Баасан гараг, 2024-03-29, 0:27 AM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 2-р сар » 19 » Итали Англичуудын эсрэг
Итали Англичуудын эсрэг
5:43 PM
 
90 ээд он бол Италийн хөлбөмбөг, Сериа А -н он жилүүд байлаа. Tэд бага дэлхийн аварга цолыг хүртэж шилдэг тоглогчид энэ лигт л тоглохыг мөрөөддөг байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч сүүлийн хэдэн жилийн турш Италийн хөлбөмбөгийн нэр хүнд, лигийн чанар чансаа огцом уруудаж тэдний байр суурийг ПЛ аваад байгаа нь хэнд ч илхэн билээ. Харин энэ улирал Сериа А-н хувьд ихээхэн тэмдэглүүштэй жил болж байна. Сериа А-ийн багууд улирлын эхэнд арилжаа наймааны зах зээл дээр хамгийн идэвхитэй ажиллаж байсан бол улирал эхэлсэнээс хойш дундаж багуудын чансаа огцом өссөн нь илт анзаарагдаж байна. ТОП 4 болох Интер, Рома, Милан, Ювентусын байрыг ганхуулахаар Виолачууд, Милитогоор удирдуулсан Женоа, Хамсик, Лавецци тэргүүтэй Наполи хуучны сайхан цагаа эргүүлэн авчирхыг хүсч буй Лацио нар хүчтэй өрсөлдөж байна.
Бэкхэм, Роналдиньо, Милито зэрэг супероддыг италийн хөрсөнд газардуулсанаас гадна Зарате, Пато, Хамсик, Лавецци, Мело, Монтолвио, Гамберини, Жиовинко, Кьеллини зэрэг залуу авьяастнуудыг тэд нээгээд байна.
СЛ-ийн шатанд таарсан энэ 2 орны 6 багийн хоорондын тоглолтын үр дүн зөвхөн СЛ-ийн дараагийн шатанд хэн шалгарахаар зогсохгүй хөлбөмбөгийн аугаа их түүхт 2 орны нэр төрийн төлөөх тоглолтууд болж өнгөрөх бизээ.
МАН Ю – Интер
”САФ”-аар удирдуулсан МАН-Ю - чууд өнгөрсөн жилийн аварга цолоо EPL болон C.L -  д хамгаалахаар Интертэй тулах бол италичууд сүүлийн мөрөөдөл болсон СЛ-ийн цомыг авахын тулд Чөтгөрүүдийг тэмцээнээс хасах хэрэгтэй.
МАНЮ чуудын хувьд улирал хүндхэн эхэлсэн ч тэд аажим аажмаар формондоо орж байдлыг гартаа авч чадсан. Хамгийн сүүлд аль намар Насри , Саарыг хаалгыг мялааснаас хойш тэд лигтээ хаалгандаа гоол алдсангүй. Дотоодын лигтээ эртний ривал Улаануудаас 2 онооны зөрүүтэй лигийг тэргүүлж байна. Boxing day  болон 1-р сарын шахуу хуваарь тэдэнд проблем болсонгүй , тэд авах ёстой бүх оноогоо халаасалж чадсан зэрэг нь улаан чөтгөрүүдийн сэтгэл санааг СЛ-ийн тоглолтуудын өмнө өндөрт өргөж чадсан.
 
Шахуу хуваариас шалтгаалан нэг хэсэг бэртэл гэмтэлд идэгдээд байсан ч гэмтэгсэд аажим аажмаар ирж байгаа бөгөөд ”бан” авсан Видичээс бусдаар үндсэн баг Интерийн эсрэг бараг л цуглаж амжина. Гэхдээ ПЛ-ийн хэт шахуу хуваарь, Карлинг Кап, ФА кап болон өмнө нь тоглосон ”Тоёото Кап”ийн тоглолтууд тоглогчдийн бэртэл гэмтэл зэргээс шалтгаалан МАН-ийн тоглогчид сүүлийн 2 сарыг шүдээ зуусаар тэсч гарсан гэхэд болно. Энэ олон тэмцээнд зэрэг амжилттай тоглоход тэдэнд нөлөөлж байгаа гол зүйл нь тэдний маш сайн нөөц. Гарааны тоглогчдоос гадна Тевез, Флетчер, Оши, Эванс, Нани, Андерсон, Браун, ах дүү Бразилууд гээд өөр багт гараанд тоглох чадвартай тоглогчдоос бүрдсэн нөөц баг байгаа.
