Лхагва гараг, 2024-04-24, 0:09 AM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: sanjka  
Форум » Мэдлэг боловсрол » Гадаадад суралцах » Австрали улсад суралцах
Австрали улсад суралцах
sanjkaОгноо: Баасан гараг, 2009-01-16, 9:57 PM | Бичлэг # 1
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
2010 онд 28 хүнд Австралийн хөгжлийн тэтгэлэг олгоно.

2009 онд ази, номхон далайн бүс нутагтаа хувь нэмрээ оруулах манлайлагчийн тэтгэлэгийг олгоно.

Хүн болгонд олдоод байдаггүй, австралиуд өөрсдөө ч өчнөөн хөдөлмөрлөөд олж авч чаддаггүй сургалтын тэтгэлэгийг Монгол хүн Танд Австралийн Засгийн газраас олгож байна. AUSAID хэмээн нэрлэж заншсан байгууллага нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг билээ. Австралийн Засгийн газар жил бүр бүс нутгийн хөрш орнууддаа AUSAID-ээр дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Монгол хүн Та ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн тэтгэлэг авах боломжтой.

ADS

Нэр бүхий буурай хөгжилтэй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боловсон хүчин болоход нь Австралид улсад суралцуулах ADS тэтгэлэг олгодог билээ. ADS тэтгэлэг жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнуудыг баклавр, магистр, докторын зэрэгт суралцуулдаг бөгөөд хүсвэл тухайн оюутан алсын зайн сургалтын хэлбэрийг сонгож болно. Монголын хувьд магистрын зэрэгт (master by coursework) суралцуулахыг эн тэргүүнд тавьдаг. 2003 оноос эхлэн нэр заасан төрийн байгууллагын 14 хүнд тэтгэлэг олгож байсан бол, 2008 онд 19 хүнд, 2009 онд 24 хүнд тус тус олгосон юм. Харин 2010 оноос 28 хүнд олгох бөгөөд нэр бүхий яам болон харьяа агентлагийн 18 төрийн албан хаагчидад, бусад төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс нэр заасан салбарт суралцах 10 хүнд тэтгэлэг олгох юм байна.

Тэтгэлэгээс тавьдаг гол шаардлагууд нь хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн байгууллагтаа хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан ба ажлын туршлагатай байх, баклаврын зэрэг эзэмшсэн байх, австралид төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагтаа 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх, IELTS-ийн 5.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх зэрэг ордог. Та австралийн их сургуульд суралцахад IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноо (яриа, бичиг, унших, сонсох чадвар тус бүр дор хаяж 6.0) хэрэгтэй.

Хэлний төвшингийн хувьд танд одоогоор австралийн их сургуульд суралцах хэмжээний англи хэлний мэдлэг байхгүй (гэхдээ дор хаяж IELTS-ийн 5.0 байх) боловч таны өргөдөл шалгарах юм бол танд 9 сарын англи хэлний курст монголд үнэгүй сурах боломжийг олгоно. 9 сарын дараа дахин IELTS –ийн шалгалт өгч, австралийн их дээд сургуулиудад ороход шаардагдах IELTS-ийн 6.5-аас дээш оноо авах хэрэгтэй.

Тэтгэлэгийн хамгийн гол шалгуур нь үйл ажиллагааны хөтөлбөр байдаг. Уг хөтөлбөр нь австралид суралцах зорилго болон суралцах салбар, курсээ тодорхойлж, австралид тухайн курсэд суралцсанаар таны одоогийн хийж байгаа ажлын болон байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ, байгууллагын хөгжлийн зорилт, зорилгот яагаад нийцэж байгааг тайлбарласан эссэ юм. Таны үйл ажиллагааны хөтөлбөрийг аль хэр хэмжигдэхүйц, биелэгдэхүйц байна вэ, практикт хэр бодитойгоор нэвтрэх вэ гэдгээр нь дүгнэдэг.

Ингээд хэрвээ таны өргөдөл шалгарвал, англи хэлийг жилийн хугацаанд эрчимтэй сурч шаардагдах оноог авах ёстой. Гэхдээ австрали явах эцсийн шалгаруулалт нь таны суралцах салбар, курс, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр шийдэгддэг учраас анхнаасаа зорилгоо зөв тодорхойлж, суралцах курс, салбараа зөв сонгон үйл ажиллагааны хөтөлбөрөө сайн бичих хэрэгтэй.

