Баасан гараг, 2024-04-19, 3:39 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 5-р сар » 23 » UEFA-н цомын аварга
UEFA-н цомын аварга
3:15 PM

831801_biglandscape



Ирэх жилээс Европа лиг болон өөрчлөгдөх УЕФА-н цомын сүүлчийн финалын тоглолт өнгөрсөн долоо хоногт Туркийн Шюкрю Саражоглу цэнгэлдэхэд явагдлаа.
2005 оны Аваргуудын лигийн шигшээгээс хойш Туркэд анх удаа Европын тэмцээний финал зохиогдож буй нь энэ аж. Шахтёрын хувьд дотоодын лигтээ амжилттай тоглодог ч европын дэвжээнд олигтой амжилт гаргаж байгаагүй. Тиймээс энэ бол тэдний хувьд түүхийг шинээр бүтээх боломж байлаа. Харин Вердерийн ”Ногоон-цагаанууд” 1992 онд цомтой багуудын цом, 1998 онд Инертотогийн цомыг хүртэж байсан туршлагатай.
Тоглолтын эхнээс л Шахтёрчууд санаачлагыг авч Визег сандаргаж байсан бөгөөд 25 дахь минутад энэ нь үр дүнгээ өгч Бразил легионер Луиз Адриану эхний гоолыг оруулжээ. Гэвч түүний гоолоос ердөө арван минутын дараа нас нэгэн Бразил болох Налдугийн гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг Пятов барьж аваад алдчихав. Үүнээс хойш хоёр багийнхан гоол оруулах олон сайхан боломжыг хийсгэсэн бөгөөд үндсэн цаг дуусч нэмэлт цаг эхлэхэд Жадсон ”од” боллоо. Нэмэлт цагийн нэгдүгээр үеийн 7 дахь минутад Дарио Срнагийн баруун жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг тэрбээр шууд хаалга руу цохиход Тим Визе барьж чадалгүй алдсанаар багтаа ялалтыг авчирсан юм. Ийнхүү Украйний ”Уурхайчдын” баг түүхэндээ анх удаа Европын цомын тэмцээнд түрүүллээ. Мөн тэд энэ тэмцээнд аваргалсан анхны бөгөөд сүүлчийн Украйны баг болж байна. Ирэх 8 сард тэд Аваргуудын лигийн ялагч багтай УЕФА-н супер цомын төлөө тулалдана.
Төрөл: Спорт | Үзсэн: 1503 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  5-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024