МХБХ-ны удирдлагууд гэх худалч луйварчидыг хараал идээсэй! - Форум
Даваа гараг, 2016-12-05, 4:23 AM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Forum moderator: sanjka 
Форум » Спортын ертөнц » Монголын хөлбөмбөгийн хөгжил » МХБХ-ны удирдлагууд гэх худалч луйварчидыг хараал идээсэй! (Хөлбөмөгө)
МХБХ-ны удирдлагууд гэх худалч луйварчидыг хараал идээсэй!
Red-DevilОгноо: Лхагва гараг, 2009-03-18, 9:23 PM | Бичлэг # 1
ХөлБөмбөг үзэж эхэлж байгаа
Бүлэг: Гишүүн
Форумын бичлэг: 2
Статус: Онлайн алга.
Монголын хөл бөмбөгийн хөлбооны одоогийн удирдлагууд гэх худалч луйварчидыг хараал идээсэй! Энэ малнуудаас болж манай хөл бөмөг сөнөж байна. ХҮмүүсээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй! Бүгдээрээ ингээд ч болтугай тэмцэцгээе! Ямарч байсан зүгээр хараад сууцгааж болохгүй! angry
Нэмсэн файл: 6171811.jpg(411Kb)


Red-Devil
 
jeto_nagalОгноо: Баасан гараг, 2009-03-20, 2:25 PM | Бичлэг # 2
Мэдээний Админ
Бүлэг: Модератор
Форумын бичлэг: 38
Статус: Онлайн алга.
cool
hehe bur enuugeer shine sedev neetsen, za za sain temtseerei goodluck sad


 
Red-DevilОгноо: Бямба гараг, 2009-03-21, 6:38 PM | Бичлэг # 3
ХөлБөмбөг үзэж эхэлж байгаа
Бүлэг: Гишүүн
Форумын бичлэг: 2
Статус: Онлайн алга.
Хөлбөмбөгөө хөлбөмбөгийн холбооноос аврах цаг болжээ
Монгол улс анх 1998 онд олон улсын хөлбөмбөгийн холбоонд элсэн ороод, өнгөрсөн 10 жилийн турш чансаагаа дөрвөн байраар ахиулжээ. Ямар мундаг юм бэ гэж алгаа ташин баярлах арга даанч алга Инээдтэй нь “Бутан” мэтийн улс биш улсуудыг оруулаад бидний урд 191 орон байна. Ийм ичгэвтэр гэмээр байдалд хэн хүргэсэн юм бэ? Үнэндээ шигшээ багийн тамирчидаа чамлаж гоочлоод суудаг Монголын хөлбөмбөгийн холбоо буруутай. Энэ байгууллага ялзарчихсаны золиосонд Монголчууд хэнд ч гайхуулаад байхааргүй өнөөдрийн энэ 192 гэсэн чансааг үзүүлчихээд сууж байна. Ямар ч орны хөгжлийг тухайн улсын спортоор нь хэмждэг. Тэр тусмаа таван тэрбум үзэгчтэй хөлбөмбөгийг спортын хаан гээд санаандгүй нэрлэчихээгүй. Харин бидний өнгө төрхийг тодорхойлох ёстой өнөөх хөлбөмбөгийн хөгжил маань хэний ч мэдэхгүй хавцалд толгойгоо шургуулчихаад ахиж чадахгүй болохоороо амраар нь арагшаа ухарч байна уу даа.

Хөлбөмбөгийн холбоо нөхөрсөг тоглолт зохион байгуулдаггүй учираас байнгын “Форм”-гүй шигшээгийнхэн маань Ази болон Олон улсын хөлбөмбөгийн холбооноос заавал оролцох ёстой тэмцээнүүдэд нь амжилт үзүүлж чаддаггүй. Сүүлийн 10-аад жилд “Гуам”-аас өөр улс хожиж чадахгүй байгаа Монголын шигшээ үзэгчидгүй байдгийн буруутан нь хөлбөмбөгийн хөгжилд биш бизнест илүү анхаарлаа хандуулдаг энэ байгууллагын алдаа. Яагаад лигийн тоглолтыг ажлын өдрүүдэд явуулдагийг үзэгчид бүр гайхдаг юм билээ. Мэдээж тэдэнд амралтын өдрүүдээр талбайгаа цагийн 250 000 төгрөгөөр түрээслэх нь ашигтай байдаг бололтой. Бас үндэсний лигийн 8 баг тус бүр бооцооны нэг сая төгрөгөө төлөөд лигтээ орно гайхалтай нь түрүүлсэн баг яг л 10 жилийн өмнөх шигээ 3 000 000 төгрөг авна. “10 жилийн өмнө 3 000 000 төгрөг нэг өрөө байрны үнэ байсан харин ийм шагналтай үндэсний лигийг өнөөдөр хүмүүс элэглэнэ биз дээ” гэсэн Спортын цонх сэтгүүлийн эрхлэгч Хосбаярын үг ичмээр боловч бодит байдал болчихоод байна. Хамгийн харамсалтай нь спортод элэгтэй хүмүүсийн санаачлагаар зохион байгуулагддаг өсвөрийн хөлбөмбөгчдийн “Дуулиан 2020” хэмээх арга хэмжээг огт дэмждэггүй. Ер нь л нэг үгээр хэлэхэд энэ байгууллага тэмцээнээр бизнес хийдэг том компани болчихсон аж.

