Ер нь англи хэлнийхээ сонсох чадвараа сайжруулах маш олон аргууд л байдаг. Мэдээж хэрэг хичээлээрээ судалж байгаа үед CD сонсох, лекц, яриа сонсох мэт ерөнхий аргууд байдаг. Түүнчлэн бас нэг маш өндөр үр дүнтэй арга бол ТВ-ээр кино, мэдээ, соёлын тухай хэл дээр үзэж, радио сонсох юм. ТВ бол бидний өдөр тутмын амьдралын хэв маягт зүй ёсоор багтдаг зүйл. Тийм ч учраас хамгийн сүүлийн үеийн мэдээгээ та эх хэл дээрээ биш англи хэл дээр сонсвол хэр их үр дүнтэй байх нь ойлгомжтой. Интэрнэт ч мөн адил сонсох дасгалаа хийх маш өргөн хүрээтэй арга юм. Танд www.npr.org, www.bbc.co.uk/radio сайтуудыг санал болгож байна.