Лхагва гараг, 2024-04-24, 9:07 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 2-р сар » 6 » Блаттер Өмнөд Африкчуудад итгэж байна
Блаттер Өмнөд Африкчуудад итгэж байна
1:03 AM
2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах ӨАБНУ нээлтийн тоглолт болохоос 18 сарын өмнө бэлтгэл ажлынхаа ихэнх хувийг гүйцэтгээгүй байгаа. Тухайлбал, цэнгэлдэх хүрээлэнгүүдийн барилгын ажил зогссон, мөн тус улсын эрх баригчид тус тэмцээний үед тамирчид болон жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр одоогоор ямар ч арга хэмжээ авахгүй байгаа гээд олон асуудлууд бий. Тиймээс ДА-ын шигшээ тэмцээнийг Өмнөд Африкаас өөр улсад шилжүүлэх санал тавигдсан. Гэвч ОУХөХо ФИФА-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер 2010 оны ДАШТ өөр хаана ч биш, зөвхөн Өмнөд Африк-т зохион явагдана хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Блаттер 2006 оны ДАШТ-ийг Өмнөд Африкт болгох гэж багагүй хөөцөлдсөн хэдий ч чадаагүй. Харин 2004 онд тэрээр 34 жил мөрөөдсөн зорилгодоо хүрсэн юм. ФИФА-гий ерөнхийлөгч өөрийн шийдвэрээ тайлбарлахдаа бид Өмнөд Африкт тэмцээний эрх өгснөөр Африкчуудад өөрсдийгөө спортын энэ агуу том арга хэмжээ зохион байгуулах чадвартай гэдгээ нотлох боломж олгож байгаа гэж мэдэгдлээ. ӨАБНУ-д өдөрт 55 хүний амь бусдын гарт эрсэддэгээрээ дэлхийн хамгийн аюултай бүс нутагт тооцогддог. Тиймээс тус улсын эрх баригчид ирэх ДАШТ-ий үеэр аюулгүй байдал сахиулах үүднээс төсвөө 115 сая доллараар өсгөж, хууль сахиулагчдын тоог 200 мянгаар нэмэх зорилготой байгаа аж
Төрөл: Спорт | Үзсэн: 640 | Нэмсэн: FrUFo_jo | Үнэлгээ: 4.0/1 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  2-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024