Бид ядуу учираас аль эсвэл бид цөөхүүлээ болохоор дорой буурай хөгжилтэй юм чинь гээд өөрсдийгөө өмөөрөөд сууж болох л доо. Үүнээс өөр санаа зовох зүйл дэндүү их байгаа нь ч үнэн. Гэхдээ үгүй юм аа заавал төр үүнд анхааран сая саяар нь төсөвлөөд л түүнийгээ цацаад бай гэсэн юм биш. Ядаж гаднаас орж ирдэг санхүүжилтээ шударгаар зөв зохистой зарцуулаад байвал улсаас тусгайлан харж үздэг “топ 4”-өөс юугаараа ч дутахгүй. Бусад спорт нь дагавар хүүхэд шиг гадуурхагдаад үлддэг ч бурхны аварлаар Монголын хөлбөмбөгийн холбоо ганцаархнаа өөрийн гэсэн байр сууцтай, манай улсын хамгийн баян холбоо гэдгийг харин хүн бүр мэдэх байх.

Манай хөлбөмбөгийн холбоо FIFA-аас ядуу буурай орнуудад өгдөг тусламж болох “Гоол” төслийн хүрээнд улсдаа цэнгэлдэх хүрээлэн бариулах хөрөнгийг гаргуулсан. 2001-10-29 –нд 450 000 $ 2004-9-22-нд 400 000 $ 2007-3-21-ий өдөр 1 сая америк доллар хөлбөмбөгийн холбоонд зөвхөн Fifa-гаас өгсөн гэсэн баримт байдаг боловч цэнгэлдэх маань одоо хүртэл сураггүй.

Уг нь энэ 1 сая 850 мянган доллароор 40 000 хүний суудалтай цэнгэлдэх 7 жилийн өмнөөс баригдаж эхлэх ёстой байсан аж. Үнэндээ бол хэрэгжүүлж чадсан л бол манай хөлбөмбөгийн холбоо том төсөл барьж авсан. Английн алдарт баг “Чэлси”-гийн “Stanford bridge” цэнгэлдэх л гэхэд 42 000 хүний суудалтай, тэгвэл Лондоны нөгөө нэг алдарт баг болох “Арсинал”-ын “Fly emirates” цэнгэлдэх 38 000 хүний суудалтай байдаг. Бид энэ дайны дэлхийд жишиг болсон цэнгэлдэхтэй болж болох л байлаа. Хэрвээ манай хөлбөмбөгийн холбооны удирдлагууд хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ажилласан бол бид хөлбөмбөгөө даган хөгжлийн том алхам хийж чадах л байсан. “Хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийг хүн үзэх зориулалтгүй шоронгийн хашаа шиг тойруулчихсан Монголынх шиг ийм талбай өөр ямар ч оронд байдаггүй” гэж юм үзэж нүд тайлсан зарим хүмүүс шоглох ёжлохын хооронд хэлдэг л юм билээ.

