2009 оны 3-р сарын 9 2009 оны Намрын улирлын Олон Улсын оюутнуудад зориулсан Англи хэл дээр явагдах Магистр болон докторын зэрэг горилох хөтөлбөрт үзүүлэх Засгийн газрын тэтгэлэг
I. Тэтгэлэгт хамрагдах хүн: 10
II. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй
Тэтгэлгийн хугацаа магистр зэрэг горилох оюутан 2-3 жил, доктор зэрэг горилох оюутан 3-4 жил байх бөгөөд тэтгэлэг 2009 оны 9-р сард эхэлж 7-р сард дуусна.
Тэтгэлэг нь доорхийг агуулна:
1. Сургалтын төлбөр
2. Сургуулийн камп-д байрлах байр (ус, тогны мөнгийг оюутан өөрөө гаргана.)
3. Сарын стипенд:
- Магистр зэрэг горилох оюутан: CNY 1,700 юань;
- Доктор зэрэг горилох оюутан: CNY 2,000 юань;
4. Эрүүл мэндийн даатгал нь даатгалын нөхцлөөс хамаарна.
III. Доктор болон Магистр зэргийн хөтөлбөрүүд
1. PhD докторын зэргийн хөтөлбөр
2. M.sc докторын зэргийн хөтөлбөр
3. Хятад хэл дээр явагдах Магистрын хөтөлбөрүүд
Магистр зэрэг горилогчид доорхи 4 хөтөлбөр хүчинтэй:
- Хятад хэл бичгийн ухаан
- Хятадын уран зохиол, түүх
- Орчин үеийн Хятадын уран зохиол
- Түүхэн газарзүй
4. Англи хэл дээрхи магистрын MBA зэрэг
- Сурах хугацаа? 2-3 жил
- Үндсэн курс нь Нягтлан бодох, Статистик, Менежмент эдийн засаг, Байгууллагын зан чанар, менежментийн мэдээллийн систем, Маркетинг, Үйл ажиллагааны менежмент, санхүүгийн менежмент, Стратегийн менежмент, Бизнес яриа хэлэлцээр, хүний нөөцийн менежмент, зочидын лекц, Логик менежмент болон нийлүүлэлтийн сүлжээ менежмент, Санхүү гэх мэт.
IV. Сонгогдох эрх
1. Мэдүүлэгч нь Хятад үндэстэн бус, эрүүл мэндийн хувьд сайн байх
2. Боловсрол болон насны хязгаар:
- Магистр зэрэг горилогч оюутан нь бакалавр зэрэгтэй байх бөгөөд 35-с доош насных байх
- Доктор зэрэг горилогч оюутан нь магистр зэрэгтэй байх бөгөөд 40-с доош насных байх
V. Мэдүүлгийн материалууд
Мэдүүлэгч нь доорхи материалыг бүрэн зөв бөглөж илгээх ёстой. (3 хувь байна, нэг эх хувь болон хоёр хуулбар хувь).
1. Хятадын Засгийн газрын Тэтгэлгийн мэдүүлгийн хуудас нэг эх хувь болон хоёр хуулбар хувьтай байх бөгөөд Хятад эсвэл Англи хэл дээр бөглөсөн байна. Мэдүүлгийг бөглөхдөө сүүлийн хуудсанд бичигдсэн чухал тэмдэглэлүүдийг анхааралтай уншаарай. Мэдүүлгийн Хятад эсвэл Англи хэл дээр бөглөсөн байх шаардлагатай. Мэдүүлгийг компьютераар бөглөх боломжгүй бол хар эсвэл цэнхэр үзгэн балаар бөглөх шаардлагатай. Сонголт хийх дөрвөлжинд ‘X’ гэсэн тэмдэглэгээ хийнэ. Эдгээр шаардлагыг хангаагүй мэдүүлгийг хүчингүйд тооцно.
2. Бакалавр/Магистр зэргийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар. (докторын зэрэг горилох хөтөлбөрт мэдүүлж байгаа бол). Мэдүүлэгч нь их дээд сургуулийн оюутан бол эсвэл ажил эрхэлдэг бол тэд үүнийгээ батлах тодорхойлолт гэх мэт бичиг баримтуудыг хавсаргах шаардлагатай. Материалууд нь Хятад эсвэл Англи хэлээс өөр хэл дээр бол Хятад эсвэл Англи хэл дээр материалуудыг орчуулан хавсаргасан байх шаардлагатай.
3. Сургуулийн тодорхойлолт (эсвэл нотариатаар батлуулсан хувь) .Магистр эсвэл Доктор зэрэг хөтөлбөрт мэдүүлэгч нь сургуулийн тодорхойлолт авах шаардлагатай. (их сургуулиас тамгалагдсан). Тодорхойлолт нь Хятад эсвэл Англи хэлнээс өөр хэл дээр бол үүнийг Хятад эсвэл Англи хэл дээр орчуулан хавсаргах шаардлагатай.
4. Хятад эсвэл Англи хэл дээрхи сургалтын төлөвлөгөө (800 үг/2хуудсаас багагүй байна. Энэ маш чухал).
5. Багшийн тодорхойлолт 2ш. Мэдүүлэгч нь Хятад эсвэл Англи хэл дээр багш, профессоруудаасаа тодорхойлолт 2 ш-ийг авсан байна. (энэ маш чухал).
6. CV. CV нь таны өмнө сурч байсан сургууль, боловсрол, дадлага туршлага, холбогдох судалгааны салбарт гаргасан хэвлэл зэргийг тусгасан байна.
7. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас (Хятадын эрх бүхий байгууллагаар баталгаажсан байна.) Англи хэл дээр бөглөгдсөн байна. Эрүүл мэндийн үзлэг нь Гадаадын иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудаст жагсаагдсан бүх жагсаалтуудыг агуулсан байх ёстой. Бүрэн бус бичлэг болон эмнэлгийн албан ёсны тамга, гарын үсэггүй, үзүүлэгчийн фото зураггүй хуудас нь хүчингүйд тооцогдоно. Эрүүл мэндийн үзлэгийн дүн нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас эх хувь нь орон нутгийн эрх бүхий байгууллагаар тодорхойлогдсон байна. Тухайн тодорхойлолтыг авч чадаагүй тохиолдолд тодорхойлж өгсөн эмнэлэгт шинээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой.
8. Гадаад паспортын хуулбар 3ш
Анхаар: хар үзгэн бал болон тосон бал нь мэдүүлэг бөглөхөд ашиглагдах ёстой.
VI. Мэдүүлгийн сүүлийн хугацаа
2009 оны 5-р сарын 25. Сүүлдэж ирсэн, эсвэл салангид ирсэн материалыг хүлээж авахгүй.
Тэтгэлгийн мэдээлэл, апликэшн болон эрүүл мэндийн хуудсыг та офис дээрээс ирж авах буюу 301845 гэсэн утсаар захиалга өгч файлаар авч БОЛОМЖТОЙ ЮМ. /Монгол хэл дээр/