Интэрнэт болон компьютерээр шалгалт авах боломжгүй газарт бичгээр авах шалгалт буюу PBT –г авдаг. Тест нь 4 болон түүнээс доош хугацаанд авагдана. Тест өгөгч нь хэдэн ч удаа энэ шалгалтыг өгч болно. 1. Сонсох (30-40 минут)
Энэ нь нийт 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь бага хэмжээний харилцан яриаг сонсоод 30 асуултад хариулна. Хоёр дахь хэсэг нь томхон хэмжээний харилцан яриаг сонсоод 8 асуултад хариулна. Сүүлийн хэсэг нь лекц эсвэл өгүүллийг сонсоод 12 асуултанд хариулах тус тус даалгавар байна.
1. Дүрэм болон бүтэц (25 минут)
Энэ хэсэг нь өгүүлбэрүүдийг зөв нөхөх 15 дасгал, алдааг олох 25 дасгалаас бүрдэнэ.
1. Унших (55 минут)
Өгөгдсөн текстийг уншаад 50 асуултад хариулах даалгавартай.
1. Бичих (30 минут)
Дунджаар 250-300 үгтэй эссэ бичих даалгавар өгөгддөг.