Барса – Арсенал - 8 March 2011 - Хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл
Ням гараг, 2016-12-11, 8:16 AM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2011 » 3-р сар » 8 » Барса – Арсенал
Барса – Арсенал
10:01 PM
http://4.bp.blogspot.com/_klLCGF-3OeY/S7wk3IylqlI/AAAAAAAAACI/sQyUzxR_-m0/s1600/uefa_barcelona_arsenal.jpg





Сугалаа явагдсан цагаас хойш Барса – Арсеналын сэтгэл хөдлөм тулааныг хөлбөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байсан. Нэг талд өмнөө хөндөлссөн баг болгоныг бут ниргэж байгаа Пеп Гвардиолагийн "машин”, нөгөө талд өнгөрсөн жилийн хариугаа авах гэсэн Венгерийн эрч хүчтэй залуус.

"Эмирейтс” цэнгэлдэхэд явагдсан эхний тоглолт ч үзэгчдийн хүсэж байсан ёсоор өрсөлдөөнтэй өрнөж Их Буучид 2 : 1-ээр ялалт байгуулсан. Хэдийгээр талбайдаа тоглож байгаа ч гэсэн Буучдыг  хожно гэж итгэх хүмүүс цөөнхи хувийг эзэлж байлаа.

Харин одоо хариу тоглолт Барсагийн алдарт Камп Ноуд явагдана. Нэг гоолын зөрүү гэдэг Барса шиг хүчтэй довтолгоонтой багт тийм ч их хүндрэл учруулж чадахгүй. Өнгөрсөн жил ч тэд үүнийг хангалттай нотолсон.  Лео Месси талбайдаа Арсеналын хаалганд 4 гоол оруулж тэмцээнээс мулталсан  дурсамж одоо ч бүдгэрээгүй байна. Бүх талаараа Барса илүүрхсэн өнгөрсөн жилийн тэр тулаанд Бендтнер ганц гоол оруулж багаа "хуурай” ялагдлаас аварч байсан. Харин энэ жил огт өөр "Арсенал” Каталонд хөл тавих гэж байна.

Буучдын арын шугам түрүү жилээс бараг тэр чигээрээ өөрчлөгдсөн бөгөөд  шинээр ирсэн Себастьен Скиллачи, Лоран Косельни болон залуу хаалгач Войцех Щесны нар гарааны тоглогчдийг бүрдүүлж байна. Дээр нь маш хурдан сайжирч байгаа Йохан Журу тэдэн дээр нэмэгдэнэ. Хааяа хааяа "жижиг” алдаа гаргаж байгаа ч Арсеналын арын шугамын үзүүлэлт түрүү жилээс сайжирсан баримт байна. Өнгөрсөн жилийн өдийд Арсенал лигтээ 32 гоол алдаад байсан бол одоо 27-г эсрэг багийнхандаа бэлэглээд байна.

Жек Уилширийн ур чадвар өдөр хоногоор сайжирч байгаа бол Маруан Шамах үргэлж бэртэл гэмтэлд орооцолддог Ван Персигийн орыг сайн залгаж байгаа. Энэ удаа ч гэсэн Недерланд Буучин бэртэлтэй байгаа учраас Шамахд өөрийгөө харуулах боломж олдоно. Ноу Кампад эдгээр залуус гоол оруулах үүргийг хүлээхээр болсон.

Харин Барсагийн хувьд супер-дупер хэвээрээ л байгаа. Златан Ибрагимовичийг явуулж багийн дундаж өндөр навс унасан ч түүнээс дутахааргүй гоолын машин Давид Вилья Cule болсон.  Шигшээ багт олон жил хамт тоглоод нэг нэгнээ харцаараа ойлгодог болсон андуудтайгаа хамт байх сайхан байгаа тухай Вилья ярицлага болгондоо л дурьдаж байгаа. Месси өнгөрсөн жилийн адил гайхалтай формтой байгаа бөгөөд Ла лигийн тойргийн тоглолттой эн чацуу гоолтой яваа (27). Барсагийн лигтээ эвдсэн амжилт оруулсан гоолын зөрүү, оноо зэрэг замбараагаа алдсан бөгөөд хамгийн заналт хүчтэй өрсөлдөгч нь хүртэл "хэмх” дайруулаад өнгөрөхийг дэлхийн нийтээр харсан. Түрүү жилийн бүрэлдэхүүн Хавьер Машерано, Афеллай, Адриано гэсэн шилдэг залуусаас сайжирсан байгаа.

Гэхдээ энэ удаагийн хариу тоглолтод Жерар Пике (торгууль), Карлос Пуойль (бэртэл) нар оролцохгүй нь Буучдад олз болж мэдэх юм.  Тэднийг оролж Габриэль Милито, Эрик Абидаль гараанд гарах магадлалтай байна.

