Бямба гараг, 2024-04-20, 7:59 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 2-р сар » 24 » Eto'o, Messi, Henry
Eto'o, Messi, Henry
1:48 AM

Барса төдийгүй дэлхийн шилдэг довтлогч нар болох Это, Месси, Анри 3 энэ улирал шилдэг хослолыг үзүүлж байна.
Багийн төвийн довтлогч Это 23 гоал хийгээд байгаа бөгөөд Ла Лигийн дөнгөж 24-р тойрог өндөрлөсөн билээ. Тэрээр энэ улирал 21 тоглолтонд гарааны 11 багтсан бөгөөд 1 удаа сэлгээгээр тоглосон байна. Тэрбээр 2 удаа хэт-трик хийгээд байгаа бөгөөд мөн 2 торгуулийн цохилт хийжээ. Аваргуудын лигт 5 тоглолт хийснээс 3 гоалтай байна. Ингэснээр Это Ла Лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Зүүн жигүүрийн довтлогч Мэсси 16 гоалтай багийнхаа 2-р мэргэн буучаар хошуучилж байна. Тэрээр энэ улирал 17 удаа гараанд гарсан бөгөөд 3 удаа сэлгээгээр тоглосон байна. 17 гоалын 2 нь торгуулын цохилт ба аваргуудын лигт 5 тоглолт хийснээс 5 гоалтай Аваргуудын лигийн мэргэн буучийн жагсаалтыг Жеррардтай тэргүүлж байна. Ла лигт алтан шаахайны өрсөлдөөнд 3т жагсаж байна.
Баруун жигүүрийн довтлогч Анри 12 гоалтай багтаа 3т бичигдэж байна. Лигийн жагсаалтанд 8т бичигдэж байгаа бөгөөд 17 удаа гараанд гарсан ба 4 удаа сэлгээгээр тоглолтонд орсон байна. Аваргуудын лигт 2 гоалтай байна. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар Анригийн тоглолт эргээд форумдаа орж байгаа бөгөөд энэ улирал багийн 2 анддаа нэлээдгүй ашигтай дамжуулалт хийжээ. Арсеналд байдаг шигээ тоглолтыг фанатууд түүнээс шаардаж байгаа ч тэрээр өмнөх улирал 30 тоглохдоо 12 гоал оруулсан бол энэ улирал илүү тоглолтыг үзүүлжээ.
Дашрамд дурдахад Барса Ла лигийг итгэл төгс тэргүүлж байгаа бөгөөд лигийн 24 тоглолтонд 71 гоал оруулж 21 гоал алдаж 19 хожил 2 хожигдол 3 тэнцээтэй улирлыг үргэлжлүүлж байна. Лигийн сүүлийн тойргийн тоглолтонд тэд хүснэгтийн сүүл мушгиж байгаа Еспаниол-д хожигдол хүлээсэнээс гадна багийн 6 тоглогч шар хуудас харин Кейта улаан авч талбайг орхисон байна.
Төрөл: Спорт | Үзсэн: 849 | Нэмсэн: jeto_nagal | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  2-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024