Бямба гараг, 2024-04-20, 9:03 AM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 5-р сар » 12 » Хөлбөмбөгийн наймаа арилжааны эргэн тойронд
Хөлбөмбөгийн наймаа арилжааны эргэн тойронд
10:29 AM


http://www.football-pictures.net/data/media/269/Carlos-Tevez-Ball.jpg

“Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер ирэх зуны наймааны үеэр шинэ тоглогч авахад 20 сая евро зарцуулах төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ хашир, туршлагатай тоглогч авах бодолтой байгаа гэнэ. “Бид 1-2 тоглогч авахаар төлөвлөж байгаа нь үнэн. Харин энэ тоглогчид маань туршлагатай хүн байх болно.

Одоо манай багт авьяаслаг залуус хангалттай байна” хэмээн франц мэргэжилтэн ярьжээ. Тэдний анхаарлыг хамгийн их татаж байгаа хүн нь “Ливеруль”-ийн хагас хамгаалагч Хави Алонсо аж. Мөн лондончууд довтлогч Адебайорыг “Милан”-д зарж магадгүй байна.


“МЮ”-ын аргентин довтлогч Карлос Тевес энэ улирлын төгсгөлд багаа орхих бодолтой байгаагаа ярьжээ. “Надад их харамсалтай байна. Би уг нь ирэх улиралд “Юнайтед”-д үлдэхийн тулд бүх хүчээ дайчлан тоглож байгаа. Гэвч багийн удирдлагууд одоо болтол шинэ гэрээ санал болгоогүй нь миний тэвчээрийг барж байна. Хөгжөөн дэмжигчид намайг үлдэхийг хүсч байгаа. Би тэдний төлөө баярлаж байгаагаа хэлье. “МЮ”-ын балиашгууд үргэлж миний зүрх сэтгэлд орших болно. Байдал энэ хэвээрээ үргэлжилвэл би “МЮ”-ыг орхих байх. Гэхдээ хаашаа очихоо сайн мэдэхгүй байна. Надад Англид байх таалагддаг. Премьер лиг бол дэлхийн шилдэг лиг. Английн хөлбөмбөгийн арга барил надад тохирдог юм” хэмээн Карлитос өгүүлжээ.


Германы “Вердер” багийн бразил легионер Диего ирэх зунаас Турины “Ювентус”-т тоглохоор боллоо. Хоёр тал лхагвагаас пүрэв гаригт шилжих шөнө тохиролцоонд хүрсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр италичууд Диегогийн төлөө 23 сая евро төлж байгаа аж. Тэрбээр Турины багтай дөрвөн жилийн гэрээ байгуулсан бөгөөд жилд 3.8 сая евро авах юм байна.

2006 онд “Вердер” түүнийг зургаан сая еврогоор “Порту”-гаас авч байсан юм. 24 настай Диего өнгөрсөн гурван жил “Вердер”-ийн төлөө 130 тоглолтод оролцож, 51 бөмбөг хийжээ.


Төрөл: Спорт | Үзсэн: 1440 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 1.0/1 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  5-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024