Баасан гараг, 2024-03-29, 2:30 PM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: sanjka, FrUFo_jo  
Форум » Компьютер болон Интернэт » Програм хангамж » Форматласны дараа хатуу дискнээс файл сэргээх
Форматласны дараа хатуу дискнээс файл сэргээх
sanjkaОгноо: Мягмар гараг, 2009-01-13, 3:09 PM | Бичлэг # 1
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
Чухал файлууд сэргээх гэж байгаа бол хамгийн эхний дүрэм бол уг хатуу дискээр хамаагүй битгий оролд гэсэн дүрэм үйлчилдэг. Оролдох тусам сэргэх магадлал улам л буурна. Тэр тусмаа өгөгдөл бичих нь хамгийн осолтой. Хэрвээ устгагдсан боловч их бие нь байгаа файлыг дараад ямар нэгэн юм хуулчихвал үүрд алдаж байгаа нь тэр.

Форматлах болон устгасны дараа өгөгдөл файлыг сэргээх боломж онолын хувьд бий. Гэвч тухайн нөхцөл байдлаасаа ихээхэн хамаарах болно.

Тухайлбал ямар үйлдлийн систем хэрэглэж байсан? ямар файлын систем хэрэглэж байсан бэ гэдгийг заавал мэдэх хэрэгтэй.

Тэгээд ч сэргээдэг програмууд өнөөдөр маш олон болсон тул зөв програмаа олж сонгох нь чухлаар тавигдах болжээ. Зарим нь их сайн чадаж байхад зарим нь ор нэрийн төдий л ажилладаг. Хэрвээ муу програмаар оролдвол бүх юмаа дээр нь цаг хугацаагаа үрэн таран хийх болно шүү.

Чамайг Windows XP-тэй байсан бөгөөд форматласны дараа Windows XP суулгасан гэж тооцлоо. Бас FAT32 файлын системтэй гэж тооцъё. Уул нь үүнийгээ асуулт дээрээ тодруулж бичих хэрэгтэй л дээ.

Ийм тохиолдолд юуны түрүүнд нэр хүндтэй програм болох Symantec-ийн Partition Magic програмыг санал болгож байна. Гэхдээ энэ төлбөртэй програм тул чи крэктэй хувилбарыг нь олох шаардлагатай болох байх. Харин зах зээл дээр үнэгүй програм, багажууд зөндөө байдаг боловч найдвартай ажиллана гэсэн итгэх арга байхгүй.
Хэрвээ уг програм сайн чадахгүй бол Recover My Files (www.recovermyfiles.com) програмыг туршиж үзэж болох юм. Мэргэжилтнүүд энэ програмыг ашиглан 85%-ийн найдвартай ажиллана гэсэн баталгааг өгч байна лээ.

Бас нэг шилдэг мэргэжилтэн Data Recovery Wizard гэсэн програмыг санал болгож байна. (http://www.easeus.com) хаяг дээр вэб нь бий. Сайн ажилладаг л гэсэн байна.

Эдгээр програмууд нь бүгд л файлуудыг дангаар болон хавтсаар нь сэргээж чадна.

Хэрвээ хатуу диск дээрх өгөгдөл чинь амин чухал бол өөрөө оролдож огт болохгүй гэдгийг хатуу сануулъя. Хамгийн туршлагатай "хөгшин" эр дээр аваад очих хэрэгтэй. Тэд туршлагатайгаас гадна ядаж л програм, багаж хэрэгсэл сайтай байдаг. Хэрвээ програмын бус физик алдаа гарсан бол тусгай мэргэжилтнүүд л сэргээх боломжтой.

Түүнчлэн өгөгдөл сэргээх гэж байгаа бол уг хатуу дискийг өөр компьютерт нэмэлтээр залгаад ажиллах нь илүү найдвартай гэдгийг санаарай.

Компьютер Таймс

Added (2009-01-13, 3:09 Pm)
---------------------------------------------
а

 
Форум » Компьютер болон Интернэт » Програм хангамж » Форматласны дараа хатуу дискнээс файл сэргээх
  • Page 1 of 1
  • 1
Search:

Fr.U.Fo™ © 2024