Баасан гараг, 2024-05-03, 11:16 PM
Friend's United Force
 
Сайтын цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат
200

Нүүр » Мэдээний архив

Энэхүү жагсаалт нь Европын хөлбөмбөгийн клубуудын дунд шалгаруулдаг бөгөөд Champions League, UEFA Cup мөн клубуудын өөрийн улсын лигтээ ямар амжилт үзүүлж байгаагаар гардаг юм.
Chelsea энэ долоо хоногт 3т орж ирсэн бөгөөд, Гүүс Хиддин ирсэнээс хойш Лондонгийн баг маань нэг ч хожигдолгүй амжилттай явж байна.
Яаж оноог тооцох вэ?
Улсуудын лигийн зэрэглэлээс хамааран тоглолт бүрийг үнэлэх үнэлгээ нь өөр.

Лигийн нэг тоглолтын үнэлгээ.
5 - England, Italy, Spain
4.5 - Germany, France, Portugal, Netherlands, Russia
4 - Belgium, Denmark, Greece, Poland, Turkey, Ukraine
Мөн Champions League-ийн хожлыг 5 оноо, UEFA Cup-ийн хожлыг 4 оноогоор үнэлсэн байна.

Жишээ:
Liverpool
5 ... Цааш унших»

Төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1281 | Огноо: 2009-03-13 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


UEFA Cup-ын шөвгийн 16 багийн эхний тоглолтууд болж өндөрлөлөө. Udinese болон Manchester City багууд эсрэг багаа талбай дээрээ 2-0 харьцаатайгаар буулгаж авснаар дараагийн шатанд шалгарах магадлалтай болоод байна. UEFA Cup-ийн эзэд болох Зенит клуб маань Udinese клубт ердөө сүүлийн 5 минутанд 2 гоал алдсанаар хариу тоглолдонд 2-оос дээш гоал оруулах хүндхэн даалгавартай болоод байна. Багийн шилдэг тоглолчоо Их буучидад зарсанаар Зенитүүд хүндхэн байдалд ороод байна. Англиас UEFA Cup-ыг 2001 оноос хойш аваагүй бөгөөд Liverpool 3 удаа, Tottenham 2 удаа, Ipswich Town FC 1 удаа тус тус хүртэж байжээ. Manchester City-д энэ жил түрүүлэх ганц боломжтой цом нь UEFA Cup бөгөөд энэ шатанд Aalborg BK багийг Caicedo, Wright-Phillips хоёрын гоалаар төвөггүй ялалт байгууллаа. Хариу тоглолтууд энэ сарын 18, 19 нд болох юм байна.

Төрөл: Спорт | Үзсэн: 892 | Огноо: 2009-03-13 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


Өнгөрөгч шөнө аваргуудын лигийн хариу тоглолтууд болж өндөрлөлөө. Онцлох багаар Ливэрпүүл 4-0-ээр Реал Мадридийг талбайдаа бут ниргэсэнээр тодорлоо. Ливэрпүүл төрөлх Анфильддаа эхний минутаас эхлээл довтолсон бөгөөд Торрес эхний боломжийг 4 дэх минут Касилласын эсрэг гарсан боловч дэлхийн шилдэг хаалгач багаа аварсан мөн хамгаалагчаас ойсон бөмбөгийг Масчэрано 16н шугамын гаднаас цохьсон боловч мөн л хаалгач хатган гаргасан. Үүнээс удалгүй 16 дах минутанд Торрес гоалдаж тоглолтын салхыг хагалсан байна. 2дах гоалыг багийн ахлагч Жеррард торгуулийн цохилтоос оруулсан бөгөөд, 47дэх минутанд Бабелын дамжуулалтаар дахин гоалдож тогтолтын үр дүнг нэгэнт тодорхой болгосон. Ингэснээр Жеррард 7 дахь гоалаа оруулж мэргэн буучийг Клозе-тэй хамт тэргүүлж байна. Харин 4 дэх гоалыг Италын хамгаалагч сэлгээгээр орж ирсэн Доссена сөрөг довтолгоог амжи ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 763 | Огноо: 2009-03-11 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (3)

http://www.duulian2020.mn/2007-2008/images/stories/duulian-logo.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2006 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Дуулиан-2020” тэмцээн гурав дахь жилдээ амжиттай явагдаж байна. Энэ удаагийн “Дуулиан-2020” тэмцээн оюутан нас, хөвгүүдийн 17, 15, 13, 11 хүртэл, охидын 13 хүртэлх насны ангиллаар нийт 70 гаруй удаагийн 197 гаруй 2400 гаруй хүүхэд, залуучууд өрсөлдөж  буй.

