Бямба гараг, 2024-04-20, 0:32 AM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 3-р сар » 5 » Монголын хөлбөмбөгчид Зүүн Азийн АШТ-д
Монголын хөлбөмбөгчид Зүүн Азийн АШТ-д
9:16 PM
 
 
 
Сар илүү хугацаанд нэгдсэн цугларалт хийсэн манай Үндэсний шигшээ багийнхан нөгөөдөр (III.7) Гуамыг зорих гэж байна. Энэ тухай ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч И.Отгонбаяраас сонирхлоо.

-Ямар тэмцээнд оролцох гэж байна? Хэрэв андуураагүй бол манай баг III.7-нд Макаод тоглох байгаагүй бил үү?
-Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд тоглохоор явах гэж байна. Манайх 11-нд Гуамтай, 13-нд Макаотой, 15-нд Марианы аралтай тус тус тоглоно. Азийн хөлбөмбөгийн холбооноос “Challenge Cup” тэмцээнийг албан ёсоор хойшлуулсан. Манай баг дөрөвдүгээр сарын 7-нд Макаод очиж, Макаотой түүнээс долоо хоногийн дараа Улаанбаатарт хүлээн авч тоглохоор болоод байгаа.

-Багийн бүрэлдэхүүнээ танилцуулаач!
-Хаалгачаар Ш.Насанжаргал (Хасын хүлгүүд), М.Батгүн (Хараацай), хамгаалагчаар Д.Лүмбэнгарав (Хоромхон), С.Мөнхбат, С.Гэрэлт-Од, С.Одхүү (бүгд “Сэлэнгэ пресс”), Б.Гарьдмагнай, Ц.Энхжаргал  (хоёул “Эрчим”), С.Баярзаяа (Хангарьд), хагас хамгаалагчаар Г.Даваа-Очир, Х.Цэнд-Аюуш (хоёул “Хоромхон”), З.Баттулга, Б.Анар (хоёул “Эрчим”), М.Идэрсайхан (Хангарьд), Н.Цэдэнбал (Улаанбаатар ДС), Б.Мөнгөнсүх (Хасын хүлгүүд), довтлогчоор А.Мөрөн, Ц.Түмэнжаргал (хоёул “Сэлэнгэ пресс”), Б.Төгсбаяр (Эрчим) нар явна. Дасгалжуулагчаар Ш.Баянжаргал бид хоёр ажиллах юм.

-Тэмцээнд ямар зорилготойгоор оролцох вэ? Макаогийн багтай ойр ойрхон гурван ч удаа тоглох нь…
-Бид сайн тоглож дараагийн шатны эрхээ авахын төлөө чармайна. Мөн Макаогийн багийг тэр үеэр сайн судална.

Монголын үндэсний шигшээ багийн энэ сарын тоглолтуудын хуваарь
http://www.gfdb.com/images%5Clogos%5Cafc_mongolia.gif
3-11нд Гуам-Монгол(east asian cup-н урьчилсан шат)
3-13нд Макао-Монгол (east asian cup-н урьчилсан шат)
3-1нд Хойд Марианы арлууд-Монгол (east asian cup-н урьчилсан шат)
4-7нд  Макао-Монгол (Macao–н талбайд  Asian challenge Cup–н урьдчилсан шат)
4-14нд Монгол-Макао(Манай талбайд. Asian challenge Cup-н урьчилсан шат) .
 
Мэдээллийн эх сурвалжийг "Таван Цагираг"
Төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1487 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 2
2009-03-05
2. Ochiroo (jeto_nagal) [Мэдээ]
goooooood!!!!!!!! smile

2009-03-05
1. hinata (hinata) [Мэдээ]
enechdeee sad

Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  3-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024