Бямба гараг, 2024-04-20, 10:34 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 1-р сар » 10 » FA Cup-н 3-р тойргийн тоглолтуудын тойм
FA Cup-н 3-р тойргийн тоглолтуудын тойм
11:17 PM


Дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн бол FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн юм. Энэ тэмцээнийг анх C.W.Alcock санаачилж байсан түүхтэй. Энэ тэмцээн нь чансаагаараа ч тэр оролцдог багынхаа тоогоор ч тэр алдартай тэмцээн юм.
Нийт 400 гаруй баг энэ тэмцээнд хасагдах журмаар өрсөлдсөнөөс 64 баг 3-т тойрогт үлдээд байсан билээ.
Энэ 64-н багийн 32 тоглолт энэ сарын 2-5ны хооронд болж өнгөрсөн бөгөөд сонирхолтой зарим нэг тоглолтуудын тоймлон үзүүлье.

Энэ тойрогт маш сонирхолтой тоглолтууд болсон юм. Хамтдаа сонирхцгооё.

  • Tottenham 3:1 Wigan Athletic
          Pavlyuchenko 52 дахь минутад пеналтаас анхны гоалыг оруулж тоглолтын салхийг хагалсан бол  Modric 76 минутанд хоёр дахь гоалыг оруулснаар тоглолтын тооны харьцааг улам холдуулж чадсан юм. Уиганы Camara 88 дахь минутанд нэр төрийн гоалыг авчирснаар багийнх нь тоглолт сэргэж эхэлсэн боловч Орос залуу довтолгоонд улайрсан өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглан  90 дэх минутад тоглолтын цэгийг тавьснаар энэ тоглолт өндөрлөсөн юм.
  • Sunderland  2:1 Bolton Wanderers
          Sunderland-д хожлын гоалуудыг Jones 57минутад , Cisse 67минутад тус тус авчирсан. Харин Bolton-ы хувьд нэр төрийн гоалыг Smolarek тоглолтын 79 дэх минутад авчирсан юм. Үүнээс хойш гоал ороогүй ээ.
  • Arsenal  3:1 Plymouth Argyle
       Van Persie 47 дахь минутанд тоглолтын салхийг хагалснаар тоглолт эхэлсэн. Анхны гоалоос ердөө 3 минутын дараа хамгаалагч Gray өөрийнхөө хаалганд нэг гоал хийэн нь их буучидад сайхан бэлэг болсон. Эсрэг баг хариугаа тоглолтын 53 дахь минутанд Duguid-н хийсэн гоалын ачаар авсан боловч тэд тооны харьцааг илүү ойртуулж чадаагүй ээ. 85 дахь минутанд Голланд эр Ван Перси гоал оруулж даабл хийсэн нь тоглолт нэгэнт дууссан хэмээн зарлансантай ялгаагүй байсан юм. 

  • Southampton 0:3 Manchester United
         Тоглолтын явцад Welbeck 20, Nani 48 пеналтаас, Gibson 81 дэх минутад тус тус гоал оруулсан бөгөөд, эсрэг баг улаан чөтгөрүүдийн хувьд хатуу самар байсангүй ээ.

  • Preston North End 0:2 Liverpool
          Улаануудад хожлын гоалуудыг Riera , Torres нар авчирсан бөгөөд тэд тоглолтын 25 болон 90 дэх минутуудад эсрэг багийнхаа хаалгыг мялаасан юм.

  • Chelsea  1:1 Southend United
          Энэ тойргийн бас нэг сонирхолтой тоглот Лондоны Стейнфорд Бридж цэнгэлдэх хүрээлнээ болсон юм.  Salomon Kalou тооны  31 дэх минутанд Frank Lampard-н булангийн цохилтыг мөргөж чулуу болгосноор тооны харьцааг 1:0 болгосон. Тоглолт 89 дэх минут хүртлээ Челси-гийн давамгайллаар өрнөж байсан боловч бөмбөг бөөрөнхий гэгчээр 90 дэх минутад Southend-ын довтлогч Clarke тооны харьцааг 1:1 болгосон юм.

Бусад сонирхолтой тоглолтуудын онооны харьцаа:
  • Queens Park Rangers  0:0 Burnley
  • Charlton Athletic 0:0 Norwich City
  • Manchester City  0:3 Nottingham Forest
  • Hull City  0:0 Newcastle United
  • West Ham United 3:0 Barnsley
  • Portsmouth 0:0 Bristol City
  • Gillingham 1:2 Aston Villa
  • Blyth Spartans AFC 0:1 Blackburn Rovers

Төрөл: Спорт | Үзсэн: 1025 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  1-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024