Баасан гараг, 2024-03-29, 5:27 AM
Friend's United Force
 
Сайтын цэс

Чат
200


Туяагийн төрсөн өдөр боллоо. Muse-д орлоо. Ноднин нэг их шоуддаг байхдаа ийшээ хэдэн удаа орж байсан юм. Яахав, уг нь зай талбай сайтай дажгүй баар байсан чинь одоо зүгээр л нэг архины газар шиг өмхий үнэртэй, орж байгаа хүмүүс нь ч нэг тиймэрхүү болчихсон санагдлаа. “Яагаад ийшээ орсон юм бол доо…” гэж бодсоор Туяаг дээр очлоо. Туяагийн таних танихгүй нэлээн хэдэн найзууд ирчихсэн байлаа. Би баяр хүргэчихээд, ганц хоёр уулзалгүй удсан хүнтэй уулзчихаад явлаа. http://www.agaar.mn/images/stories/oyutan_reality/a5.jpg

Хаана л бол хаана сонсч болохоор хит  болж байгаа хэдхэн дуу, хэрэндээ л гоёж гоодсон охид, тэднийг нэг нэгээр нь дугаарлаж суугаа хэдэн залуу, тамхины утаа, архины үнэр... Ингээд л болоо. Энэ охид нээрээ арай ч дээ л гэмээр болчихож. Өмссөн зүүсэн, тэр бүжиглэж байгаа нь... Түүнийгээ тэгээд гоё харагдаж байна гээд бодчихсон. Үнэндээ муухай харагдаж байгаа байхгүй ... Цааш унших »
Үзсэн: 1172 | Нэмсэн: sanjka | Огноо: 2009-01-06 | Үнэлгээ: 5.0/1 | Сэтгэгдэл (0)


"Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан гэж буй” гэсэн өгүүлбэрээр төгсдөг зохиол хэзээ ч билээ уншсан санагдана. Хэн гэдэг зохиолчийн, ямар нэртэй зохиол байсныг лав мартжээ. Гэхдээ төгсгөлийнх нь энэ хоёр өгүүлбэр сэтгэлд үүрд үлдсэн нь гайхалтай. Үе үе сэтгэл үймрэхэд дээрх хоёр өгүүлбэрийг би өөртөө хэлдэг юм. Үнэндээ амьдралын бүх гүн ухаан энэ хоёрхон өгүүлбэрт багтсан байдаг санагдана.

Гоо сайхны үнэтэй бараа худалдаж аваад эсвэл хэн нэгнээр авахуулаад дэлгүүрээс гарч яваа охид бүсгүйчүүлтэй бишгүй л тааралддаг. Хөл нь газар хүрэхгүй баярлах нь ч бий, юм үзэж нүд тайлсан тэр зэргийн юманд хөөрч догдлохооргүй болсон нь ч бий. Чухам тийм сэтгэл догдолдог үеэ өнгөрөөсөн нэгэн бүсгүй хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө нүүр цэвэрлэгч, тансаг үнэртэн, хөмсөг сормууны будаг, хөл гарын тос авчихаад дэлгүүрээс гарлаа. Гоо сайхны дэлгүүрийн үүдний толинд өөрийгөө зэрвэс хараад миний энэ уруул дээрх т ... Цааш унших »
Үзсэн: 1008 | Нэмсэн: sanjka | Огноо: 2009-01-06 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Ертөнцийн Долоон Шинэ Гайхамшиг
Ертөнцийн долоон шинэ гайхамшгийг албан ёсоор тунхаглан зарлах ёслол 2007 оны долдугаар сарын 7-ны Бямба гаригт Португал улсын нийслэл Лисабон хотноо боллоо. Уг ёслолын ажиллагааг Долоон Шинэ Гайхамшиг сангаас зохион байгуулжээ. Энэ сангийн зорилго нь дэлхий нийтэд түгээмэл болоод нийтлэг сэдэв, асуудлаар санаа бодлоо солилцож шийдвэр гаргахад манай гаригийн иргэдийг идэвхитэй оролцуулж, харилцан итгэлцэл, хүндэтгэлээ дээшлүүлэхэд тэдний хувь нэмрийг оруулахад оршдог ажээ. Швейцарын иргэн, эрэл хайгуулч Бернард Вебэр 2001 онд Долоон Шинэ Гайхамшиг санг үүсгэн байгуулсан ажээ.

Түүхэн гарвал
Хүний гараар бүтээгдсэн ертөнцийн эртний долоон гайхамшгийг Византи улс буюу Грекийн архитекторч Филон хоёр мянган жилийн тэртээ сонгон нэрлэж байснаас нь эдүгээ ердөө Египэт улсад байдаг Гизагийн пирамид л биетээр үлдээд байгаа билээ. Түүни ... Цааш унших »

Үзсэн: 1130 | Нэмсэн: Tugiinaa | Огноо: 2009-01-06 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Английн алдарт Манчестер Юнайтед.
Үзсэн: 912 | Нэмсэн: sanjka | Огноо: 2009-01-04 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

« 1 2
Нэвтрэх булан

Хуанли
«  3-р сар 2024  »
НямДавМягЛхаПүрБааБям
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024