Бямба гараг, 2024-04-20, 10:21 AM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: sanjka  
Форум » Мэдлэг боловсрол » Олон улсын хэлний мэдлэгийн шалгалтууд » TOEFL-ийн шалгалтын тухай
TOEFL-ийн шалгалтын тухай
sanjkaОгноо: Баасан гараг, 2009-01-16, 10:14 PM | Бичлэг # 1
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
TOEFL-ийн шалгалт гэж юү вэ?

TOEFL – The Test of English as a Foreign Language
TOEFL – нь англи хэл суралцагсадын хүрсэн түвшин, уг хэлээр ярьж, ойлгох чадвар, практик хэрэглээний ур дуйг үнэлж дүгнэдэг шалгалт юм.
АНУ-ын ихэнх дээд сургуулиуд TOEFL-ийн шалгалтын оноог харж элсүүлдэг.

Бичгээр авдаг уламжлалт TOEFL-ийн шалгалт нь сонсох, унших, бичих чадвар болоод дүрмийг чухалчлан шалгадаг байсан. Үгийн баялагтай, дүрмээ сайн мэддэг хүн бол шалгалтаа амжилттай өгөх боломж байсан харин харилцан ярилцах чадвар болоод олон талын мэдээллийг уялдуулж ойлгох чадавхи зэргийг дүгнэх талаар учир дутагдалтай байсан. Энэ нь коллежи, дээд сургуулиудын олон жилийн туршлагаас харагдаж, тэд оюутнуудыг англи хэлээр дээд сургуулийн онол, практикийн түвшинд чөлөөтэй ойлгож, харилцан ярилцаж чаддаг байхыг шаардах болсон. Иймээс шалгалтын шинэ хувилбарт гадаад хэлийг сурч эзэмших 4 гол суурь нь болсон ярих, сонсох, унших, бичих чадварыг нэгэн зэрэг шалгах асуулт даалгавруудыг оруулсан нь суралцагчдыг өөрсдийн арга барилаа дээшлүүлж, өөртөө итгэлтэй байж, чөлөөтэй ярьж сэтгэж сурахад нь тус нэмэр болох юм.

Жишээ нь:
- уншиж, сонсоод асуултад хариулж ярих
- сонсоод, дараа нь асуултад хариулж ярих.
- уншиж сонсоод улмаар ойлгосноо бичих.

Шинэ шалгалт нилээд хvнд байх уу?

Шинэ шалгалт нь нилээд нарийн хүндэвтэр болж байгаа нь үнэн.
Үүнд хугацаа нь уртасч, сэдвүүд нь нилээд нарийн түвэгтэй болж ирэх бөгөөд өндөр оноо авахын тулд маш хичээнгүй, бат суурьтай бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Шалгалт өгөхийг хүссэн хүн бүрийн өмнө хамгийн түрүүнд тавигдах гол шаардлага нь англиар чөлөөтэй ярьдаг байх явдал юм. Мөн янз бүрийн сувгаас мэдээллийг олж,түүнийгээ уялдаа холбоонд нь нэгтгэн дүгнэж улмаар англиар илэрхийлж ярьж бичиж чаддаг байх ёстой.

Интернэтэд суурилсан TOEFL-ийн шалгалтын онцлогууд

TOEFL-ийн шалгалтыг интернэтээр авах болж байгаатай холбоотой ерєнхий мэдээлэл болоод шинээр Ярианы хэсэг нэмэгдэж байгаа талаар

*

Шинэ TOEFL-д ярианы хэсэг нэмэгдэнэ
Шалгалт өгч буй хүн микрофоныг ашиглан нээлттэй 6 асуултад хариулна. Хариулт нь автоматаар хадгалагдах бөгөөд мэргэжлийн хүмүүс шалгаж оноог тавина.
*

Зохион бичлэгийн хvрээ нэмэгдэнэ
Одоогийн 30 минутын зохион бичлэг дээр шинээр 20 минутын зохион бичлэг нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл 2 зохион бичлэг хийнэ.
*

Шинэ TOEFL нь сэдэв тус бүрээр дагнан шалгахаас гадна тэдгээрийг хооронд нь хэрхэн уялдуулан эзэмшсэн арга барилыг мөн шалгана
Шинэ TOEFL-д зөвхөн унших, сонсох, ярих, бичих чадварын аль нэгийг шалгах асуултууд байхаас гадна эдгээрийг уялдуулан нэгтгэсэн асуулт ч байна.
*

Шинэ TOEFL-ийн шалгалт авах хугацаа нь уртасна
Одоогийн шалгалт авч байгаа хугацаанаас нэг цаг орчмоор уртасч нийтдээ 4 цаг шалгалт үргэлжилнэ.
*

Онооны систем өөрчлөгдөнө
Унших, сонсох, ярих, бичих чадварын үнэлгээг тус тусад нь авахаас гадна ерөнхий оноог авах болно.

Нийт 0-120 оноо авах ёстой.

Шинэ TOEFL-ийн онооны систем:
Сонсох: 0-30
Унших: 0-30
Ярих: 0-30
Зохион бичлэг: 0-30
Нийт оноо: 0-120

 
Форум » Мэдлэг боловсрол » Олон улсын хэлний мэдлэгийн шалгалтууд » TOEFL-ийн шалгалтын тухай
  • Page 1 of 1
  • 1
Search:

Fr.U.Fo™ © 2024