Пүрэв гараг, 2024-03-28, 9:30 PM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Archive - read only
Forum moderator: sanjka  
Форум » Мэдлэг боловсрол » Уул уурхай » Таван толгой, Оюу толгой
Таван толгой, Оюу толгой
sanjkaОгноо: Баасан гараг, 2009-04-03, 10:37 PM | Бичлэг # 1
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
Тавантолгойн коксжих нүүрсний ордын ихэнх хэсгийг төр өнгөрсөн жил өөрийн мэдэлдээ эргүүлэн авсан билээ. Харин үлдсэн хэсэг буюу Тавантолгойн ордын Ухаа худгийн хэсгийг авч үлдсэн Энержи ресурс компанийхан ордоо ирэх 2009 оноос эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөөд байна. Тэдний тооцоолж буйгаар эхний жилдээ 1.8 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд буй юм байна. Энэ онд улсын хэмжээнд 10-аад сая тонн нүүрс олборлосон статистик гарах төлөвтэй байна.

Added (2009-04-03, 10:37 Pm)
---------------------------------------------
Гадаадынхны шүлсийг гоо­жуулсаар байгаа Оюу тол­гой, Таван толгой зэрэг ордыг эзэн­тэй болгох алтан боломж Ерөнхий сайд С.Баярт нээг­дэж байна. Ингэх бүрэн эр­хийг нь УИХ олголоо.

Энэ зурвас үеийг ашиглан тэдгээр хараал шингэсэн ордуудыг даруйхан сонирхоод байгаа хүмүүст нь өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо таны ажлыг эсэргүүцэн тэмцэлдэх хэн ч байхгүй. Сөрөг хүчний намаа элдэв дэмий юм яриад байх­гүй болгосон. Элдэв юм хэлж ард олны толгойг эргүүлдэг иргэний хөдөлгөөнүүд байх­гүйтэй адил болсон. Хамгийн сүүлд Г.Баасан авгай баригд­лаа. Одоо хөгшин хүн хэдий­хэн тэмцэлдэж чадах аж. Ард түмний эсэргүүцэл бүрэн дарагдлаа. Өнгөрдөг зуны "АК-47" ярьж хоносон шөнөөс хойш таны эсрэг хэн ч үг хэлж чадахаа байсан гэдгийг эрх­биш гадарлаж байгаа биз ээ. Энүүхэн хугацаанд сайд минь Монголын ард түмэнд ганцхан ч гэсэн хэрэгтэй зүйл хийж өгнө үү. Хоёр толгойг зориг­тойгоор эзэнд нь өг.

Эзгүй хээр элсэн доор сул хэвтэж байгаа тэр их мөнгө­ний сургаар Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал устаж үгүй болох нь байна. Эдгээр ордыг тэр хүсээд байгаа Канад, Солонгос, Орос, Хятадын хэн нь ч авсан байсан маньд хамаа алга. Энэ их баялгийг ямар ч байсан монголчууд эзэмших хувьгүй бололтой. Хэнд ч өгч чадах­гүй хав дараад баян тарган, баялаг ихтэй гэж сайрхаад суугаад байвал ардчилал гээд гайхуулдаг зүйл минь алга болох нь. Тэгвэл ардчи­лал бол тусгаар тогтнолын баталгаа. Тусгаар тогтнолын баталгаа байхгүй болчихоор энэ төр гэдэг чинь байхгүй болох юм биш үү. Төргүй болохоор Монгол Улс гэж байх уу. Ядуу ч гэсэн Монгол Улстайгаа, ядарсан ч гэсэн төртэйгээ байсан нь дээр. Монголын хувьд бол хаана ч байж л байдаг наад хоёр толгойноос чинь хурдхан л хагацах минь. Яагаад ингэж хэлээд байна вэ гэвэл га­даадынхан сүүлийн үед бид­ний тусгаар тогтнол, ардчи­л­лаас илүүтэйгээр наад баял­гийг чинь яаж зүгээр эзэмш­чих вэ хэмээн толгой­гоо гашилгаж байгаа болол­той. Дэлхий нийтийг одоо­хондоо зөвхөн мөнгө л удир­даж бай­на. Яваандаа бурхан­лаг оюун санаа удирдах биз ээ. Тэр хүртэл монголчууд бид энэ дэлхийгээс арчигдах­даа ту­лах нь шиг байна. Үүний баталгаа ч сүүлийн үед илүү мэдрэгдэх боллоо. Бид­ний явуулсан УИХ-ын сонгуу­лийг эргээд санацгаая. Тэнд энэ хоёр толгойг одоогийн хүсээд байгаа гадны хүмүүст өгөх гэсэн нам, арай өөрөөр эзэм­ших гэсэн нам гэсэн хоёр л субъект сонгуульд өрсөлд­сөн. Үүнд МАХН одоо­гийн эзэмших гээд байгаа гадны­ханд өгөхөөр тохироо яриагаа явуулаад эхэлчих­сэн, ха­хууль зээлээ авчихсан бай­сан. Нэг ёсондоо хуйвал­даа­ны журмаар далд тохироо­гоор хийж эхэлсэн байв.

