Испани , Итали , Английн цомын тоглолтуудаас - 23 January 2009 - Хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл
Ням гараг, 2016-12-11, 8:17 AM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 1-р сар » 23 » Испани , Итали , Английн цомын тоглолтуудаас
Испани , Итали , Английн цомын тоглолтуудаас
10:52 PM
 
Итали
Италийн цомын тэмцээний шөвгийн найман багийн тулаан явагдаж байгаа.  Хамгийн сонирхол татсан
Интер - Рома багуудын тоглолт явагдлаа. Сүүлийн хэдэн жил цомын финалд хэдэнтээ таарч  , нэг нэгнийгээ үзэхээ больсон энэ хоёрын тоглолт Интерийн Жузеппе Меазза цэнгэлдэхэд явагдсан байна.
Жосе Моуриньо довтолгоонд Адриано , Ибра хоёрыг илгээж , дундын шугаманд Кучу , Станкович , мунтари , занетти гэсэн хүчирхэг бүрэлдэхүүнийг гаргасан бол  мөнхийн хотын багийн хувьд гол хаалгач Дони болон тотти хоёроос бусад шилдэгүүд нь байлаа.
Хоёр баг ч нэг нэгнийгээ сайн мэдэх учир хүлээж суусангүй нээлттэй , үзүүштэй довтолгоог үзүүлж , үзэгчдийг уйдаасангүй.
Ингээд 8 дахь минутад эхний гоол орлоо. Удаан хугацаанд талбайд гараагүй Адриано гоолын эзнээр тодорсон бөгөөд түүний гоол дээр Ромагийн хамгаалагчид ч нилээдгүй ‘туслалцаа’ үзүүлсэн. Хоёрдугаар хагас эхлээд 15 минут өнгөрч байх үед зочид хариуг нь барилаа. Энэ улиралын нээлт болоод байгаа Брихи -н гайхалтай дамжуулалтыг Родриго Таддеи чулуу болгож тоог тэнцүүлсэн байна. Гэвч дараагийн шатанд шалгарахад Ромчуудад энэ гоол хангалтгүй байжээ. Таддеин гоолоос ганцхан минутын дараа , чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Самуэль мөргөсөн ч Артур хаачихав. Энэ үед Ибра урт мөчөө чадмаг ашиглаж гоол оруулснаар , Нерразури 2 : 1 харьцаагаар өрсөлдөгчөө ялж , шөвгийн дөрөвт шалгарч байна.

Интер : Тольдо , Майкон , Бурдиссо , Самуэль , Сантон , Занетти , камбиассо , Мунтари (85′ Манчини) , Станкович , Адриано (Киву 70′) , Ибрахимович

Рома : Артур , Сисиньо , Хуан , Мексес , Рийз (70′ Менез) , Таддеи (78′ Акуйлани) , Брихи , Де Росси , Перротта , Баптиста , Вучинич (59′ Пизарро)

Энэ тоглолтоос гадна Удинезе - Сампдориа багууд хэн нь хагас шигшээд орох эсэхээ шийдлээ. Нилээдгүй сонирхолтой болсон уг тулааны эцэст ялагчийг пеналтиар тодруулсан бөгөөд Валтер Маззаригийн цэргүүд  5 -2 н харьцаагаар ялж Интертэй шөвгийн дөрөвт тоглохоор боллоо.
Сампдори -н хаалгач Миранте , пенальти дээр од болж багаа энэ өндөрлөгт хүргэжээ.
 
 
Англи
Карлинг цомын шигшээд МанЮ үлдсэн гэдгийг мэдээлсэн. Тэгвэл тэдэнтэй өрсөлдөх багийн нэр тодорлоо. Энэ бол Тоттенхэм.
Реднаппын баг , доод лигийн Барнли -д 3 : 2-р ялагдсан ч , өмнө нь (1 сарын 6нд) 4 – 1р ялчихсан болохоор цуврал тоглолтын дүнгээр шигшээд шалгарч байна.
Тодруулахад Карлинг цомын финал ирэх 3 сарын 1нд алдарт Уймблэй цэнгэлдэхэд явагдана.
Тоттенхэм : Алнвик , Гантер , Вүүдгеит , Давсон , Ассоу-Экөттө , Бентлэй , Зокора , Хаддлстоун , О.хара , Модрич , Дофое.
 
 
 
Испани
 
Испаний эзэн хааны цомын тэмцээн мөн үргэлжилж байна. Эспанёл- Барса , Валенсиа-Севилья гэсэн хоёр тулаан урьд шөнө явагдлаа. Барселоны дерби санасныг бодвол тайван өнгөрлөө. 0 : 0-р өндөрлөсөн уг тоглолтонд Пэп ихэнх шилдэгүүдээ гаргасан ч ялж чадсангүй. Хариу тоглолт Камп Ноу-д болох болохоор мэдээж Барса давамгай байдалтай үлдэж байна.

Эртнээс нааш ширүүн өрсөлдөж ирсэн Валенсиа- Севилья -н тулаан үзэгчдийг уйдаасангүй. Эхлээд Вилья гоолдсон ч , хариуг нь Фабиано, Адриано хоёр дараалан барилаа. Талбайн эзэд багагүй сандарсан ч , эмх цэгцтэй довтолсныхоо хүчинд 83 , 84 дэх минутад Мата Бараха нар тоог 3 : 2 болгож ялалтыг авлаа. Одоо тэд Севилья -н талбайд очоод тэнцчих л хэрэгтэй. тэгвэл дараагийн шатанд үлдчих боломжтой.

 
 
Төрөл: Спорт | Үзсэн: 596 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 4.3/3 |
Нийт сэтгэгдэл: 1
2009-01-26 Spam
1. misheel (kyut_FruFo)
hey my status uhmel bna lvl up pls admin(sanjka sad )

Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  1-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2016