Уг нь Монголчууд хөлбөмбөгт үнэхээр хайртай тэр тусмаа сүүлийн дөрвөн жилд хүүхдүүд бүр ч их сонирхох болсон. Гэтэл хөлбөмбөгийн талбайтай ерөнхий боловсролын сургууль нийслэлд маань хэд байдаг билээ. Яг одоо л гэхэд цорын ганц спорт цогцолбор болох 15-р хорооллын СОТ-2-ын талбайгаа газрын наймаачдад алдчихаад сууж байна. Ажил хийдэггүй энэ холбооны ерөнхийлөгч Амаржаргал, дэд ерөнхийлөгч Ганбат, ерөнхий нарийн бичгийн дарга Ганболд гэдэг хүмүүсийн ууж идсэн мөнгө үүгээр дуусахгүй гээд “Eagle”телевизээр бүхэл бүтэн хэлэлцүүлэг гараад өнгөрөх юм. Юу билээ тийм гэж үү ямар их мөнгө вэ яаж зарцуулсан юм бол гээд гайхаад сууж байсан чинь харин ёстой энэ том байгууллагыг чинь нэг хүний хувийн компани болчихсон гээд захын хүн хэлж байна билээ. Жил бүр манай улсад Азийн хөлбөмбөгийн холбооноос 250000 $, Зүүн азийн хөлбөмбөгийн холбооноос төдий хэрийн, Япон,Германы хөлбөмбөгийн холбооноос ч багагүй тусламж үзүүлдэг аж. Хачирхалтай нь энэ их мөнгөө хэрхэн зарцуулсан тайлан нэг ч үгүй. Тэгээд тайлангаа тавиач гэхээр “манайх төрийн бус байгууллага санхүүгээ тайлагнах албагүй” гэдэг юм байх. Нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллагын санхүүгийн мэдээллийг дурын хүн авч үзэх эрх хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Бидний хэн маань ч тэр эрхээ эдэлж чаддаггүй учираас дотоод журамаа удаа дараа зөрчөөд байгаа “Монголын хөлбөмбөгийн холбооны аппарадыг тэр чигээр нь үгүй болгоод хоёр жилийн дараа баг, тамирчин, дагсгалжуулагч, фанатуудынхаа эрх ашгийг хамгаалсан холбоотой нь хамт дахин хөлбөмбөгийн холбоог бий болгъё” гэсэн санааг спортын сэтгүүлчдээс дэвшүүлж байгаа аж. Өнөөдрийн нөхцөл байдал Хөлбөмбөгийн холбоог удирдлагуудаас нь аврах уу аль эсвэл Монголын хөлбөмбөгийг хөлбөмбөгийн холбооноос аврах уу гэдэг дээрээ тулчихаад байгаа нь үнэн. Тэгээд ч хөлбөмбөгийн холбооноос огтхон ч хамааралгүйгээр хэдхэн залуучууд Монголын хөлбөмбөгийг авч явж байгаа бол, телевизүүд бас л тэднээс хамааралгүйгээр хөлбөмбөгийг сурталчилж чадах чинээгээрээ хөгжүүлж байна. Хөөрхий дөө хөвгүүд маань шороо манаргаад л гудамжиндаа тоглоно. Уг нь Монгол физиологи азидаа дээгүүрт ордог, Монгол хүүхдүүд потенцал сайтай. Бид үнэхээр эх орноосоо “Роналдо”-г төрүүлж чадна. Гагцхүү хөлбөмбөгийн хөгжлийг хойш нь татсан хөлбөмбөгийн холбоо гэгч “том гүзээтэй эрхэм”-ийг үгүй болгох хэрэгтэй.

Үгүй ядаж эхлээд шигшээ багтаа шинэ агаар оруулмаар байна. Хаана ч гэсэн тухайн баг амжилт гаргах гаргахгүй байх нь шууд дасгалжуулагчийн хариуцлагатай холбоотой байдаг. Гэтэл манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр ямар гавъяа байгуулсандаа энэ суудалд дархлагдчихасан юм. Олон улсын зэрэгтэй ганц дасгалжуулагч л юм байгаа биз гэхдээ Монголын шигшээ багийг дасгалжуулъя гээд өөрөө санал тавиад тэр ч битгий хэл бидний өмнөөс олон улсын хөлбөмбөгийн холбоо цалинжуулна гээд байхад Германы дасгалжуулагч Клауз Шлапнерийг манай хөлбөмбөгийн холбооныхон хүлээж аваагүй тухай учир мэдэх хүмүүс хэлдэг. Гаднаас шинэ уур амьсгал оруулах үнэхээр дургүй байгаа нь л энэ байгууллагыг яаж ялзарсныг бэлхнээ харуулж байхад бас болоогүй FIFA-руу халтуурдаж худлаа мэдээ (цаасан буу) илгээнэ. Энэ бүхнийг дотор нь ажиллаж байсан хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга асан Батзаяа барин тавин хэлээд өгнө билээ. Үүгээр ч зогсохгүй бүхэл бүтэн улсын хөлбөмбөгйн холбоо нь Вэб сайт битгий хэл и мэйл хаяг ч үгүй гээд бод доо Юугаа тэгж их нууцалдаг юм. Дээрээс нь ямар ч зохион байгуулалтгүй өнгөрсөн жилийн үндэсний лигийн хүрэл медалийн тоглолт дээр л гэхэд дасгалжуулагч, тамирчид, шүүгчид хоорондоо 30 минут хэрэлдээд зогсчихсон. Техник технологи хөгжичхөөд байхад тиймхэн асуудал шийдэж чадахгүй хэрүүл уруул болоод зогсож байсан үндэсний лигээ үнэндээ өрөвдсөнөө нуугаад яахав. Бас нэг жишээ гэхэд 2007 оны 10-21 нд БНАСАУ Монгол хоёрын дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт манай талбай дээр болсон. Тэгээд 13 цагаас эхлэх ёстой тоглолт байдаггүй яасан гэсэн чинь харин зочин багийнх нь төрийн дуулал олддоггүй гэнээ. Сүүлд сонсох нь ээ олсонгүй барьсангүй гээд нарийн бичгийн дарга дэд ерөнхийлөгч хоёр нь хоорондоо хэрэлдээд л зогсоод байсан юм байх. Энэ мэтчилэн инээдэмтэй үнэндээ бол бараг эмгэнэлтэй үйлдлүүдээ одоо больж их спортоо л хөгжүүлмээр байна.

