Зургадугаар сард оюутны амралт эхэлсэн єдєр бид хоёр Сараагийн концертыг vзчихээд харих замд Дєлєє миний гараас атган: Ийм гоё хуруунд Диана гvнжийнх шиг чамин бєгж зvvлгэх юмсан. Чамд амласнаараа хоёулаа сvй тавина. Одоо бол би чамайг vнсэх л эрхтэй гээд хоёулаа удаан vнсэлцсэн.

Тэр єдєр юм бvхэн сvvлчийнх байсан ч vхэл гэдэг хvнд тийм ойрхон байдгийг би даанч мэдээгvй. Маргааш нь Дєл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд vйлчлэх гээд Тэрэлж явчихсан юм. Шєнє манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор: Халиун аа, миний охин шинэ гэмтлийн эмнэлэгт хvрээд ирээч. Дєл осолд орчихлоо. Чамайг дуудаад байна гэсэн… Би яаж эмнэлэг хvрснээ одоо ч санадаггvй. Yvдэнд нэг сувилагч цагаан нємрєг єгснийг л санаж байна. Тvvнийг нь мєрєндєє углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гvйсэн. Тэгсэн чинь… тэр минь орныхоо цагаан даавуунаас ч илvv цонхийгоод цайчихсан ухаангvй хэвтэж байсан. Єглєєхєн инээгээд амьдралын баяр баясгалан дvvрэн явсан тэр залуу гэхэд хэн ч итгэмээргvй. Дєл єє! гээд намайг уйлахад нvдээ нээж хєнжил доороос гараа арай ядан гаргаад миний vсийг илж:

- Чи миний тєлєє… урт удаан амьдарч… намайг дурсч яваарай, нєгєє хунгийн домгоо санаж байна уу? миний мєрєєдлийн гvнж гээд л ухаан алдсан. Тэгээд л… тэр шєнийнхєє vvр гэгээрэх хvртэл vхэлтэй тэмцсэн дээ. Дєлийг нас барснаас хойш зургаан сар єнгєрчихєж. Эртvvд миний сууж байсан сандал дээр бид хоёр хичнээн оройг хамт єнгєрєєснийг мэдэхгvй. Тэр нохойн хошууны бут. Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бvгд л бид хоёрын хайрын гэрч. Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. Тийм ээ дуртай. Хvний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан тvvний минь надад єгдєг байсан бэлэг.

Одоо би сар бvрийн 10–нд єєртєє энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аяархан хvрч: Єєр хvнийг би яг тийм хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би монгол хvнтэй сууна гэж боддог шvv. Yхсэний хойноос vхдэггvй гэж манай монголчууд ярьдаг. Тvvнийхээ алхаж явсан гудамжаар єдєр бvр явж Богд уулын мод ногоорох, шарлахыг vзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав ээж рvvгээ яваагvй. Ер нь тэгээд ч Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдийг гадаадад байхдаа хvн илvv мэддэг байх. Би ирээдvйд НYБ-д ажиллах сан гэж хvсдэг гээд гэнэт Халиуны хоолой зангирлаа. Цоргисон харцтай нvднээс нь нэгэн том нулимс тасран бємбєрєх аж.

…Ёстой л мєрєєдлийн хайр байж дээ. Би ийм хайрыг vлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. Халиунаа чи харин ч их азтай охин юм. Ийм сайхан хайр амссан чинь надад бол vнэхээр атаархмаар л санагдаж байна шvv гээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авснаа:

- Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж єгье дєє, гээд Халиун босов. Энэ vеэр хvзvvнд зvvсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо.

- Чиний утас ямар тансаг эд вэ? Ийм утастай болчихвол би утаа гартал нь ярина даа гэж намайг дуу алдахад Халиун инээмсэглэн:

- Чи хєгжилтэй охин юм аа. Миний vеэл Золоо над шиг битvv хvн болохоор бид хоёр єрєєндєє ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шvv. За хоёулаа гаръя гэхэд нь би:

- Та хоёр тэгээд ерєєсєє унтаагvй гэж vv? гэж асуух гэснээ амаа барив.

Yvнээс хойш бид хоёр ёстой салшгvй найзууд боллоо.

Халиуны нєлєєгєєр би гэдэг хvн номын хорхойтон болж хувираад Ж.Жойс, А.Камью, С.Моэм гээд том том зохиолчдын фен боллоо. Англи хэлэнд нєгєє нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппер, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш єєрийн мэдэлгvй ємнєє зорилготой, ирээдvйдээ санаа зовдог хvн болж “томоожиж” байлаа. Би гэдэг хvн. Миний зvгээс гэвэл єєр шиг ээ vймээн шуугианд дуртай найз охидоо дагуулан тэднийд очиж хєргєгчийг нь “цэвэрлэж” єгнє дєє.

Нэг єдєр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нєгєє хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт: Энхээ чи наад уснаасаа балга даа. Аан, хаан тєвєнх чинь их хєдєлж байна . Чиний бамбай булчирхай томорчихож. Эмчид заавал vзvvлээрэй гэлээ. Орой энэ мэдээг ээжид дуулгаснаар би гэдэг хvн маргааш нь гэхэд “баривчлагдаж” эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлчихсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангvй. Арав хоног эм тарианд бємбєгдvvлсээр “Шим тэжээлтэй, иодын найрлага ихтэй хоол идэж, тайван амгалан байх заавартай эмнэлгээс гарлаа.

За ингээд эрх чєлєєтэй боллоо гэхэд минь ээж: Шоронд орсон амьтан шиг юм ярих нь ээ. За ёстой чамайг нэг хэсэг яаж гэрт тогтоодог юм билээ гэсээр машинд суув. Таксигаар ийн харих замд Аав: - Миний охины найз Халиунааг аав, ээж нь дуудаад хэд хоногийн ємнє явчихсан шvv дээ. Чамтай уулзаж амжсангvй гэж их л санаа зовж байна лээ. Захидал бэлэг нь гэрт бий. Аав нь чамайг эмчилгээтэй байгаа болохоор хэлээгvй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн хайрцаг хvлээж байлаа. Туузны завсар хавчуулсан зурваст “Энхээ! Чамайг энэ захидлыг уншиж байхад би Парист сууж байна. Ээж аав хоёр намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Гар утсаа чамд дурсгал болгон vлдээе. Чамд таалагддаг байсан шvv дээ. Би єдєр бvр и-мэйл бичнэ ээ. Халиун.” гэжээ. Хайрцагнаас мєнгєн гинжин оосортой гялалзсан жижигхэн утас гарч ирлээ. Бид хоёр хэзээ уулзах бол доо гэж би бодож суув.

- Аниа эмнэлгээс гараа юу гэж миний дvv Тулгын дуу vvдэнд хадаж бодлын шувуудыг минь vргээчихлээ.

Маргааш нь надад Халиунаагаас “Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас франц хэл сурч эхлээрэй. Хоёулаа Сорбоннид хамт сурна шvv” гэсэн захидал ирvvлсэн байлаа. Бас ягаан сарнайтай гээч
Үзсэн: 1902 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 4.4/7 |
Total comments: 0
Сэтгэгдэл үлдээхийн тулд сайтад нэвтэрсэн байх ёстой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Хуанли
«  2-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2016