Баасан гараг, 2024-04-19, 4:43 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 6-р сар » 12 » Манчестер Реал-н саналыг хүлээн авав.
Манчестер Реал-н саналыг хүлээн авав.
6:31 PM




Манчестер Юнайтед дэлхийн рекорд тогтоосон Реал Мадридын Криштиано Роналдо-г авъя гэсэн саналыг хүлээн зөвшөөрлөө. Хоёр багийн хоорондох энэ наймаа нь энэ зуны хамгийн том наймаа болсон гэдэг нь дамжиггүй ээ.

Эзэн хааны баг Португали залууг багтаа авахаар бүтэн хоёр жил араас нь хөөцөлдсний эцэст нэг юм биеллээ оллоо.
Манчестер Юнайтедаас албан ёсоор хийсэн мэдэгдэлд Реал Роналдогийн төлөө 80 сая фунт төлж байгаа гэнэ.

Лос Глактикосын эхний бай нь Кака байсан бөгөөд Флорентино Ферез дараачийн оддыг авчихаар хөөцөлдөж байна. Тэрээр Испаний шигшээн довтлогч Давид Вилла-г урвуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажил нь түүний хувьд бүтсэн хэмээн мэдэгдэж байна. Гэхдээ Вилла-г дан Реал биш, Лондоны Челси бас сонирхож байгаа юм. Дэлхийн аваргаын урьдчилсан шатны Ажербажейнтай хийсэн тоглолтонд эхний хагаст л хет трик хийж өөрийнхөө үнэ цэнийг өсгөсөн Вилла одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Реалын хараанд өртөөд байгаа бас нэгэн эрхэм Форлан. Гэвч Атлетико-н удирдлага энэ тал дээр татгалзсан хариу өгсөөр байгаа юм. Дан ганц Форлан ч биш Серхио Агуеро, Макси Родригез нарыг сүүлийн үед олон багууд сонирхож байгаа нь ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн нь тодорхой. Агуерог Челси эгнээндээ багтаах тухай яриад эхэлсэн бол Максигийн хувьд өөрөө Тоттенхэмд очих хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн. Атлетикогийн спорт эрхэлсэн захирал Гарсиа Питарч ”Өдийг хүртэл бид Агуеротой хэвийн харилцаатай байсаар ирсэн. Түүнд Мадридийг орхих ямар ч шалтгаан байхгүй. Мэдээж хэрэг бусад багуудаас их мөнгөний санал ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид алинийг нь ч хүлээж аваагүй байгаа. Бид бүрэлдэхүүнээ цааши улам хүчирхэгжүүлэхээр ажиллаж байгаа болохоос нимгэлэхийг хүсэхгүй байна” гэжээ.

Эцэст нь хэлэхэд Флорентино Ферез хэмээх энэ эрхэм авахыг хүссэн тоглогчоо авч байж л санаа нь амардаг нэгэн. Түүний дараагийн наймаа хэн бүхнийг алмайруулсан наймаа байж таарна.


Төрөл: Спорт | Үзсэн: 2857 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  6-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024