Ха­рин Ард­чилсан нам үүнийг шал өөр маягаар эзэмшихээр төлөвлөж байлаа. Тэд дэл­хийн уул уурхайг ашиглах стан­дартыг мөрдүүлэх юм бодож санасан. Ил тод уул уурхай гэдгийг л ярьж байлаа. Тэгээд сонгууль явагдаж дууслаа. Хүн үнэмшмээргүй том луйвар явагдаж МАХН ялалт байгуулав. Үүнийг нь эсэргүүцсэн ард түмэн жаг­саал цуглаан хийж санал бодлоо илэрхийлсэн. Гэтэл ямар нэгэн зохион байгуу­лалтай хүчин түүнийг нь үймээн болгон хувиргаж онц байдал тогтоох хүртэл байд­лыг хурцатгасан. Албан ёсны тоогоор таван хүн буудуулан нас барж, мянга шахуу хүн баривчлагдан саатуулагдаж, 200 гаруй хүн шоронд явлаа. Халуун зэвсгийн суманд шар­хадсан хүний тоо хэд ч байгаа юм мэдэгдэхгүй бай­на. Мөн албан бус тоогоор дал шахуу хүн буудуулж нас барсан мэдээ ч байдаг. Ийм аймшиг­тай үйл явдал болж өнгөрлөө. Монгол Улсын түү­хэнд 1932 оны хувьсгалын эсэргүү тэмц­лийг дарах гэж төр нь ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэж арми хөдөл­гөснөөс хойш жаран зургаан жилийн дараа 2008 оны дол­дугаар сарын 1-ний шөнө мөн арми хөдөлгөлөө. Ийнхүү үзэл суртлын төлөө манай арми хоёронтоо ард түмнийхээ эсрэг хөдөлсөн юм. Ард­чилсан Монгол Улсын түү­хэнд ийм хар өдөр болж түү­нээс хойш ардчилал алхам алхмаар хумигдаж байна. Гэтэл энэ бүхнийг дэлхий нийт огт үл тоож өнгөрүүлэв. Их сайндаа л "Америкийн гар хөл болсон хэсэг бусаг хү­мүүс өнгөт хувьсгал гарга­хаар санаархав" гэж мэдээ­лэгдээд дууслаа. Тэгвэл Түв­дийн хэрэг явдлыг дэлхий нийт яаж хүлээж авсан билээ. Дэлхий нийт тэр чигтээ өмөө­рөн босч байсан. Биднийг яагаад үл тоов. Нөгөө хоёр толгойг эзэмшихээр өчнөөн төчнөөн мөнгө хөрөнгө гарга­сан хүмүүс бүхнийг мэдэж байна. Тэдний нөлөөнд ямар нэг байдлаар орчихсон гадаа­даас манайд байгаа хэвлэл мэдээллийнхэн "Сонгууль нь шударга, луйваргүй явагдлаа" хэмээн дэлхийгээр нэг цацаж байна. Ардчилал нь ялбал бидэнд баялгаа өгөхгүй тул ашиггүй хэмээн өөр өөрийн улсууддаа ойлгуулчихаж бай­на. Манайхаас гарч байгаа мэдээлэл болгон ямар нэгэн байдлаар гуйвж наад хоёр толгойн эрх ашигт очиж хол­богдоод байна. Харин бидний тэргүүний эрх ашиг болсон тусгаар тогтнол, ардчилалд энэ нь хор болсоор удлаа. Тиймээс С.Баяр Ерөнхий сайд аа зоригтойгоор, хугацаа алдалгүйгээр наад хоёр тол­гойгоо эзэнтэй болгоо. Эзэн­тэй юмыг хүн булаа­цалд­даггүй юм. Хойч үе чинь эрхбиш энэ талаас нь ойлгох байлгүй. Тэгэхгүй бол том гүрнүүдийн геополитикт хэр­чүүлээд дуу­сах нь.
Ж.Сандагдорж

 
Форум » Мэдлэг боловсрол » Уул уурхай » Таван толгой, Оюу толгой
  • Page 1 of 1
  • 1
Search:

Fr.U.Fo™ © 2024