Баасан гараг, 2024-03-29, 10:18 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 3-р сар » 10 » Италичуудын хариу тоглолтууд хүндхэн болохнээ
Италичуудын хариу тоглолтууд хүндхэн болохнээ
3:26 PM
Аврагуудын лигт Итали орныг төлөөлж буй Рома, Интер, Ювентус багуудын хувьд хариу тоглолт хүндхэн болох төлөвтэй байна. Учир нь эдгээр багуудын хэд хэдэн гол тоглогчид нь тулаанд оролцох боломжгүй болоод байгаа аж. Ингээд та бүхэнд ямар ямар асуудал тулгараад байгааг сонирхуулья.

Рома : Мөнхийн хотынхны гол зэвсэг болсон дундын шугамнаас энэ удаа ямар ч баг эмээхээргүй болжээ. Даниеле де Росси эхний тоглолтонд карт хүртэж өнжихөөр болсон. Дээрээс нь Перротта, Пизарро нар бэртлийн улмаас багтаа тус хүргэж чадахгүй. Алберто Акуйланигийн бэртэл эдгэрсэн ч формондоо ортол өдий биз. Мөн багийн ахлагч Тоттигийн хувьд Лондонд болсон тулаанаас хойш талбайд гараагүй байгаа . Гэхдээ италийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар түүнийг Спаллетти гараанд гаргахаар шийдээд байгаа гэсэн. Үүнээс гадна эхний тоглолтонд ”багаа алсан” Ромагийн хамгаалалт сул хэвээр байна. Сүүлд авсан мэдээллээр Бразил хамгаалагч Сисиньо улирал дуустал талбайд гарах боломжгүй болсон бөгөөд Касестти, Тонетто хоёр ч хэзээ эргэж ирэх нь тодорхой бус байна.

Ювентус : Хуучин ноёдын хувьд ч Ромагаас ”дутаад” байх зүйлгүй. Мауро Каморанези, Момо Сиссоко гэсэн хоёр гол хагас хамгаалагч нь бэртэлтай байгаа. Үүн дээр Де Цельи, К.Занетти хоёр бас нэмэгдэнэ. Иймээс Раньерид Недвед-Тиаго-Пульсен-Салихамижич гэсэн дөрвөн хагас хамгаалагчийг гаргахаас өөр сонголт үлдээгүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Интер : Шөвгийн наймд үлдэх магадлал нөгөө хоёроосоо арай илүү нь тодорхой. Гэхдээ л тэдний хувьд бүх зүйл сайн сайхан байгаа гэвэл андуурал болно. Киву, Бурдиссо, Матераззи, Самуел нарын арын албаны залуус бүгд ямар нэгэн асуудалтай байгаа. Хэрвээ байдал дээрдэхгүй бол Моуриньо Камбьясог, Кордобатай хамт арын албанд ч зүтгүүлж магадгүй. Өнгөрсөн амралтын өдөр Женоаг ялахад Аргентин эрийг хойно тоглуулсан нь үүнийг батлах мэт.

Төрөл: Спорт | Үзсэн: 950 | Нэмсэн: FrUFo_jo | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 2
2009-03-11
2. Ochiroo (jeto_nagal) [Мэдээ]
nono nono nono nono nono

2009-03-11
1. Ochiroo (jeto_nagal) [Мэдээ]
haha ene sportiin tsonhiin medee bnashdee

Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  3-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024