Баасан гараг, 2024-04-26, 2:52 AM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 6-р сар » 6 » Кака Реал-д ирэх нь тодорхой боллоо.
Кака Реал-д ирэх нь тодорхой боллоо.
7:18 PM

http://img.dailymail.co.uk/i/pix/2007/05_02/kaka_468x585.jpg

“Сери А”-гийн сүүлийн тойрогт Кака “Фиорентина”-гийн хаалганд гоол хийчихээд уламжлал ёсоор тэнгэр рүү харан хоёр гараа өргөсөн. Харин өдгөө “Милан”-ы балиашгууд Какагийн энэ үйлдлийг дахин харж чадахааргүй болжээ. Учир нь бразил эр Мадридын “Реал”-д очих нь тодорхой болоод байгаа гэнэ. Энэ тухай анх Испанийн “Marca” сонин нийтэд мэдээлсэн юм. Тэд ийн бичихдээ Какагийн “Реал”-д очих магадлал 99.9 хувь гэжээ.

Үүний өмнөхөн Кака өөрөө “Милан”-ыг орхих бодолгүйгээ ярьж байсан нь олныг эргэлзэхэд хүргэсэн. Гэвч асуудал дээгүүр шийдэгдсэн бололтой. “Милан”-ы дэд ерөнхийлөгч А.Галлиани “Gazzetta dello Sport” сонинд энэ наймаа биелэх боломжтой гэсэн ярилцлага өгснөөс хоёрхон цагийн дараа Мадридад хүрэлцэн очиж, “Реал”-ын удирдлагуудтай уулзжээ.

Тэр ч байтугай “Реал”-ын шинэхэн ерөнхийлөгч Ф.Перес Какагийн аавтай нь уулзсан байна. Ингээд хоёр тал ярилцсаны эцэст Кака 65 сая еврогоор (56 сая фунт) “Реал”-д ирэхээр болж. Гэрээ ёсоор Кака Испанийн багт таван жил тоглох бөгөөд жилд есөн сая евро авах аж. Юутай ч эрхэм Перес амласандаа хүрч Какаг өөрийн болгож чадлаа. Кака “Реал”-д ирэх мэдээ бусад оддыг Эзэн хааны баг руу урин дуудах хөшүүрэг болно хэмээн таамаглаж байна. “Реал” энэ зун К.Роналду, Ф.Рибери зэрэг оддыг авчрах санаатай байгаа. Мөн шинэ дасгалжуулагч Пеллегрини Д.Форланыг авахаар идэвхийлэн хөөцөлдөж байгаа юм.

Эцэст нь хамгийн өндөр үнээр зарагдсан хөлбөмбөгчдийг танилцуулья. Кака Зиданы супер амжилтад (тэр үеийн 46 сая фунт буюу 76 сая евро) хараахан хүрээгүй ч Фигугийн байрыг хойшлуулж чадсан байна. 

Төрөл: Спорт | Үзсэн: 2789 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 5.0/1 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  6-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024