Рауль гайхалтай амжилт үзүүлж байна. - 19 February 2009 - Хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл
Ням гараг, 2016-12-11, 8:21 AM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 2-р сар » 19 » Рауль гайхалтай амжилт үзүүлж байна.
Рауль гайхалтай амжилт үзүүлж байна.
5:51 PM

 
Испаний Ла Лигийн 23-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тойргийн онцлох хүн бол яах аргагүй Рауль.

 Реал Мадрид энэ тойрогт Спортинг Хихоныг 4:0-ээр бут ниргэсэн бөгөөд энэ тоглолтонд 2 гоол хийсэн Рауль Гонзалес түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрээр клубынхээ бүх цаг үеийн хамгийн олон гоол хийсэн тоглогчийн алдрыг агуу Альфредо Ди Стефаногоос булаан авлаа. 308, 309 дэх гоолоо хийсэн 31 настай Рауль ийнхүү Реал Мадридын дээд амжилтын номонд онцгойгоор бичигдэх нь.  Мөн Реалын шинэ довтлогч Класс Ян Хунтелар Ла лигийн анхныхаа гоолыг хийлээ. Хуанде Рамосын дасгалжуулсан Раел ийнхүү 8 дарь дараалсан хожлоо авч байна.

Лигийг тэргүүлэгч Барселона харин энэ тойрогт Бетисийн талбайд зочлон тоглож тэнцсэнээр Реалаас 10 онооны зөрүүтэй болов. Барсагийн дасгалжуулагч Пэп Гвардиола үндсэн бүрэлдэхүүний Пуойль, Маркес, Месси, Анри, Яаяа Туре зэрэг тоглогчдоо гарааны бүрэлдэхүүнд гаргаагүй.

Эдгээрээс зарим тоглогчид нь гэмтэлтэй, зарим нь өнгөрсөн долоо хоногт шигшээ багууддаа тоглолт хийсэн тул Пэп тэднийг амраасан байх. Хэдий Барсагийн хожлын цуврал тасалдсан ч лигтээ 21 тоглолт дараалан хожигдоогүй явна.

Севиллья Эспаньолыг хожсоноор 3-р байраа хадгалж үлдлээ. Гэхдээ хожил амар ирээгүй бөгөөд сүүлийн 6 минутанд амжин Ф. Кануте 2 гоол хийсэн байна.

Расингтай тэнцсэнээр Вилльяреал хүснэгтийн 4-р байр луу дэвших сайхан боломжоо алдлаа.

Атлетико Мадрид талбай дээрээ Хетафетай тоглож, үндсэн цаг дуусахаас 2 минутын өмнө хаалгандаа гоол алдан, харамсалтай тэнцлээ. Хетафегийн гоолыг хийсэн Альбин 80 дахь минутанд торгуулийн цохилт алдсан боловч тоглолт бараг дуусч байхад алдаагаа засан, багтаа 1 оноо авчирсан нь энэ.

Төрөл: Спорт | Үзсэн: 366 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 1
2009-02-22 Spam
1. Ochiroo (jeto_nagal)
ochigdor Real 6-1 orsoldogchoo buulgaj avav harin La-Lige turuulj bui Barca 2-1 hojigdson bna, ingeheer Spain-ii avarga iluu orsoldoontei bol ehelle

Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  2-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2016