Арсеналаас харах тоглогч : Жек Уйлшир

19 настай Английн ирээдүй Уйлшир Ноу Кампад олны анхаарлын төвд байх болно. Эхний тоглолтод бөмбөг эзэмших талбайг мэдрэх дамжуулах төрөлхийн чадвараа хангалттай гайхуулж алга ташилтаар урам авч байсан. Харин энэ удаа тэр дассан газар Англидаа биш огт өөр оронд, өөр хотод, өөр цэнгэлдэхэд дарамт шахалтын дор тоглоно.

Залуу хөлбөмбөгчид ийм нөхцөлд амархан сандарч алдаа гаргах нь их байдаг. Гэхдээ Уйлшир насандаа баймгүй тайван, ухаалаг тоглодог болохоор тийм алдаа гаргахгүй гэж найдаж байна. Эсрэг талд нь дэлхийн шилдэг хагас хамгаалалтын хослол Иньеста – Шави хоёр юу чаддагаа үзүүлэхээр бэлдэж байгааг тэр мэдэж байгаа.

Барселоноос харах тоглогч : Давид Вилья

Эхний тоглолтод Арсеналын хамгаалалт Вильяг барьж чадалгүй нэг гоол алдсан. Харин Камп Ноуд тэр ямар шоу тоглох бол. Каталоны багт анхны улирлаа өнгөрүүл байгаа ч гэсэн Вилья альхэдийнэ энэ багийн нэг хэсэг болж лигийн 25 тоглолтод 17 гоол оруулчихаад байна. Багийн андууд  нь мэдрэмжтэй, ухаалаг, оновчтой дамжуулалтуудаар урд байгаа Вильяг харамгүй хангана.

Харин тэдгээрийг чулуу болгох нь мань эрийн үүрэг. Энэ ажлаа тэр дэндүү сайн мэдэх болохоор илүү тайлбар хэрэггүй биз ээ.

Гол тулаан : Леонел Месси vs Бакари Санья

Ла лигийн 23 тоглолтод Месс энэ улиралд оролцсон ч 27 гоол хийчихээд байна. Үеийнхнээсээ хэтэрхий хол тасарчихсан энэ залууд хийж чадахгүй гэж зүйл үгүй. Өмнөх тоглолтод Гаэль Клиши Мессиг барих хүнд даалгавар оногдож байсан бол энэ удаа  Саньягийн үйл лайгаа эдлэх болжээ. Арсеналын хамгаалалтын баруун талаар Месси аюул тарьсан ололтыг 90 минут дуустал хийх нь тодорхой. Харин энэ бүхэнд нь Санья бэлтгэлтэй байж ямар ч аргаар хамаагүй зогсоох үүрэг хүлээж байна. Хэрвээ Мессиг л сайн барьж чадвал Барсагийн гоол оруулах магадлал багасах учраас багийнхаа төлөө Франц эр хичээх л болждээ.

Жижиг сажиг баримт

Арсенал 2006 онд Аваргуудын лигт хамгийн өндөр амжилтаа үзүүлж финалд шалгарсан ч Роналдиньо тэргүүтэй Барсад цомоо алдсан билээ. Беллетти тус тоглолтод хожлын мартагдашгүй гоолыг хийж байлаа.

Статистик : Камп Ноуд энэ улиралд оруулсан Барсагийн 37 гоолын 36 нь тоглолтын явцад оржээ. Чөлөөт цохилт болон булан, торгуулийн цохилт тэдний стиль биш юм байна.

Бооцоо :  Барсаг хожно гэж та мөнгөө тавиад таавал  бараг тэр чигээр эргүүлээд авах нь (1.28), харин Арсеналыг ялна гэж бооцоо тавих юм бол 10 дахин өсгөх боломж байна. Гэхдээ мэдээж гайхамшиг биелсэн цагт. Харин тэнцээ гэж бодвол бас ч гэж гайгүй. (5.50) дахин таны мөнгө өсөх нь.

Таамаг : Барсагийн талбайд ялна гэдэг хэр баргийн багийн хийдэг зүйл биш. Гэхдээ Буучдад тэнцээ л хангалттай учраас боломжыг нь үгүйсгэх аргагүй.

SN-н таамаг Барса 3 : 1 Арсенал.

Харин та юу гэж бодож байна ?




Мэдээллийн эх сурвалж Спортын цонх

Төрөл: Спорт | Үзсэн: 1559 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 1
2011-03-08 Spam
1. Sanjka (sanjka)
хэх ганц юм хуулчихая.

Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  3-р сар 2011  »
НямДавМягЛхаПүрБааБям
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2016