Баасан гараг, 2024-03-29, 11:17 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 4-р сар » 27 » Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчид ажлаасаа халагдсаар.
Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчид ажлаасаа халагдсаар.
10:06 PM


http://cache.daylife.com/imageserve/04ElcYE7An2nQ/520x.jpg


Гурав, дөрөвдүгээр сард болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудын дараагаар нэлээд хэдэн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч ажлаасаа халагдсан. Тухайлбал, Чехийн Петр Рад, Бельгийн Рене Вандерэйкен, Румыний Виктор Пицуркэ, Армений Ян Поульсен, Македоны Сречко Катанец нар ажилгүй болжээ. Бүгд л тааруу амжилт гаргасныхаа шанд ийм “шагнал” хүртсэн. Гэхдээ зарим нэг нь лидерүүдтэйгээ хэл амаа ололцоогүйгээс багийн дотоод уур амьсгалыг эвдэн дайран дээр давс нэмсэн.

Рад л гэхэд заналт дайсан Словакт талбай дээрээ хожигдчиход үүнийхээ  бурууг Барош, Ковач, Фенин, Матеёвски, Сверкош нарт тохсон. Түүний хэлснээр дээрх тоглогчид баардаж, биеэ үнэлэгчидтэй зугаацсанаас болж багийн уур амьсгал доройтсон ажээ. Мөн Катанец багийнхаа цорын ганц од тоглогч болох Горан Пандевтай зөрчилдсөнөөр өөрийнхөө эсрэг хүмүүсийг олноор нь төрүүлсэн. Түүний алдахыг л хүлээж байсан шиг, дөрөвдүгээр сарын 1-нд Голландад бут ниргүүлэхэд нь Македоны хөлбөмбөгийн холбоо халж орхисон юм. Гэхдээ тус улс хэсгийнхээ хоёрдугаар байрт шалгарах муугүй боломжтой байгаа билээ.

Халаа сэлгээ Азийн орнуудыг тойрсонгүй. 1998, 2006 оны ДАШТ-д оролцсон Ираны шигшээ нутагтаа Саудын Арабт ялагдсанаар ӨАБНУ-ыг зорих эрхээ бараг алдав бололтой. Тиймээс тус улсын хөлбөмбөгийн холбоо домогт хөлбөмбөгчин Али Даеиг ерөнхий дасгалжуулагчийн албанаас нь чөлөөлж, Мохаммед Майеликоханыг томилжээ. Америк тивийнхний тухайд одоогоор Мексикийн шигшээ удирдагч Свен-Горан Эрикссон ажлаа өгөөд байна.

Түүний амжилт тааруу гэхэд дэндүү тааруу байсан тул Мексикийн хөлбөмбөгийн холбоо Хавьер Агирред итгэл үзүүлэв. Швед мэргэжилтний араас замнаж мэдэх хамгийн магадлалтай хүнээр Диего Марадона нэрлэгдэж байна. Шигшээ нь гутамшигтай хожигдсон тохиолдолд аргентинчууд ерөнхий дасгалжуулагчтайгаа нялуураад байхгүй халдаг журамтай.

Гэтэл тэд энэ удаад түүнийг уучлаад өнгөрлөө. Боливт 6:1-ээр гутамшигтай ялагдсан үзүүлэлтээ хожигдлоор хачирлавал Марадона өчиггүй халагдах нь ойлгомжтой. Мөн Португалын Карлуш Кейруш, Польшийн Лео Бенхаккер, Францын Раймон Доменек нарын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Төрөл: Спорт | Үзсэн: 1139 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 2
2009-04-27
2. Sanjka (sanjka) [Мэдээ]
Мэдээллийн эх сурвалж "Таван Цагираг" сонин.

2009-04-27
Eriksson bol angliig alsan dasgaljuulagch Meksikiig ch bas ireeduig ni burheg bolgotson,
Maradonag arai ch gants aldaan deerees halchixgui amid domgoo bas doosh ni hiij bolohgui,
Portugal, France 2 bol sain togloh bureldehuuntei, ali ali ni l delhiin avargad nugalaand uldeheer,
harin ene Kapello ih dajgui bnaa, Angli ch ongotei bgaashuu...
haalgach dovtlogch nar deeree anhaarchval ch 2010ond tsom orgohiig uguisgehgui,
Wright-iig uul ni sain togluulval hamgaalaltiig setleheer l nohor. Baruun jiguur jooho asuudaltai ter Glen Jonhson sain toglohgui l bna. mon Heskey. Rooneygees oor sain yavchhaar nohor Walcott, Agbonlahor, Ashley ntr-iig togluulval, Joe ch mon bertlees irchvel nuhaad ogoh blguidee

Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  4-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024