Интерийн хувьд МАН-ийн хуваарийн хажууд бараг л амралтанд байгаам шиг сүүлийн хэдэн сарыг өнгөрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Цомдоо тоглосноос өөрөөр лигээс гадуурхи тоглолт хийгээгүй. Италийн цом ч ”FA”-г бодоход харьцангуй цөөн тоглолт шаардана. Ноцтой урт хугацааны гэмтлүүд тэдний багт ирээгүй нь эргэлт хийх боломжийг тэдэнд олгож байсан. Энэ бол тэдний эхний давуу тал. Интерчүүд ”МАН” шиг хүнд хуваарь нухлуулалгүйгээр энэ хүртэл ирсэн. Багийн нөөцийн хувьд ”МАН” шиг сайн нөөцтэй , Европт байгаа бараг ганц баг нь Интер байх. Энэ нөөцийнхөө хүчээр тэд сүүлийн хэдэн жилд Италид доминант байгаа. Интер арийн багаасаа 9 оноогоор тасраад байгаа нь тэдэнд том давуу талыг олгож байгаа. МАН-Ю зөвхөн Интерийн эсрэг хэн хэнийг тоглуулахаа бодохоос гадна энэ үеэрээ ”Улаануудад” гүйцэгдчихгүй байх ёстой гэсэн том дарамт байгаа. Харин Интерийн хувьд лиг бараг л тэдний халаасанд орчихсон учраас одоо зөвхөн СЛ-д л анхаарлаа хандуулах хэрэгтэй. СЛ-ийг өнгөрсөн жил ”МАНЮ” авсан бол Интер аль 60 аад онд өөр нэршилтэй байхад нь л хамгийн сүүлд түрүүлсэн. Үүнээс хойшхи хамгийн том амжилт нь 72 онд нэг аман хүзүүдсэн. 90 ээд онд бол тэд ”УЕФА капт” л хүч үзэж байлаа. Манчиниг Моратти халж,  Жозег авчирсан шалтгаан нь ч энэ. Өнгөрсөн 2 жилд лигтээ давамгай түрүүлсэн ч СЛ-д 16-с хэтэрдэггүй байсан Манчинигийн амжилт нь Мораттиг ийм шийдвэрт хүргэсэн. Моратти Скудетто авчихсан одоо харин СЛ гэсэн зорилгыг тавиад байгаа. Ийм болохоор Интер СЛ-д онцгой ач холбогдолоо өгч тоглох болно.
2 баг хоёулаа өөр өөрийн лигтээ хамгий шилдэг хамгаалалттай багуудад орж байна. ”Саар”-ын их туршлага, Видичийн эр зориг, Риогийн ур чадвар энэ багийн хамгаалалтыг хана мэт болгож байна. Харин Интерт төвийн хамгаалалтын маш сайн нөөц, дэлхийн шилдэг баруун ар тэгээд дээр нь мэдээж байрлалдаа шилдэгүүдийн нэгт орох Камбиассо байгаа нь хамгаалалтыг хүчирхэгжүүлдэг. Жозегийн тактик ямагт хүчирхэг хамгаалалтад суурилдаг бөгөөд хамгаалалтаас хурдан сөрөг довтолгоонд шилжиж эсрэг багтаа үхлийн цохилт өгдөг. Жозе интерт ирсэнээсээ хойш 4-3-3, 4-3-1-2 гэсэн 2 тактикийг илүүд үзэж байгаа билээ. Гэхдээ тэр ”МАН”-ийн эсрэг ямар гараа гаргаж ямар формэшнээр тоглохыг хэн ч тааварлах аргагүй бизээ.
