Хөлбөмбөг Сонирхогч, Хөгжөөн Дэмжигчдийн Холбооноос 5 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ сонирхогчдын хөлбөмбөгийн лигийн тэмцээн 3 дахь удаагаа Tiger League нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн юм. Тус лиг нь Хавар Намар гэсэн улиралд хоёр удаа тэмцээнээ зохион байгуулдаг. Тайгер Лиг нь 5 долоо хоногийн амралтын 10 өдрүүдэд болдог ба нийт 18 багийн 320 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог. Багууд хоёр хэсэгт хуваагдаж хэсэгтээ 8 тоглолт хийсний эцэст онооны дарааллаар хэсгээс 4 буюу нийт 8 баг дөрөвний нэг шигшээд шалгаран цааш өрсөлддөг.
Сонирхогчдын хөлбөмбөгийн TIGER
Лигийн тэмцээний заавар
Нэг. Тэмцээний зорилго
1.1. Хөлбөмбөг сонирхогч байгууллага, хамт олны хvсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдvvлж, аварга багийг тодруулахын хамт, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх орчныг бvрдvvлэн, улмаар бvх нийтэд хөлбөмбөгийн спортыг сурталчлах vндсэн зорилготой.
Хоёр. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг Монголын Хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдын холбоо /цаашид ХБСХДХ гэх/ зохион байгуулна.
2.2. Тэмцээний тоглолтын шvvлтийг хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон Шvvгчдийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулж явуулна.
2.3. Тэмцээн нь 2008 оны 8-р сарын 23,24, 30, 31, 9-р сарын 6,7,13,14,20,21-ний өдрvvдэд Үндэсний Төв Цэнгэлдэх Хүрээлэнд явагдана.
2.4. Тэмцээний тоглолтын хуваарийг ХСХДХолбооноос гаргана.
2.5. Тэмцээнийг Шvvгчдийн Зөвлөлөөс хөлбөмбөгийн олон улсын дvрмийн дагуу шvvж явуулна.
Гурав. Тэмцээний журам
3.1. Тэмцээнд оролцох багууд дараах шаардлагыг хангасан байна. Yvнд:
3.1.1. Баг нь бvрэлдэхvvндээ 18-аас дээш насны 18 хvртлэх тоглогч, 1 дасгалжуулагчтай байна. /медалийн тоо 18/
3.1.2. Тэмцээнд оролцож байгаа багийн тамирчин, дасгалжуулагчдад, ЗБК-оос мандат олгож болох ба энэхvv мандатаар тэмцээнд тоглоно. Мандат олгогдоогүй тохиолдолд зураг бүхий мэдүүлгийн дагуу тэмцээнд оролцоно.
3.1.3. Баг нь нэг жигд хөлбөмбөгийн зориулалтын хувцастай тэмцээнд оролцоно. /футболка, шорт, гидгийн өнгө нь ижилхэн бөгөөд жигд байна./
3.1.4. Сонирхогчдын лигийн тэмцээнд мэргэжлийн хvн оролцуулахгvй. Дараах хvмvvсийг мэргэжлийн тамирчин гэж vзнэ.
- Хөлбөмбөгийн лигийн тэмцээнд оролцож байсан тамирчин
- Сүүлийн 3 жилд залуучуудын болон өсвөрийн улсын аварга шалгаруулах
тэмцээнд оролцсон болон хөлбөмбөгийн спортын зэрэг цолтой тамирчин /Нэг багт 2-оос илүүгүй 40-өөс дээш настай хөлбөмбөгийн спортын зэрэг цолтой тамирчин байж болно./
- Гадаадын лиг болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан тамирчин
3.2. Тоглолтын хугацаа 20 минутаар 2 vе байна.
3.3. Тэмцээний бvх тоглолтонд цагийн хуваарийг хатуу баримталж явуулах тул багууд хуваарьт заасан цагаас наад зах нь 45 минутын өмнө талбайд ирж, хувцасаа сольсон байна. Тоглолтын цаг эхлэхэд талбай дээр гараагvй болон 8-аас цөөн тоглогчтой байвал, багийг хожигдсонд тооцож, хожлын оноог эсрэг багт өгнө. Тоглолтонд цагтаа ирээгvй багийг 8000 төгрөгөөр торгож хариуцлага тооцох ба торгуулийн мөнгөө төлөөгvй бол дараагийн тоглолт болон тэмцээнд оруулахгvй.
3.4. Тоглолтын vеэр дvрэм зөрчсөн тоглогчийг талбайн шvvгчийн зvгээс шар болон улаан хуудсаар торгох ба шар карт 500 төгрөг, улаан карт 1000 төгрөгийн vнэлгээтэй байна.
3.5. Багууд тэмцээнд оролцох тухай мэдvvлгийг /энэ онд авахуулсан 1% өнгөт цээж зураг бүхий/ авч ирнэ. Мэдvvлгийг ХСХДХолбоо 8-р сарын 13-ны 17 цаг хүртэл, ажлын өдрvvдэд 10.00 – 17.00 цагийн хооронд хvлээж авна. Лавлах утас: 99110360
3.6. Тэмцээнд оролцох багуудын техникийн зөвлөгөөнийг 8-р сарын 15-ны 17 цагаас Sports Inn клуб дээр хийж, сугалааг зохион явуулна.
3.7. Тэмцээнд оролцох багийн эрхийн төлбөрт 500,000 төгрөг төлөх ба төлбөрийн мөнгийг бvрэн төлсний дараа сугалаанд оролцох эрхтэй болно.
3.8. Багийн удирдлагууд дараах асуудалд тамирчдын анхаарлыг хандуулбал зохино. Yvнд:
3.8.1. Тэмцээний vеэр Стадионы мэдлийн зам талбай, зvлэг, тоног төхөөрөмж, эд хогшлын бvрэн бvтэн байдал, ариун цэврийг сахина.
3.8.2. Тэмцээний vеэр хөлбөмбөгийн талбайн эргэн тойронд vзэгчид, тамирчид согтууруулах ундаа хэрэглэх, согтуурах, танхайрах, зодолдох, хэрvvл маргаан гаргахыг хориглох ба хэрэв тамирчин нь ийм байдал гаргасан бол баг, тамирчдыг тэмцээнээс хасах, vзэгч, хөгжөөн дэмжигч иргэдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж зохицуулна.
3.8.3. Тэмцээний vеэр баг тамирчдын зvгээс талбайн шvvгчдийг шийдвэрийг эсэргvvцэж элдэв зvй бус vйлдэл гаргахыг хориглоно. Тоглолтын явцад гаргасан талбайн шvvгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.
Дөрөв. Шагнал4.1. Тэмцээний эхний байр эзэлсэн багт шилжин явах цом гардуулж, эхний 3 байр эзэлсэн багийг алт, мөнгө, хvрэл медаль, мөнгөн шагналаар шагнана.
Эхний байранд орсон багт сая төгрөгний шагнал олгодог.
Added (2009-02-08, 11:08 Pm)
---------------------------------------------
[img]http://www.mongolfootball.com/index2.php?option=com_ponygallery&func=watermark&id=59&orig=0&no_html=1&Itemid=55[/img]