 Тус тэмцээн 2008 оны аравдугаар сарын 16-нд Спортын төв ордонд нээлтээ хийсэн бөгөөд Аваргуудын лигийн системээр явагдаж байсан ба одоогоор хасагдах шатны тоглолтууд эхлээд байна. БТСГазар, Нийслэлийн БТСХ, “TV-5” телевиз, “Их талын дуулиан” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй тус тэмцээн Хан-Уул дүүргийн Спортын ордонд зохиогдож байна.

 Шөвгийн 16 багийн тоглолтод нийт дөрвөн удаа торгуулийн цохилтоос ялагчийг тодру ... Цааш унших»
Төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 2000 | Огноо: 2009-03-11 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (1)


Өнгөрсөн амралтын өдрүүдэд FA Cup-ийн хагас шигшээд Coventry City - Chelsea, Manchester United - Fulham, Everton - Middlesbrough мөн өмнөх тойргийн Arsenal - Burnley багуудын тоглолт болж өндөрлөлөө мөн даваа гаригт шөвгийн дөрөвийн сугалаа явагдсан байна. Шөвгийн дөрөвт Manchester United Everton-той таарсан бол Chelsea Arsenal, Hull City 2-ын хожсонтой таарлаа. FA Cup-ын дараагийн тоглолтууд ирэх сарын 18нд явагдах бол хагас шигшээд таарсан Arsenal - Hull City энэ сарын 17 нд тоглох хуваарь гарчээ.
Burnley-гийн эсрэг Хорватын шилдэг довтлогч Эдуардо гоалдсон бөгөөд мөн гэмтэлтэй байсан Валькот сэлгээгээр гаран тоглосон байна. Их буучидын гэмтэлтэй байгаа тоглогчид иргэн ирснээр тэд шилдэг 4-т орохын төлөө мөн Аваргуудын ли ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 955 | Огноо: 2009-03-10 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

UEFA-с 2008 онд гаргасан бэлэгдлийн шигшээ багийг толилуулж байна.
Анх 2001 оны 12 сараас хойш бүх нийтийн санал асуулгын дүнд жил болгон бэлэгдлийн шигшээ багийг тодруулах болсон билээ. Анхны шигшээг 2002 оны 1 сарын 3нд тодруулж байжээ. Нийт 60 тамирчинг өрсөлдүүлж санал асуулгын дүнд шилдэг 11-г шалгаруулдаг.
 
King Henry
Хамгийн олон удаа шилдэг 11-т шалгарч хамгийн олон саналыг цуглуулж чадсан хүн бол Барса-н довтлогч Франц залуу  Thierry Henry юм.  Тэрээр анхны 4-н багийн бүрэлдэхүүнд багтаж байсан ба 2006 онд 5 дахь удаагаа бэлэгдлийн шигшээд багтаж байсан юм. Түүний араас Alessandro Nesta 4 удаа энэ шигшээд сонгогдож байсан бол Zinédine Zidane, Pavel Nedvěd, Gianluigi Buffon, Carles Puyol, Ronaldinho, Steven Gerrard нар тус бүр гурав гурван удаа багтаж байжээ. ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 1170 | Огноо: 2009-03-10 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

Аврагуудын лигт Итали орныг төлөөлж буй Рома, Интер, Ювентус багуудын хувьд хариу тоглолт хүндхэн болох төлөвтэй байна. Учир нь эдгээр багуудын хэд хэдэн гол тоглогчид нь тулаанд оролцох боломжгүй болоод байгаа аж. Ингээд та бүхэнд ямар ямар асуудал тулгараад байгааг сонирхуулья.

Рома : Мөнхийн хотынхны гол зэвсэг болсон дундын шугамнаас энэ удаа ямар ч баг эмээхээргүй болжээ. Даниеле де Росси эхний тоглолтонд карт хүртэж өнжихөөр болсон. Дээрээс нь Перротта, Пизарро нар бэртлийн улмаас багтаа тус хүргэж чадахгүй. Алберто Акуйланигийн бэртэл эдгэрсэн ч формондоо ортол өдий биз. Мөн багийн ахлагч Тоттигийн хувьд Лондонд болсон тулаанаас хойш талбайд гараагүй байгаа . Гэхдээ италийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар түүнийг Спаллетти гараанд гаргахаар шийдээд байгаа гэсэн. Үүнээс гадна эхний тоглолтонд ”багаа алсан” Ромагийн хамгаалалт сул хэвээр байна. Сүүлд авсан мэдээллээр Бразил хамгаалагч Сисиньо улирал дуустал талбайд гарах боломжгүй болсон бөгөөд Касестти, Тонетто хоёр ч хэзээ э ... Цааш унших»