МАН-ийн хамгаалах чадвар Интерээс дутахгүй ч ялгаатай тал нь МАН бөмбөгийг илүүтэй эзэмшиж эсрэг багтаа довтлох боломж олгодгүй. Энэ үүргийг нь Скоульз, Каррик, Флетчер гэсэн төвийн хагасууд нь гүйцэтгэдэг. Интерийн ялалтанд хүрэх гол хөшүүрэг нь МАН-ийн төвийн хагасуудын барьж МАН-ийн тоглолтыг эвдэх байх болов уу? Үүндээ Жозе Мунтари, Камбиассо, Виера гэсэн хүчирхэг хагас хамгаалагчидаа ашиглана.
Довтолгооны хувьд Ибра, Адрианогийн хослол гайхалтай ч гэсэн Ибрагийн хувьд том багуудын эсрэг гоолдодгүй муу зуршилтай. Өнгөрсөн жил Каррагерийн өөдөөс тэр юу ч хийж чадаагүй. Адрионо энэ жилээс эргэж ирж байгаа ч өмнөх ”Emporer’ шигээ тоглож хараахан эхлээгүй л байна. Тэдний хамгийн том боломж нь Сан Сирод болох эхний тоглолт. Талбай дээрээ Видичийг эзгүйд тэд багтаа давуу тал авчирха гоолуудыг хийх хэрэгтэй. Олд Трэффордод харин тэдэнд төдийлөн боломж гарахгүй бизээ. Эванс хэдийгээр энэ улиралд сайн тоглож байгаа ч СЛ-д Интерийн эсрэг арай л жулдах болов уу? Харин МАНЮ-д Интерийн хамгаалалтын эсрэг өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг Роналду, ”гоол машин” Берба , ”ажлын морьд” Тевез, Рүүнийг тоглуулна. Интерийн хамгаалалт хэдийгээр сайн ч МАН-ийн дайралтыг удаан тэсвэрлэнэ гэхэд би хувьдаа итгэхгүй.
Дасгалжуулагчдийн хувьд ЖМ , САФ-ийн өөдөөс илүү стат үзүүлдэг. Тэр өмнө нь Португаар МАН-ийг СЛ-ээс мулталж байсан. EPL-д өнгөрүүлсэн 3 жилдээ ч гэсэн тэр САФ-т ганц л удаа хожигдож 4 хожиж 5 тэнцэж байсан. Флетчерийн мөргөлтөөр. Харин САФ арван жилийн өмнө СЛд түрүүлэхдээ Интерийг хожиж байсан. Тэр үед энэ 2 баг учраа таарахад Интерээс Занетти, Чөтгөрүүдээс Ньювилл, Гиггз, Скоулз нар тоглож байжээ. Сан Сирод МАН өмнө нь 3 удаа зочлохдоо 2 хожигдож нэг тэнцэж байжээ. 2 хожигдол нь Милан нэг тэнцээ нь Интертэй.

Ювентус-Челси
Хоёр  баг нэлээдгүй хүнд үедээ СЛ-д учираа таарч байна. Челси шинэ менежерийн удирдлаган дор лигийн хүснэгтийн 4-р байран дээрээс СЛ-ийн тоглолтоо хийх бол Ювентус өнгөрсөн тойрогт Сампдориотой тэнцсэнээр ”Скудетто”-гийн төлөөх тэмцлээс холдсон. Гэхдээ мэдээж хэн хэнийх нь хувьд боломж үлдсэн л дээ. Баллак, Лампс, Декугийн эсрэг Недди, Дель Перо, Каморенеси нар хэн хэнийх нь хувьд магадгүй сүүлийн удаа гялалзах боломжууд.