Тэтгэлэгийн шалгаруулалтыг Монгол дахь CaBSAF буюу Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Авсралийн зорилтот хөтөлбөрийн газар (www.cabsaf.mn) зохион байгуулж явуулдаг юм. 2008 оны 8 сараас Австралийн сургалтын тэтгэлэг, үйл ажиллагааг зохион байгуулах шинэ газартай болох юм байна.

ALA

ADS тэтгэлэгтэй харьцуулахад маш өндөр шаардлага тавьдаг. Тэтгэлэгийн зорилго нь бүс нутгийн харилцаа, хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлдэхэд оршдог. Магистр, докторын зэрэгт суралцуулдаг. Хүсэлт гаргагч нь дор хаяж баклаврын зэрэгтэй байх бөгөөд баклавараас дээш зэрэг эзэмшсэн байж болно. Өмнөх сургуулиа амжилттай, сайнаас дээш дүнтэй төгссөн байвал сайн, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (дор хаяж IELTS 6.5) байх зэрэг шаардлага тавьдаг. Суралцах курсын хувьд бүх чиглэлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон улсын худалдаа, өвчин судлал (pandemics), security, цаг агаарын өөрчлөлт (climate change including clean energy) чиглэлийг илүү дэмждэг. Шалгаруулалтын хувьд Та монголдоо бус, харин ази номхон далайн бусад орны хүмүүстэй өрсөлддөг.

Өргөдөлийг бичгээр болон интэрнэтээр бөглөж болно. Бичгээр бол Монгол дахь CaBSAF-д хүргэж өгч болно, интэрнэтээр бол имэйлээр илгээхээс гадна, oasis.ausaid.gov.au хаягаар орж онлайнаар өргөдөлийг бөглөж болно.

Эцэст нь хэлэхэд, монгол улсын иргэн төдийгүй австрали улсын иргэдэд ч тэтгэлэг олоод өндөр төлбөртэй топ сургуулиудад сурна гэдэг бол тэнгэрийн мундаг атгасантай адил том аз завшаан. Австрали хүмүүсийн ихэнх нь дунд сургуулиа төгсөөд ажиллаж эхэлдэг. Хэдэн жилийн дараа зээлээр төлбөрөө хийгээд сурдаг. Харин монгол хүн танд австралийн засгийн газар боломж олгож байна. Сургалтын төлбөр жилийн дунджаар 18 мянган австрали доллар, дээр нь австралид амьдрах өртөг сарын дунджаар 1400 австрали доллар, эрүүл мэндийн даатгал, Монголоос ирж, очих зардал гээд тоолж баршгүй их мөнгийг та монголд ч, гадаадад ч яаж ч хөдөлмөрлөөд олохгүй. Харин танд боломж байна. Боломжийг ашиглахгүй өнгөрвөл Таныг амьдралын зорилгогүй, идэвхгүй нэгэн байна гэж дүгнэнэ.

Хэрэгтэй хаяг, холбоосууд

MASP - Монгол дахь Австралийн Засгийн газрын тэтгэлэгийн хөтөлбөрийн газар

http://www.masp.mn Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

Австралийн хөгжлийн тэтгэлэгийн өргөдлийн тухай - 2010 оны тэтгэлэгийн өргөдлийг 9 сарын 5-ны 2 цагт авч дуусна

http://www.masp.mn/ads.html

CabSaf in Mongolia

http://www.cabsaf.mn, Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

AUSAID scholarships

http://www.ausaid.gov.au/scholar/ or www.australianscholarships.gov.au

ADS scholarships, Mongolia, commencing 2010

http://www.ausaid.gov.au/scholar/profiles/mongolia.pdf

ALA scholarship

http://www.ausaid.gov.au/scholar/ala.cfm

ALA scholarship how to apply

http://www.ausaid.gov.au/scholar/ala_apply.cfm

 
Форум » Мэдлэг боловсрол » Гадаадад суралцах » Австрали улсад суралцах
  • Page 1 of 1
  • 1
Search:

Fr.U.Fo™ © 2024