Ням гараг, 2024-12-01, 2:01 PM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: sanjka  
IELTS vs TOEFL ялгаа ба онцлог
sanjkaОгноо: Баасан гараг, 2009-01-16, 9:48 PM | Бичлэг # 1
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
Шалгалт хоёр үндсэн хувилбартай буюу Academic module /их дээд сургуулийн дээд боловсрол буюу зэрэг горилсон оюутнуудаас авдаг түвшин/ General training module /дунд сургууль эсвэл мэргэжлийн курст суралцах түвшний хүмүүсээс авдаг гэсэн 2 хувилбартай.

Added (2009-01-16, 9:48 Pm)
---------------------------------------------
IELTS /International English Language Testing System/шалгалт болон TOEFL /Test of English as a Foreign Language/-ын хооронд хэд хэдэн ялгаа бий:
· IELTS шалгалт ярилцлагын хэсэгтэй бөгөөд шалгуулагч тусгайлан бэлтгэгдсэн шалгагч багш нартай нүүр тулсан ярилцлага хийж, багш нарын тавьсан асуултад хариулж мөн өгөдсөн сэдвээр өөрийн үзэл бодол, үндэслэл зэргээ илэрхийлдэг. Ийм учраас TOEFL-той харьцуулахад хүнд гэж тооцогддог.
· TOEFL шалгалт Америк, Канадын сургалтын системд илүүтэй тохирдог буюу албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг бол IELTS шалгалт нь Англи, Австрали, Ирланд, Шотланд, Шинэ Зеланд зэрэг орнуудад хүлээн зөвшөөрөгддөг. Гэхдээ АНУ-ын ихэнх сургуулиуд мөн хүлээн зөвшөөрдөг юм.
· Мөн TOEFL шалгалтыг нэг сарын хугацаанд дахин өгч болдог бол IELTS-ийг гурван сарын хугацаанд дахин өгөх боломжгүй байдаг.

IELTS юу юунаас бүрддэг вэ
Шалгалт нийт 4 хэсгээс /сонсох, унших, бичих, ярилцах/ бүрдэх бөгөөд аль аль хэсэг нь шалгуулагчаас нэлээд өндөр ур чадварыг шаарддаг.
1. Сонсох даалгавар
Бүтэц: 4 хэсэгтэй, 40 асуулттай
Хугацаа: 30 минут + Хөрвүүлэх цаг
Та нийт дөрвөн бичлэг сонсох бөгөөд сонссон зүйлийнхээ дагуу хариултуудаас сонголт хийнэ. Бичлэгийг зөвхөн нэг удаа сонсгоно. Асуултуудыг унших цаг байхаас гадна бөглөсөн хариултаа тусгайлан бэлтгэсэн хариултын хуудас дээр хуулан бичих хугацаа өгнө.
Энэхүү дөрвөн хэсэг даалгаврын эхний хоёр нь нийгмийн асуудалтай холбоотой буюу хоёр хүний харилцан яриа болон нэг хүний хүүрнэл байна. Харин дараагийн хоёр хэсэг нь боловсролын болон сургалтын агуулгатай бөгөөд энэ нь дөрөв болон түүнээс дээш хүмүүсийн харилцан яриа, мөн онолын шинжтэй лекц, яриа байдаг.
Таны сонголт хийх хариултууд дараах хэлбэрүүдтэй байна:
· Олон сонголтот
· Богино асуулт, хариулт
· Өгүүлбэрийг гүйцээх
· Зураг, дүгнэлт, тэмдэглэл, хүснэгтийг гүйцээх
· Диаграммд хаяг өгөх
· Тохируулах