Эцэст нь хөлбөмбөгийн тайлбарлагч Заяагийн “өөрсдөд минь ямар ч хамаагүй Испани, Итали, Оросын багийг биш өөрсдөд минь хамгийн их хамаатай Монголынхоо шигшээг ялалт байгуулахыг харж бахархах юмсан” гэсэн үгийг дэмжиж байна.


Red-Devil
 
sanjkaОгноо: Бямба гараг, 2009-03-21, 7:05 PM | Бичлэг # 4
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
Нээрээ л Монголын хөлбөмбөг сөнөчөөд байна аа. Нэг тэмцээн болохоор л хэдэн тамирчидаа энд тэндээс дуудаад хэдэн өдөр худлаа үнэн бэлтгэл хийсэн болоол тэмцээндээ орж байна. Монголыг шигшээ гэгдэх тамирчид бүгд өөр өөрийн гэсэн эрхэлсэн ажилтай. Ажилаасаа чөлөө нтр аваал тэмцээндээ ордог юм байнлээ. Монголоос өөр шигшээн тамирчиддаа цалин өгдөггүй улс байхгүй ээ.
Энэ асуудлыг дэмжиж байна аа. МХБХ-г дахин байгуулах нь зүйтэй. Анхнаасаа удирдлагууд нь гэх хүмүүс хаанаас гараад ирсэн улсууд байдгийн бол.
 
KAKAAОгноо: Бямба гараг, 2009-03-21, 9:19 PM | Бичлэг # 5
ХөлБөмбөг үзэж эхэлж байгаа
Бүлэг: Гишүүн
Форумын бичлэг: 5
Статус: Онлайн алга.
surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised surprised

DORJOO
 
jeto_nagalОгноо: Бямба гараг, 2009-03-21, 11:45 PM | Бичлэг # 6
Мэдээний Админ
Бүлэг: Модератор
Форумын бичлэг: 38
Статус: Онлайн алга.
sad sad sad sad sad sad sad sad sad sad sad sad

 
jeto_nagalОгноо: Бямба гараг, 2009-03-21, 11:48 PM | Бичлэг # 7
Мэдээний Админ
Бүлэг: Модератор
Форумын бичлэг: 38
Статус: Онлайн алга.
Quote (Red-Devil)
Эцэст нь хөлбөмбөгийн тайлбарлагч Заяагийн “өөрсдөд минь ямар ч хамаагүй Испани, Итали, Оросын багийг биш өөрсдөд минь хамгийн их хамаатай Монголынхоо шигшээг ялалт байгуулахыг харж бахархах юмсан” гэсэн үгийг дэмжиж байна.

ene ch yostoi unen ug bna, applause


 
sanjkaОгноо: Лхагва гараг, 2009-03-25, 8:14 PM | Бичлэг # 8
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
Хэн нэгэн энэ асуудлыг бодитой ажил болгох хэрэгтэй. Би л хувьдаа дэмжинэ ээ.
 
Форум » Спортын ертөнц » Монголын хөлбөмбөгийн хөгжил » МХБХ-ны удирдлагууд гэх худалч луйварчидыг хараал идээсэй! (Хөлбөмөгө)
Page 1 of 11
Search:

Fr.U.Fo™ © 2016