Ливерпуль 4 - 0 Блекбурн - 12 April 2009 - Хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл
Даваа гараг, 2016-12-05, 4:22 AM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 4-р сар » 12 » Ливерпуль 4 - 0 Блекбурн
Ливерпуль 4 - 0 Блекбурн
4:48 PM
Fernando Torres of Liverpool celebrates his second goal


Fernando Torres struck twice to put Liverpool on their way to a comprehensive victory.

Аваргуудын лигт Челсид хожигдсон Хотон шувуунууд өнгөрсөн 31-р тойрогт Блекбурнийг талбай дээрээ хүлээн авч тоглосон. Блекбурн Анфейлд-д 4:0-ээр хожигдол хүлээн харьсан. Энэ тоглолтонд багийн ахлагч Стивен Жеррард гэмтлийн улмаас гараагүй. Энэ улиралд гэмтлээс болж цөөхөн тоглосон хамгаалагч Аггер 1 гоол, залуу тоглогч Нгог мөн 1 гоол хийсэн бөгөөд Фернандо Торрес дубль хийсэн юм.


Тоглолтын өмнө багууд Хиллсброгийн эмгэнэлд гашуудан 1 минут чимээгүй зогссон юм. Ливерпулийн олон хөгжөөн дэмжигчид амиа алдаж байсан тэр явдлаас хойш 20 жил өнгөрч байгаа юм байна.


The Liverpool team stand for the minute silence for the victims of the Hillsborough disaster


Топ 4-н нэг Челси энэ тойрогт Болтонтой учираа таарсан. Тэд 4:0-р тоглолтыг тэргүүлж байсан. Гэвч Болтон 70, 74, 78 дахь минутуудад дараалан 3 гоол хийж Челсиг сандаргах нь тэр.  Харамсалтай нь Болтон-д дахин гоал оруулах хангалттай цаг үлдээгүй юм. Гоалуудыг Дрогба, Лампард, Баллак нар оруулсан бөгөөд Дрогба дубль хийсэн юм.
Болтоноос гоалуудыг О’Брайн, Башаам, Тэйлор нар оруулсан.


Тоттенхэм энэ тойрогт Вест Хэмийг 1:0-ээр хожиж, ирэх улиралд Евро цомын тэмцээнд тоглох боломжоо хадгаллаа. Цорын ганц гоолыг сэлгээгээр гарч ирсэн ОХУ-ын легионер Роман Павлюченко хийсэн байна. Энэ гоол Пашагийн хувьд Тоттенхэмд ирснээс хойшхи 14 дэх гоол.


Портсмут - Вест Бромвичийн тоглолтонд Нико Кранчьяр чөлөөт цохилтоос маш гоё гоол хийж, Вест Бромын хожлыг үгүй хийсэн байна. Портсмут сүүлийн 6 тоглолтонд ганц хожигдоод байгаа бол Вест Бромын хожилгүй цуврал 9 дэх тоглолтондоо үргэлжилж байна. Эдгээр 9-ынхөө 6-д нь хожигдсон тэд ирэх улиралд доошоо унах хамгийн өндөр магадлалтай баг юм.


Төрөл: Спорт | Үзсэн: 550 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  4-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2016