2. Унших даалгавар
Бүтэц: 3 хэсэгтэй, 40 асуулттай
Хугацаа: 60 минут
Нийт 1.500-2.500 орчим үгтэй, гурван ялгаатай текстийг уншина. Эдгээр нь сонин, сэтгүүл, мэдээ, номны хэсэг байх бөгөөд хэт нарийн салбар, шинжлэх ухааны холбогдолтой байх нь ховор. Гэхдээ шалгуулагчийг их, дээд сургуулийн дээд боловсролын зэрэг хамгаалах, суралцахад хангалттай түвшинд байгаа эсэхийг шалгах боломжтой.
Дараах хэлбэрийн даалгаврууд түгээмэл ирдэг:
· Гарчигийн сонголт хийх
· Зохиогчийн санаа бодол, сэтгэл хөдлөлийн байдлыг тодорхойлох
· Ялгах, ангилах
· Жагсаалтыг тохируулах
· Өгүүлбэрийгүүд тохируулах
· Олон сонголтот хариултаас сонголт хийх
· Богино асуулт, хариулт
· Өгүүлбэрийг гүйцээх
· Зураг, дүгнэлт, тэмдэглэл, зураг, хүснэгтийг гүйцээх
· Диаграммд хаяг өгөх

3. Бичих даалгавар
Бүтэц: хоёр даалгавар
Хугацаа: 60 минут
Эхний даалгавар:
Та өгөдсөн ямар нэгэн диаграмм эсвэл хүснэгтийг хараад тайлбарыг нь мэдээлэл хэлбэрээр, өөрийн үгээр бичнэ. Үүнд 20 орчим минут зарцуулах ёстой бөгөөд хамгийн багадаа 150 үгээр илэрхийлнэ.
Таны дараах чадваруудыг үнэлнэ:
· Өгөгдлүүдийг харьцуулах, зохион байгуулах
· Зургаар илэрхийлэгдэж буй үйл явцын түвшинг тодорхойлох
· Зорилго, үйл явцыг тодорхойлох
· Тухайн зураг, диаграммын зүй тогтлыг тайлбарлах
Ингэхдээ та дараах зүйлсийг сайтар анхаараарай. Шалгагчид эдгээрийг гол шалгуурууд болгох юм.
· Асуултуудад хариулахдаа сэдвээс үл халих
· Уншиж байгаа хүнд санаагаа ойлгомжтой, тодорхой байдлаар илэрхийлэх
· Англи хэлний дүрэм болон өгүүлбэр зүйг зөв ашиглах
· Дэс дараалал, хэлбэр, агуулгын хувьд тохиромжтой байхаар хэрэглэх
Хоёр дахь даалгавар:
Жижиг хэмжээний текст уншиж, дурьдагдсан асуудлыг өөрийн өнцгөөс шийдэж, түүнийгээ нотолж, маргаж бичнэ. Даалгаврын биелэлтийг дүгнэхдээ таны асуудлыг шийдэж буй чадвар, өөрийн гаргасан санал, бодлоо зөвтгөж, тайлбарлан бичиж буй чадвар, нотолгоо, дэмжлэгийг харьцуулж, мөн баримтуудыг сөргүүлэн тавих, санаагаа хөгжүүлэх, үнэлэх чадваруудыг гол шалгуур болгоно.
Та энэхүү даалгаврыг гүйцэт­гэхдээ дараах зүйлсийг анхаа­раарай:
-Уншигчдад өөрийнхөө санааг тохиромжтой хэлбэрээр хүргэх
-Сэдвээс халилгүйгээр асуудлыг тодорхойлох
-Англи хэлний дүрэм болон өгүүлбэр зүйг ашиглах
-Дэс дараалал, хэлбэр, агуулгын хувьд тохиромжтой байхаар хэрэглэх