Челсигийн хувьд Роман авсанаас хойшхи хамгийн муу улирал нь энэ жил болж байна. Бэртэл гэмтэлд улирлын эхнээс л нэрвэгдсэн гол тоглогчид нь тааруухан формтой тоглож үүн дээр нь Сколаригийн ПЛ-т дасч чадахгүй байсан байдал тэднийг яг одоо хүснэгтийн 4-т бичигдүүлж байна. Шинэ менежер Гүүсийн хувьд лигт Виллагийн эсрэг нэг тоглолт хийгээд л Юветэй таарна. Маш хүнд даалгавар. Багийнхантайгаа ажиллах, тактик зохиох гээд ажлуудад түүнд бараг хугацаа байхгүй. Гэхдээ энэ нь магадгүй бас тэдэнд давуу талыг олгож байгаа. Раниери Сколаригийн Челсиг судалж тэдний эсрэг тактик бэлдэснээс Гүүсийн Челсигийн талаар ямар ч ойлголтгүй байгаа. Хагас сайнд Виллатай тоглох тоглолтыг л үзэж амжих түүнд үлдэнэ.
http://blogs.notw.co.uk/photos/uncategorized/2008/05/17/300johnterry.jpghttp://njmg.typepad.com/sbi/images/2007/10/02/alessandro_del_piero_the_associated.jpgБагуудын фитнессийн хувьд өмнөхийн адил Ювед давуу тал байгаа. Ювегийн тоглогчид бэртэл гэмтлээс ээлж дараагаараа ирж байгаа бол Челсигийн хувьд шахуу хуваарьт дарлуулсаар байна. Терри, Чех нар төдийлөн формгүй. Коуль, Эссиен нар гэмтэлтэй байна. Ювегээс гол тоглогчдоос Кьеллини л гэмтэлтэй байгаа. Багийн нөөц бүрэлдэхүүний хувьд хэдийгээр бэртэл гэмтэл ихтэй ч Челсид хангалттай сайн нөөц байгаа. Харин Ювегийн хувьд төдийлөн хүчирхэг бүрэлдэхүүнтэй биш. Недди Дель Перо нар хөгширч байна, Легро, Меллбэрг, Молинаро, Тиаго нарыг Терри, Эшли, Лампстай харьцуулахад хэцүү. Гэхдэ Юве энэ л даруухан бүрэлдэхүүнээрээ Реалыг 2 удаа хожсон. Лигтээ ч дерби тоглолтууддаа муугүй тоглож байгаа гэдгийг мартаж болохгүй.
Сэтгэлзүйн хувьд 2 багийн хэн хэн нь төдийлөн өндөр ”morale”-тай биш байгаа. Аль аль багууд нь сүүлийн хэдэн лигийн тоглолтуудаа тааруухан тоглоцгоосон. Гэхдээ миний бодлоор Ювед нэг том давуу тал бий. Тэр бол ялахын төлөөх хүсэл эрмэлзлэл. Буффон, Каморенеси, Трезеге, Недвед, Дель Перо нар Юве , Cериа Б рүү унах үед эргээд багаа ТОП түвшинд тоглуулахын төлөө багтайгаа үлдсэн. Тэд өнөөдөр ингээд СЛ-д тоглохын төлөө сериа Б-д нэг улирлыг өнгөрөөсөн. Тийм болохоор тэд одоо СЛ-д тоглож байгаа бүх багуудаас хамгийн их амжилтаар өлсгөлөн байгаа. Тэд Юве эргээд дэлхийн шилдэгүүдийн эгнээнд ирсэнийг зарлахыг юу юунаас илүү хүсч байгаа. Харин Челсигийн сүүлийн тоглолтуудад энэ ялахын төлөө гэсэн хүсэл эрмэлзлэл өлсгөлөн байдал үгүйлэгдэх болсон. Үүнээс гадна ТОП-4ийнхөө эсрэг хийсэн 5 тоглолтонд Челси ердөө ганц тэнцэж ганц гоол оруулсан гэсэн маш муу статистикийг энэ жил үзүүлээд байгаа.
