Мягмар гараг, 2024-04-23, 11:01 PM
Friend's United Force
 
Сайтын цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат
200

Нүүр » 2009 » 2-р сар » 11

Ах нар-ын шигшээ багийг удирдаж буй Гус Хиддинк “Челси”-гийн жолоог давхар атгах санаатай. Гэхдээ “Челси”-гийнхэн Гусыг энэ улирлыг дуустал багаа удирдах эрх өгөхийг Оросын хөлбөмбөгийн холбооноос хүсчээ.
 
Үүнд нь оросууд “боломжтой” гэж хариулсан байна. Оросууд Гус Хиддинк шигшээ багийг нь “Челси”-тэй хамт сайн аваад явж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа бололтой. Тэгээд ч ирэх зургадугаар сар хүртэл түр хугацаагаар Лондонг зорих тул Густ саад хийхийг хүсэхгүй байгаа юм байна. Гус Оросын шигшээг 2010 оны долдугаар сар хүртэл дасгалжуулах гэрээтэй. Ойрын хугацаанд “Челси”-гийнхэн Оросын хөлбөмбөгийн холбооныхонтой голланд дасгалжуулагчийн тухай нухацтай ярилцах ажээ. Оросын хувьд эсэргүүцэхгүй байх шалтгаан байхгүй ээ. Учир нь  Челсигийн эзэн ноён Абрамович Оросын хөлбөмбөгийн холбоонд нөлөө бүхий нэгэн.
 
Төрөл: Спорт | Үзсэн: 655 | Огноо: 2009-02-11 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Манчестер Юнайтед. 3 тоглогч энэ өвөл ирсэн ч долоон саяар үнэлэгдсэн Тошич дээр л олны анхаарал төвлөрсөн. Таван тоглогчоо зээлдүүлсэн ч Манучо Халл ситид очсон нь мөн хамгийн их анхаарал татсан.

Бүрэлдэхүүний чадвар. Зөвхөн аваргалах бүрэлдэхүүн л дээ. Харин энэ жил гэмтэл бэртэл ноднинг бодвол маш их байгаа. Гэхдээ л нөөц сайны хүчээр зогсолтгүй урагшилсаар л буй.

Наймааны үнэлгээ. Хожоод л яваад байхад оролдоод яах юм бэ дээ. Бүх гол хүмүүс нь багтаа үлдсэн. Нэмээд Тошич хэмээх авьяаслаг залууг Партизанаас авсан. Гэмтэл ихтэй энэ үед чадвартай хүн нэмээд авсан нь маш сайн. Мөн 5 залуугаа өөр газар туршлага суулгахаар явуулсан нь муугүй шүү. +2.

Челси. Куарежмаг цонхын сүүлийн өдөр зээлээр авсан нь нэлээн шуугиан тарьсан. Явсан хүн нь нэлээн олон, Бридж 13 сая еврогоор Ман Сити рүү одсон. Кудичини Тоттэнхэмд очсон.

Бүрэлдэхүүний чадвар. Финишер огт байхгүй гэхэд болно доо. Дрогба энэ жил форм онцгой муу. Анелька орж гарж тоглодог. Бусад байрлал бол харин ярих юмгүй. ... Цааш унших»

Төрөл: Спорт | Үзсэн: 714 | Огноо: 2009-02-11 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Нэвтрэх булан

Мэдээний хуанли
«  2-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024