Ливерпуль хүснэгтийн нэгт бичигдэж эхэллээ. - 8 February 2009 - Хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл
Пүрэв гараг, 2016-12-08, 10:23 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 2-р сар » 8 » Ливерпуль хүснэгтийн нэгт бичигдэж эхэллээ.
Ливерпуль хүснэгтийн нэгт бичигдэж эхэллээ.
1:16 PM
                              http://www.premierleague.com/javaImages/92/4b/0,,12306%7E5327762,00.jpg

Өнгөрсөн шөнө Английн Примьер Лигийн 25-р тойргийн 8 тоглолт явагдлаа. Эндээс хамгийн сонирхолтой болсон тоглолт гэвэл Улаанууд буюу Ливерпуль Портсмутын талбай дээр зочилон очиж өөрт хэрэгтэй 3-н оноогоо Торресийн ачаар авсан явдал байлаа. Игэснээр тэд Лигийн хүснэгтэнд дахин нэг дээр бичигдэж эхэлж байна. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэжлэхгүй болов уу. Учир нь гайхалтай амжилттай яваа Манчестер Юнайтед Ливерпулиэс 2 тоглолтын зөрүүтэй яваа билээ. Хэрвээ үлдсэн хоёр тоглолтондоо ялалт байгуулвал МанЮ Ливерпулиэс 5 онооны илүүтэй болох юм.

Портсмут 2:3  Ливерпуль

Эвертон 3:0 Болтон

Хоёр багийн хувьд гоал арвинтай тоглолт болж өндөрлөлөө. Гоалын эхлэлийг Артета 40 дэх минутанд пеналтаас оруулж нээсэн. Эхний гоалоос ердөө 9 минтуын дараа Бразил довтлогч  Жо гоал оруулснаар тооны харьцааг 2:0 болгосон юм. Сити-д төдийлөн амжилт гаргаагүй довтлогч энэ өвлийн наймаагаар Эвертонд ирсэн билээ. Ийнхүү тэрээр гараагаа тун сайн эхлүүлж эхний тоглолтондоо л 2 гоал оруулсан юм. Тоглолтын 90 дэх минутанд Пеналтаас Жо дахин гоал оруулснаар итгэл төгс 3 оноотой боллоо.

Вест Бромвич 2:3  Ньюкасл

Ньюкасл Премьер лигийн сүүлийн 7 тоглолтноос анхынхаа хожлыг авлаа. Сонирхолтой нь тэд дасгалжуулагчийнхаа эзгүйд хожиж чаджээ. Ньюкаслы дасгалжуулагч Жо Киннир эрүүл мэндийн байдлаас болж, энэ тоглолтонд багаа удирдаж чадаагүй юм.
Анхны гоалыг Дафф 2 дахь минтунд багтаа авчирч Форчун 4 дэх минутанд дахин нэг гоал авчирсан. Эсрэг багаас Левенкрандс 9 дэх минутанд гоал оруулж тооны харьцааг ойртуулсан. Нэг дүгээр үеийн сүүлийн хэдэн минут буюу 41 дэх минтуанд Тейлор багтаа тэнцлийн гоалыг бэлэглэсэн. Гэвч түүний бэлэг хангалттай байсангүй ээ. Ньюкаслын хоёр дахь гоалын эзэн 3 дахь гоалыг багтаа авчирснаар тэд  Вест Бромвичын талбайгаас 3 оноотой гэрийн зүг харьлаа.

Сандерленд 2:0 Стокь Сити

Уиган 0:0 Фулхэм 

Хоёр багийн тоглолт нийт 93 минутын туршид ганц гоал орсонгүй ээ.

Блэкбурн 0:2 Астон Вилла 

Астон Вилла өрсөлдөгчийнхөө талбайд 7 дахь дараалсан хожлоо байгуулж, ирэх улирлын Аваргуудын лигийн эрхээ баталгаажуулсаар байна. Вилла сүүлийн 6 тоглолтоос 5 хожил, 1 тэнцээ буюу нийт 16 оноо аваад байгаа нь зөвхөн 18 оноо авсан Манчестер Юнайтедын дараа орох амжилт юм. Вилла энэ тойрогт хожсоноор Премьер лигийн 3-р байранд бичигдэх боллоо. Харин Сэм Аллердайс Блекбэрний босс болсноосоо хойш анх удаа талбай дээрээ хожигдлоо.

Челси 0:0 Холл Сити

Челси талбай тээрээ Халл Сититэй гоолгүй хайнцсанаар энэ улиралд аваргын төлөө өрсөлдөх боломжоо багасгасаар л байна. Интерээс зээлээр авсан Рикарду Куарежма энэ тоглолтонд шууд гарааны бүрэлдэхүүнд гарсан ч төдийлөн сайн тоглолт үзүүлж чадсангүй. “Стэмфорд Бриж”-д цугласан хөгжөөн дэмжигч нар өөрийн багийнхныгаа “бүү”-лэн үдсэн байна.

Манчестер Сити 1:0  Миддлсбро

Манчестер Сити Мидлсброг хожсоноор Борогийн хожилгүй дараалсан тоглолтын тоо 13-т хүрлээ. Крейг Белламми шинэ багтаа ирээд удаагүй ч 2 дахь гоолоо хийсэн бол Шэй Гивен Сити дэх гараагаа маш сайн эхлүүлж, өрсөлдөгч багийн эвгүй довтолгоонуудыг зогсоож байснаараа багийнхаа хожилд томоохон хувь нэмэр оруулсан юм.
Төрөл: Спорт | Үзсэн: 371 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  2-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2016