JAVA- програмчлал - Форум
Ням гараг, 2016-12-11, 8:20 AM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Forum moderator: sanjka, FrUFo_jo 
Форум » Компьютер болон Интернэт » Програм хангамж » JAVA- програмчлал
JAVA- програмчлал
sanjkaОгноо: Пүрэв гараг, 2009-01-22, 8:46 PM | Бичлэг # 1
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
Компьютерын програмчлал сонирхогч хэн бүхэнд зориулан жава програмчлалын тухай цуврал хичээлүүдийг оруулъя гэж шийдлээ. Энэхүү цуврал хичээлд Sun корпорацийн Java-ын гарын авлагыг ашиглах болно. Эх хэлээрээ үзэх нь та бүгдэд энэ програмын хэлний тухай илүү ихийг ойлгох боломж өгөх байх гэж бодож байна. Хичээлүүд нь бүр энгийнээс эхэлж, яваандаа алгуур мэргэжлийн түвшинд очих болно. Тиймээс ч заавал мэргэжлийн хүмүүс гэлгүй сонирхсон хэн бүхэн дагаад хийгээд байгаарай. Миний хувьд би өөрөө мэргэжлийн програмчаар төгсөөгүй. Энэ бол миний хобби. Гэхдээ Билл Гейтс ч гэсэн дээд боловсролын диломгүй, тийм болохоор битгий намайг их доош нь хийгээрэй. Харин андуурж ташаарсан зүйл байвал залруулж дэмжээрэй. За ингээд эхлэе.

Жава технологи нь програмчлалын хэл бөгөөд, түүнийхээ хамтаар платформ юм.
Жава програмчлалын хэл
Жава нь өндөр түвшний програмчлалын хэл бөгөөд түүнийг дараах технологийн үгсээр тодорхойлж болох юм.

Энгийн Simple Энгийн
Нейтрал архитектур Architecture neutral
Обьект хандалтат
Зөөгдмөл Portable
Түгээгддэг (Distributed)
Өндөр үр дүнтэй High performance
Мульт трейд Multithreaded
Маш нарийн Robust
Динамик Dynamic
Найдвартай, аюулгүй Secure

Жава програмчлалд, эх кодыг эхлээд дандаа дан текст хэлбэрээр бичин .java өргөтгөл өгч хадгалдаг. Дараа нь эдгээр эх файлыг javac компайлер буюу хөрвүүлэгч ашиглан .class болгон хувиргадаг. .class файл нь процессорын унших кодыг агуулдаггүй. Харин түүний оронд Java Virtual Machine (Java VM)-д уншигддаг bytecode буюу байткод агуулсан байдаг. Үүний дараа java эхлүүлэх түүл нь Жава Виртуаль машины тусламжтайгаар чиний программыг ажилуулах болно.

Програм бүтээх процесс

Жава ВМ нь маш олон төрлийн үйлдлийн систем дээр ажиллах боломжтой учраас нэг л янзын .class файл нь Майкрософтын Виндоуз, Соларис Үйлдлийн систем, Лайнукс, Мак Үйлдлийн системүүд дээр ялгаагүй ажиллах боломжто байдаг. Java HotsSpot virtual machine зэрэг зарим виртуаль машинууд нь тухайн програм ажиллаж байх үед нь үзүүлэлтийг нь нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал дахин дахин давтагдан уншигддаг илүү хурдтайгаар хөрвүүлэх буюу хөрвүүлэгдэж байгаа үед гардаг эрсдлийг зааж өгдөг.

Жава ВМ ашигласнаар нэг программыг өөр олон төрлийн платформууд дээр ашиглах боломжтой болдог.

Жава платформ
Платфом гэдэг нь тухайн программын ажиллаж байгаа програмын орчинг хэлдэг. Платформуудын тухайд бид хэдийн Виндоуз, Лайнукс, Соларис ҮС, Мак ҮС гэх мэт жишээнүүдийг хэлж танилцуулсан. Ихэнх платформыг үйлдлийн систем болон түүний доор суурилдаг тоног төхөөрөмж гэсэн хоёр зүйлийн хослол гэж тайлбарлаж болно. Жава нь бусад платформуудас ялгаатай нь, Жава нь зөвхөн програмд суурилдаг платформ бөгөөд, өөрөөр хэлбэл тоног төхөөрөмж дээр суурилсан платформууд дээр суурилж ажилладаг.

Жавагын платформ хоёр хэсгээс бүрддэг:

Жава виртуаль машин
Жава Аппликейшин Прогамминг Интерфейс (АПИ)

Жава Виртуал машины тухай дээр тайлбарласан. Энэ нь жава платформын суурь дэвсгэр нь бөгөөд бусад хардвер, тоног төхөөрөмжүүд дээр байгаа платформууд дээр портолж байрладаг.

АПИ гэдэг нь маш том хэмжээтэй, ашиглахад бэлэн хийгдсэн софтвер бүрдэл хэсгүүд бөгөөд маш олон янзаар ашиглагдах боломжтой. Энэ нь холбогдох классууд, интерфейсүүдээрээ хоорондоо бүлэглэгдсэн байдаг бөгөөд эдгээр сангуудыг packages буюу багцууд гэж нэрлэдэг.

"АС"

 
jeto_nagalОгноо: Бямба гараг, 2009-03-21, 11:58 PM | Бичлэг # 2
Мэдээний Админ
Бүлэг: Модератор
Форумын бичлэг: 38
Статус: Онлайн алга.
sanjka chi yugaar surdgiin?

 
Форум » Компьютер болон Интернэт » Програм хангамж » JAVA- програмчлал
Page 1 of 11
Search:

Fr.U.Fo™ © 2016