Раниеригийн хувьд ч энэ их чухал тоглолт. Абрад хувийн зүгээсээ сюрприз барихыг хүсч байгаа болов уу? Нэгэн цагт чи чадахгүй гээд түүнийг халсан багийн эзэндээ өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахыг тэсгэлгүй ихээр хүсч байгаа бизээ. Харин Гүүсийн хувьд нэг тийм хүсэл эрмэлзлэл Раниеригаас хамаагүй бага болов уу? Тэр энэ багийг урт хугацаанд дасгалжуулахгүй. Түүний гол план бол ”Сборная”. Тэр ердөө л улирал дуустал, шинэ менежерээ олтол энэ багийг удирдана. Муугаар хэлхэд ТОП-4с унагачихгүй таван сар хүргэх хэрэгтэй. Үүнээс гадна Гүүсийн хувьд оддоос бүрдсэн том багийг дасгалжуулах тал дээрээ тун туршлага нимгэнтэй. Өмнө нь Реалд ирээд нэг бүтэлгүйтэж байсан , Холландын шигшээг дасгалжуулж байснаас өөрөөр том багуудтай ажиллаж байгаагүй. ПСВ, Валенсиа, Оросын шигшээ, Австрали, Солонгос гээд дандаа л даруухан бүрэлдэхүүнтэй багуудийг потенциалаас нь өндөр амжилтанд хүргэж байсан. Харин яг Гигантуудад цом авч өгч байсан удаа байхгүй.
Буффон уу? Эсвэл Чех уу? Нэг цагт ингэж яридаг байсан. Харин өнөөдрийн Чехийн форм түүнийг Буффонтой харьцуулахааргүй болгоод байна. Кьеллини гэмтсэнээр Ювегийн хамгаалалтанд асуудал үүсээд байгаа ч гэсэн Легро, Меллберг нарын хувьд формгүй Дрогба, жижиг багуудын эсрэг л гоолддог Анелькаг хамгаалахд нэг их асуудал үүсэхгүй болов уу?
Хагас хамгаалалтанийн хувьд жигүүртээ Юве хүчирхэг тэдэнд хуучин буу Недвед, Каморенеси залуухан Марчисио, Жиовинко бий. Харин Челсид формгүй Малуда Күйрежмагаас өөр олигтой хүн байхгүй. Харин төвийн хагастаа арвин сонголттой ч формтой хүн бас л цөөхөн. Ювегийн төвийн хагас харин сул талдаа. Поулсен одоог хүртэл сайн тоглохгүй байгаа, Момо тогтворгүй. Тиаго ч гэсэн гэмтлээс ирээд удаагүй байна.
Довтолгооны хувьд Юве хамаагүй илүү. Дель Перо гайхалтай формтой байгаа бол Амауригийн физикаль чадвар Ювед маш их хэрэг болж байгаа үүн дээр нэмэгдээд Трезегоол гэмтлээс эргэн ирсэн. Харин Челсид байгаа ганц нь Анелька. Дрогба өөрийнхөө шилдэг формоос маш хол байгаа.
Челсигийн лигтээ топуудын эсрэг хийсэн тоглолт дасгалжуулагчийн шилжилт зэргээс хархад хөгшин хадагтай нар дараагийн шатанд шалгарна.

Арсенал-Рома
Хэн хэн нь тун төстэй байдалд энэ тоглолтыг эхлүүлнэ. Одоогийн байдлаар тэд лигтээ эхний дөрөвт бичигдэж чадаагүй байгаа бөгөөд энэ жил лигийн цомоосоо илүү  ”аваргуудын лигийн эрх” авахийн төлөө лигтээ тулалдаж байгаа. Рома энэ улирлыг сүүлийн хэдэн жил дэх хамгийн муу амжилтаар эхлүүлсэн бол Арсенал ч мөн ялгаагүй яг одоогоор сүүлийн хэдэн жилийнхээ хамгийн муу тоглолтуудыг үзүүлж байна.
