Аргентин Боливи-д бут ниргүүлэв - 2 April 2009 - Хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл
Пүрэв гараг, 2016-12-08, 10:24 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 4-р сар » 2 » Аргентин Боливи-д бут ниргүүлэв
Аргентин Боливи-д бут ниргүүлэв
10:19 PM
http://newsimg.bbc.co.uk/media/images/45625000/jpg/_45625515_arg_getty_466.jpg

2010 оны ДАШТ-ын урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн шөнө үргэлжлэн явагдлаа. Өмнөд Америкийн бүсэд дэлхийн хошой аварга Аргентиний шигшээ Боливийн талбайд зочлон тоглож, 6:1-ээр гутамшигтай хожигдов.

Диего Марадона Аргентиний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсноосоо хойш ийн анхны хожигдлоо хүлээж байна. Гэхдээ энэ хожигдол нь Аргентиний хөлбөмбөгийн түүхэнд хараар бичигдэхүйц томоохон хожигдол болж байна. Одоогоос 51 жилийн өмнө буюу 1958 оны Шведэд болсон ДАШТ-ийн хэсгийн тоглолтонд Чехословакийн багт мөн 1:6-аар хожигдож байсан  нь дэлхийн 2 удаагийн аваргуудын хамгийн том хожигдол юм байна.

Бямба гаригт Венесуэлийг хожсон гайхалтай тоглолтоос энэ удаагийн тоглолтонд юу ч харагдсангүй. Олигтой довтолгоо бараг хийгээгүйн дээр хамгаалагч, хаалгачид нь удаа дараа бүдүүлэг алдаа гаргаж байв. Тоглолтын дараа Марадона Боливийн багийг маш сайн тоглосон гэж үнэлээд өөрсдийнх нь муу тоглолтонд далайн түвшнээс 3600 метрийн өндөрт дасан зохицож чадаагүй нь нөлөөлсөн гэдгийг хэлэхээ мартсангүй. Аргентин ийн 12 тоглолтын дараах байдлаар ердөө 19 оноотойгоор бүсдээ 4-р байранд бичигдэж эхлэв. Харин түүхэн ялалт байгуулсан Боливичууд 12 тоглолтын дараах байдлаар 12 оноотойгоор сүүлээсээ 2-т жагсаж байна.

Энэ бүсийн өөр нэг сонирхолтой тоглолт нь Порту Алегрод болов.

Дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээ Перуг хүлээн авч, Луис Фабионогийн 2, Фиорентинагийн Фелипе Мелогийн 1 гоолоор 3:0-ээр хожсоноор 21 оноотой болж, бүсийнхээ 2-р байрт дэвшлээ. Тэдний өмнө Парагвайн шигшээ 12 тоглож 24 оноотой байгаа бол 6-р байранд бичигдэж байгаа Колумб 14 оноотой явна. Өмнөд Америкийн бүсээс эхний 4 байрт шалгарсан багууд ДАШТ-ын эрхээ шууд авч, 5-р байранд шалгарсан баг өөр тивийн багтай плей-оффт өрсөлдөнө.


Төрөл: Спорт | Үзсэн: 605 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  4-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2016