Ер бусын тайлбарлагдашгүй харанхуйлал - Форум
Ням гараг, 2016-12-11, 8:15 AM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Forum moderator: sanjka 
Форум » Амралт Чөлөөт цаг » Тайлагдашгүй нууцууд, дэлхийн сонин содон » Ер бусын тайлбарлагдашгүй харанхуйлал
Ер бусын тайлбарлагдашгүй харанхуйлал
sanjkaОгноо: Ням гараг, 2009-01-11, 9:33 PM | Бичлэг # 1
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.

1957 оны 7-р сард Францын сонингуудад правонслийн Арля хотын 54 настай Мирен Жене хэмээх эмэгтэйд тохиолдсон түүх нийтлэгджээ. Тэр эмэгтэй туршлагатай мэрэгшсэн сувилагч тул хүүхэд асруулахаар байнга урьдаг байж. Гайхалтай тайван, төлөв сайхан зан авиртайгаараа хотдоо алдартай нэгэн. Зуны нэг одөр түүнтэй тохиолдсон ер бусын үйл явдлын тухай түүний яриа гайхал төрүүлсэн. 1957 оны 7-р сарын 16-нд үд дундын үед шинээр мэндэлсэн хүүхдээ харуулахаар урьсан Котильоныд Жене очжээ. Хүүхдийг тэргэнцэртэй хөтөлж хотын цэцэрлэгт хүрээлэнд зугаалахаар явсан. Нарлаг сайхан өдөр, хүмүүс халуун өдрүүдэд гол төлөв гол, цэцэрлэгт хүрээлэнд цуглардаг боловч энэ өдөр бараг хүнгүй, бяцхан Котильон тэргэнцэртээ тайван нойрсож Жене том модны дэргэд сандал дээр сууж байжээ. Гэнэт гэгээ тасарч гүн түнэр харанхуй нөмөрчээ. Энэ нарны нөлөө биш, учир нь нүд харанхуйлаагүй, аливаа нэг өвчний шинж биш, учир нь Жене ухаан саруул, бисийн байдал хэвийн байсан аж. Унтаж байсан хүүхэд сэрж чанга уйлсан, харанхуйд тэмтрэн хүүхдийг биедээ нааж тайвшруулахыг бодсон. Түнэр харанхуй байсаар гудамжны чимээ, мод цэцгийн үнэр, шувуудын дуу чимээ бүгд алга болсон байж, Жене хөдолж чадахгүй зогссоор байсан, харанхуйлал 25 минут орчим үргэлжилсэн. Түнэр харанхум анх гэнэт нөмөрсний адил гэнэт алга болжээ. Тэр үед орой болж харуй бүрий болж байсан байна.

Цэцэрлэгт хүрээлэнд жихүүн салхи үлээж, гудамжны гэрэл асч, хаа нэгэнтээ дулаан хувацасласан хосууд алхана. Хүүхэд асрагч тэр-гэнцэртэй хүүхдийг түрж Котильоны байшинд ирэхэд хүүхдийн эцэг, эх уйлж хайлж угтсан ба Жене хүүхдийн хамт гурван өдөр алга

болсон байжээ. Тэднийг цагдаа, сайн дурынхан Арля хот даяар эрэлд мордож хотын цэцэрлэгт хүрээлэнг бараг л сантиметрээр самнасан боловч юу ч олоогүй нь мэдээж. Цагдаагийн газрынхан хатагтай Женег гурван өдрийн турш хаана юу хийж явсныг байцааж, Жене зөвхөн харанхуйллын тухай л хэлэхээс өөр яах билээ. Арль хотод болсон тохиолдол 20-р зууны хамгийн ер бусын тайлбарлагдашгүй үзэгдлүүдийн тоонд хамаарна. Гэхдээ танигдашгүй түнэр харанхуй болж байсан энэ түүх цорын ганц тохиолдол биш ажээ. 1904 оны 4-р сарын 2-нд Лондоны Уимблдон дүүргийн метронд ер бусын түнэр харанхуй болж метроны өртөөг бүхэж зорчигчид болон метроны ажилчдыг сандралд оруулжээ. Хэдэн өдрийн дараа үйл явдал болсон газарт нохцөл байдлыг тогтоож, шалтгааныг олох зорилгоор эрдэм шинжилгээний нарийн туршилт явуусан байна. Уг туршилтаар болж өнгөрсөн түнэр харанхуйг бий болгосож чадаагүй харин туршилтанд оролцогсод хүмүүс, эд зүйлийн бүрэг дүрс, бие биенээ мөн хөдөлж байгаа метроны галт тэргийг харж байсан бол 4-р сарын 12-ны өдөр Уимблдонд тас харанхуй нөмөрч өчүүхэн ч гэгээ байгаагүй хүмүүс, метроны өртөөг өтгөн хар бэхээр будсан мэт байжээ. Энэ тохиолдол шинжлэх ухааны болон хуурмаг шинжлэх ухааны ашиг хонжоо хайгчдын бүтэн шуургын ажилд дуудсан боловч өнөөг хүртэл тайлагдаш-гүй хэвээр үлдсэн.
Үүний сацуу ийм таамаг, сэтгэл догдлуулсан харан-хуйлал энэ удаа 50 мянган хүн амтай бүхэл бүтэн хотыг нөмөрчээ. 1911 оны 3-р сарын 7-нд 16 цагийн орчим Америкийн Кентукки мужийн Луисвилл хотхон дээр өтгөн түнэр харанхуй бууж нэг цаг орчим үргэлжилжээ. Энэ үед хотын гудамжинд Дантегийн кино гарч байсан байна. Үйл явдлын бүх нарийн ширийнийг олон гэрчүүд өгүүлсэн. Харамсалтай нь түүний гэрэл зургийг авах боломжгүй байсан. Гэнэт бий болсон тэрхүү харанхуйлалын учир шалтгааныг өнөог хүртэл тайлаагүй. Зарим нь сатаны буюу гар хөл гэх эсвэл бурханы илгээлт гэх нь бий. Нэлээд үнэмшилтэй гэмээр таамаглал байдаг хэдий ч шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй. Огторгуйн орон зай алдагдах, янз бүрийн хэмжигдэхүүний харилцан бие биедээ нэвтрэх, гэрлйин хэлбэлзлийн давтамж өөрчлөгдөж газрын цахилгаан соронзон талбайн өөрчлөгдөх зэрэг үзэгдэлтэй холбоотой-гоор хүний мэдрэх чадвар алдагдсантай холбоотой ч юм билүү, хэн ч мэдэхгүй?...

 
TugiinaaОгноо: Даваа гараг, 2009-01-12, 11:47 PM | Бичлэг # 2
BuRhADIiG BuTeEgCh HuN
Бүлэг: Админ
Форумын бичлэг: 2
Статус: Онлайн алга.
hnas olvoo ai bi haij bsan ntr hehe smile

Z.gantulga.ntr
 
DreadlordОгноо: Даваа гараг, 2009-06-08, 8:14 PM | Бичлэг # 3
Зааварлагч
Бүлэг: Гишүүн
Форумын бичлэг: 4
Статус: Онлайн алга.
hooooooooooooooooooooooooooooooh laitai surprised tulgai ah ta namaig tanij bna uu bi ba giin duu bna chinguun surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised :o surprised surprised

Dreadlord
 
Форум » Амралт Чөлөөт цаг » Тайлагдашгүй нууцууд, дэлхийн сонин содон » Ер бусын тайлбарлагдашгүй харанхуйлал
Page 1 of 11
Search:

Fr.U.Fo™ © 2016