Төрөл: Спорт | Үзсэн: 953 | Огноо: 2009-03-10 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

Раул (Реал) : … Хамгийн чухал нь гоол оруулах л байна. Багаар бодоход бид хоёрыг хийж байж л дараагийн шатанд үлдэнэ. Үүнийг би хийж чаддаггүй юм аа гэхэд манай багийнхан чадна гэж найдаж байна даа.
Анфиелдэд би өчнөөн л олон удаа очиж үзэж байсан. Очих болгонд сэтгэл догдлуулдаг үнэхээр гайхалтай цэнгэлдэх шүү. Тиймээс тэнд ялалт байгуулан Ливерпулийн бүлээн агаарт баяраа тэмдэглэхийг би туйлгүй ихээр хүсч байна.

Пепе (Реал) : Ливерпулийг хамгаалах тактик ашиглана гэж бодохгүй л байна. Тэд магадгүй довтолж биднийг нэгмөсөн буулгаж авахыг хичээх байх. Энэ нь эсрэгээрээ манайд давуу ашигтай болж байгаа байхгүй юу.

Игуайныг яагаад Атлетикогийн эсрэг гаргаагүй юм бэ гэж үү. Дасгалжуулагч нэг юм бодсон байлгүй дээ. Тэр бол бидний хувьд маш чухал тоглогч. Тиймээс их тулааны өмнө түүнийг амраасан байх.

Баллак (Челси) : Хариу тоглолтыг айлын талбайд хийнэ гэдэг чинь бас л хэцүү шүү дээ. Ялангуяа 1 : 0, 2 : 0 гэсэн цөөхөн оноогоор ялсан үед. Онооны зөрүү ойрхон байх тухам өр ... Цааш унших»

Төрөл: Спорт | Үзсэн: 833 | Огноо: 2009-03-10 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (6)




Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт Аврагуудын лигийн хариу тоглолтууд явагдах билээ. Дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа энэхүү үйл явдлыг хөлбөмбөгийн үнэнч дэмжигчид тэсэн ядан хүлээж, өөр өөрсдийн дэмждэг багаа дараагийн шатанд шалгараасай хэмээн залбирч суугаа нь дамжиггүй. Тэгвэл Францын алдарт Олимпик Лион багийн ахлагч Жуниньо Пернанбукано өрсөлдөгч багийнхаа талаар хэдэн үг хэлсэн байна. Испаний спорт сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр ”Шөвгийн наймд шалгарах магадлал Барсад илүү байгааг би үгүйсгэж чадахгүй. Яагаад гэвэл тэд одоогоор маш сайн формтой байгаа бас дэлхийн шилдэг тоглогч Месси тэдэнд байгаа шүү дээ””
”Манай баг дотоодын лигтээ амжилттэй тоглодог ч европ гэдэг бол тэс өөр зүйл. Энд үргэлж ширүүн өрсөлдөөн өрнөж байдаг. Эхний тоглолтын тухайд бид м ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 726 | Огноо: 2009-03-08 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

http://www.independent.co.uk/multimedia/archive/00099/pg-60-Ronaldo-Reuter_99084a.jpg

Ноднин хоёрдугаарын 13-нд “Ливорно”-гийн эсрэг талбайд гараад Роналдо бэртснээс хойш жил тойрч байна. Маш хүнд хагалгаанд орсон ахмад довтлогчийг эргэж ирнэ гэдэгт эргэлзэх хүн олон байлаа. Тэгээд ч тэрбээр жингээ хэтэрхий гамгүй хаясан нь бүр ч эргэлзээ төрүүлсэн. Гэвч тэр хөлбөмбөгтөө эргэж ирэхийг хичээн, гэмтлээ эдгэхийг тэвчээртэй хүлээх зуураа “Коринтианс”-тай нэг жилийн гэрээ байгуулсан.
 Хүнд гэмтлийн дараах анхны тоглолтоо нутгийнхаа Коринтианс клубт Бразилын цомын тэмцээнд тогложээ. Тэрээр 2-р үед сэлгээгээр тоглолтонд орон 20 минут гаруй хугацааг талбай дээр өнгөрөөсөн байна.
Төрөл: Спорт | Үзсэн: 1005 | Огноо: 2009-03-08 | Үнэлгээ: 4.0/1 | Сэтгэгдэл (0)

« 1 2 3 4 5 6 ... 10 11 »
Нэвтрэх булан

Мэдээний хуанли
«  5-р сар 2024  »
НямДавМягЛхаПүрБааБям
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024