4. Ярилцлага
Хугацаа: 10-15 минут
Бүтэц: 5 хэсгээс бүрдэнэ

1. Танилцуулах. Ерөнхий танилцуулга.
2. Уртасгасан яриа. Та өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн мэдлэг, туршлага, боловсрол, сонирхол зэргийг ашиглан хүүрнэх хэлбэрээр ярина. Ингэхдээ өөрийн үзэл бодол, санаагаа тайлбарлаж, тодорхойлж, нотолно.
3. Тодорхойгүй зүйлийг илрүү­лэн гаргах. Шалгалт авч буй багш танд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал эсвэл нөхцөл байдлын талаар тодорхойгүй мэдээлэл, битүү ойлголт өгөх бөгөөд та оновчтой, зөв асуулт тавих, харилцан ярилцах замаар мэдээлэл олж авах үүрэгтэй
4. Бодол, төлөвлөгөө. Шалгагч багш танаас сурах төлөвлөгөө, зорилго зэргийн тань тухай асуух бөгөөд та өөрийн бодол, санаа, төлөвлөгөөгөө тайлбарлаж, хамгаална.
5. Дүгнэлт. Ярилцлага дуусах дөхөж байгаа учир хаалт хийх хэрэгтэй.
Таны ярилцах чадварыг үнэлэхдээ дараар шалгууруудыг үндэслэл болгодог:
· Үр дүнтэй харилцах чадвар
· Үгсийн сан, өгүүлбэрийн бүтцийг хэр зэрэг тохиромжтой хэрэглэж байгаа
· Асуулт асуух
· Ярилцлагын явцад санаачлагыг өөрт авах
· Түгдрэлгүй ярих
· Сэтгэн бодох
Нийт хугацаа: 2 цаг 45 минут

IELTS-ийг хэрхэн дүгнэх вэ
Нэг үгээр хэлбэл тухайн шалгалт өгч буй хүн англи хэлийг ямар түвшинд ашиглаж, хэрэглэж чадаж байна вэ гэдгийг дүгнэх бөгөөд ингэхдээ дөрвөн хэсэг тус бүрт оноо өгнө. Үүний дараа оноонуудыг дундчилж, нийлбэр дүнг гаргаж, 9-1 хүртэл оноогоор дүгнэнэ.
9 - Мэргэжлийн. Англи хэлийг хангалттай түвшинд ашигладаг. Оновчтой, алдаагүй, түгдрэлгүй, чөлөөтэй бичдэг, ярьдаг, бүрэн сайн ойлгодог.
8 - Маш сайн. Англи хэлийг хангалттай түвшинд ашигладаг ч заримдаа системчлэгдээгүй, нягт нямбай бус байдал, оновчгүй сонголт хийснээс алдаа хийдэг. Маш хүнд хэллэгтэй, салбарын гүнзгий мэдээллийн талаар ойлголт байхгүйгээс алдаа гаргах магадлалтай. Үзэл, санаагаа тайлбарлахдаа нарийвчилсан, иж бүрэн баталгаа, үндэслэл гаргах чадварыг сайтар эзэмшсэн.
7 - Сайн. Англи хэлийг ашиглах түвшин сайн. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд нягт нямбай бус байдал, оновчгүй снголт, ойлгоогүй байдлаасаа болж алдаа гаргадаг. Аливаа зүйлийн нарийн учир шалтгааныг цогц байдлаар нь ойлгох чадварыг эзэмшсэн.
6 - Чадварлаг. Нягт нямбай бус байдал, оновчгүй сонголт, дутуу ойлгох хандлага бий ч харилцааны ерөнхий түвшин сайн, нийтлэг тохиолддог нийлмэл өгүүлбэрүүдийг ойлгох, хэрэглэх чадвар сайн.
5 - Энгийн. Англи хэлний зарим чадваруудыг эзэмшсэн, ихэнх тохиолдолд асуудлыг ерөнхийд нь ойлгодог, хэдий тийм боловч багагүй алдаа гаргадаг. Өөрийн мэдэх салбарт энгийн түвшний суурь харилцааны чадваруудыг эзэмшсэн.
1-4 хүртэлх оноотой дүгнэгдэж болох ч энэ нь тийм ч таатай үзүүлэлт биш юм.
_________________

 
  • Page 1 of 1
  • 1
Search:

Fr.U.Fo™ © 2024