Арсеналын хувьд хүндхэн дарамтан доор энэ тоглолтыг эхлүүлэх болно. Тэд лигтээ ТОП4-с мултрах аюултай тулгараад байгаа. Ийм залуухан бүрэлдэхүүнтэй багийн хувьд энэ бол том дарамт. Үүнээс гадна тэдний сүүлийн тоглолтуудад үзүүлж байгаа форм маш муу байгаа. Лигт Вестхэм, http://i.a.cnn.net/si/2008/writers/world_soccer/02/06/toure.qa/p1_toure2_0206.jpghttp://mypersianbay.com/serendipity2/uploads/Totti-Roma-Inter.jpgSpurs ,  нартай гоолгүй тэнцээ хийсэн. Дээрээс нь   өнөөх л ПЛ-н шигүү хуваарь тэдний хүчийг сулруулж байна. Гэхдээ хамгийн том асуудал нь тэдний бэртэл гэмтэл. Дунд шугамын ”Маестро” Ческ, гол довтлогч Одбаяр, баруун жигүүр Валькот нар нь гэмтлээс болж тоглолтыг өнжинө. Тэднийг ”бүтэлгүй” Бендтнер, ”формгүй” Эбэу, ”туршлагагүй” Денильсон нар орлоно. Эдуардо эргэж ирж байгаа ч Кардиф бол Рома биш. Өвөл хийсэн ганц наймаа нь СЛ-д тоглох эрхгүй.
Арсеналын хувьд СЛ-д тоглож байгаа хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг. Тэд ямар ч багийг хожиж магадгүй үүнтэйгээ адилхан ямар ч багт хожигдож чадах онцлогтой.
Ромагийн хувьд лигт эзэлж буй байр Арсеналтай адилхан ч  формондоо эргэж ирж байгаа. Хүснэгтийн адгаас эхний хэсэг рүү тэд гайхалтай хурдан эргэж мацаж байна. Өөрөөр хэлбэл Арсенал улирлыг дажгүй эхэлсэн ч аажмаар уналтад орж байгаа бол Рома эсрэгээрээ xэцүүхэн эхлэлдээ сайн төгсгөл өгөхийг зорьж байгаа. Энэ нь 2 багийн сэтгэлзүйн хувьд том зөрүүг үүсгэх болов уу? Ромагийн болон Тоттигийн хувьд Английн багтай тоглох энэ тоглолт нь МАНЮ-тай тээр жил доромжлуулсан хариугаа бага ч болов авах сайхан боломж нь байх болно. Гэмтэгсэд нь эргэж ирж ахлагч нь ч формондоо орж байгаа.
Ромагийн энэ тоглолтонд олдож буй давуу тал нь тэдний хагас хамгаалалтын шугам. Бриги энэ улиралд өөрийгөө нээж байгаа, ДДР болон Пицарро нар тогтмол формоо хадгалж байгаа. Харин Арсеналын хагас хамгаалалт Ческийг алдаснаар маш их суларсан. Сонг , Денильсон гэсэн үндсэн багт ороод удаагүй залуус формгүй Эбуэ, Арсенал дахь эхний улирлаа өнгөрөөж буй Насри нар Ромагийн хагас хамгаалалтын шугамын эсрэг хэтэрхий жулдана.
Харин хамгаалалтын хувьд Ромагийн хамгаалалт Арсеналаас илүү сулбагар. Хуан , Мексес нар тогтмол биш тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд том алдаануудыг их гаргаж байгаа. Рийз ч нэг их сайн тоглолт үзүүлж чадахгүй байгаа.  Төвийн хамгаалалт нь бага зэрэг асуудалтай ч Хуан Мексес 2- оос энэ улиралд арай дээр тоглож байгаа. Харин Арсеналын хувьд ПЛийн шилдэг ”fullback”-үүдтэй…
Урд талын хувьд Арсенал РВП-д итгэж байгаа. Харин Мөнхийн хотын багийнх Вучинич.
Миний бодлоор гэмтэл бэртлээс шалтгаалан Арсеналд маш бага боломж байгаа. Тэгэхээр Рома ялах байх.

by El Payaso
 
мэдээллийн эх сурвалжийг Спорт Мэдээ-с.
Төрөл: Спорт | Үзсэн: 732 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 1
2009-02-19
1. Ochiroo (jeto_nagal) [Мэдээ]
endees anglichuud ilt iluu bgaa, harin Inter ene sain bna gevch ManU-tai taarsan ene l taavarlashgui toglolt boloh bh deer ni Mourinho dasguulj bgaa busad talaaraach Arsenal Chelsea 2 daraagiin shatand shalgarah bhaa, nodnin bol Inter-iig Liverpool but nirgesen tegeheer hed honog huleeh uldlee

Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  2-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024