http://img.skysports.com/08/10/800x600/CapelloBeckham_1433497.jpg

Бекхэм Английн төлөө 108 дахь тоглолтондоо орох гэж байна. Гурван арслангуудын түүхэнд хамгийн олон тоглолтонд оролцсон үзүүлэлтийг алдарт Петер Шилтон 125 гэсэн тоогоор тэргүүлдэг. Түүний ард Бобби Мур 108 тоглолтонд оролцсон гэдгээр удаалдаг. Бекхэм 107 тоглолтонд оролцсон гэдгээр 3-т жагсдаг. 
 
Галаксигаас Миланд ирж заавал эндээ үлдэх гээд байгаа Бексийн зорилго нь мэдээж шигшээдээ дуудагдаж 2010 оны дэлхийн аваргад оролцох явдал юм. Тийм ч учраас тэрээр сайн тоглож идэвхтэй байгаа.
"Бекхэм бол шилдэг тоглолгч," Давидын форм одоо бол маш сайн байна. Би түүнийг Италид, Миланд тоглож байгааг харж байна. Мөн Галбати болон Франко нар харж байгаа гэж Капелло хэлсэн байна. Ямарч байсан багийнхаа дасгалжуулагчаас сайшаалын үг сонссон нь түүнийг улам хурцалж өгж буй биз ээ.

Англи Испаний нөхөрсөг тоглолт 2 сарын 11-нд буюу ирэх 3 дахь өдөр Севилла хотод болно.

Багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Грийн (Вест Хам), Харт (Ман Сити), Жеймс (Портсмут).

Хамгаалагч: Бридж (Ман Сити), А Коль (Челси), Р Фердинанд (Ман Ю), Жагюалка (Эвертон), Ж Жонсон (Портсмут), Терри (Челси), Арсон (Вест Хам), Л Юонг (Вилла).

Хагас хамгаалагч: Бекхэм (ЛА Галакси), Барри (Вилла), Каррик (Ман Ю), Довнинг (Мидлсборо), Лампард (Челси), Милнер (Вилла), Филлипс (Ман Сити), А Юонг (Вилла).

Довтлогч: Агбонлахор (Вилла), К Коль (Вест Хам), Краоч (Портсмут), Хэскэе (Вилла).
 
Багийн бүрэлдэхүүнд багийн шилдгүүд болох Руни болон Жерард нар багтагүй нь тэдний бэртэл гэмтэлтэй холбоотой.