Пүрэв гараг, 2024-11-28, 7:45 PM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: sanjka  
Вэб 2.0 гэж юу вэ
sanjkaОгноо: Бямба гараг, 2009-01-17, 0:09 AM | Бичлэг # 1
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
"Web 2.0" гэж юу гэж байгаа вэ?

1. Ajax (Аякс)

Одоо үед хүмүүс өөр хоорондоо "Вэб 2.0" хэмээн
ярилцахад би тэдний юуны тухай ярьж байгааг нь гадарлаад байдаг болчихсон л доо. Тиймээс яг ямархуу утгыг илэрхийлж байгааг таньд хамгийн товч бөгөөд тодорхой байдлаар тайлбарлаж хуваалцах нь зүйтэй болов уу хэмээн бодлоо.

Орцонд багтах хамгийн эхний зүйл бол яах аргагүй Ajax юм. Аякс гэж юу гэсэн үг вэ гэвэл "Javascript now works" буюу “Javascript одоо ажиллана” гэсэн утгатай. Тэгэхээр вэб дээр суурилсан програмууд нь одоо дэсктоп буюу энгийн хэрэглээний компьютерийн програм шиг ажиллаж чадахуйц болсон гэсэн үг юм.

Микрокомпьютерийг хамгийн анх гарч эхэлсэнээс хойш нэг их сүртэй шинэ програмууд гарч ирээгүй. Microsoft хүртэл энэхүү шинэ хандлагыг харж чадаагүй бөгөөд одоо тэд нэгэнт шинэ зүйлийг хийе гэхэд аль хэдийнээ оройтжээ.

Софтуэрийн шинэ эрин үе эхэлж Майкрософт түүнийг нь хянахад
асар хэцүү болсон ч гэсэн тэд хамгийн шилдэг Ajax дээр суурилсан бүтээгдэхүүнийг Google-ийг
худалдаж авахаас өмнө авах зорилго тавин ажиллаж байна. Энэ нь хүртэл тун хэцүү
Google нь хэдэн жилийн өмнө авсан Аякс програмынхаа үр дүнг өөрсдийн Google
Maps програмаараа батлан харуулж чадсан.

Тэгэхээр Вэб 2.0-ийн тайлбар нь тун зөв болж таарч байгаа
бөгөөд Вэб 2.0-ийн чуулга уулзалт ч гэсэн тун ач холбогдолтой зөв зүйл болсон
гэж би хувьдаа бодож байгаа ч гэсэн миний бодлоор тэд үүнийг тун санамсаргүй
байдлаар ийнхүү зөв гаргаж ирсэн гэж бодож байна л даа. Аякс-ийн эрин үе нь
2005 оны эхэн үеэс эхэлсэн бөгөөд Google Maps гарсан үеэс хойш "Ajax"
хэмээх үг хэллэг хурдацтайгаар тарж эхэлсэн.{mospagebreak}

2. Ардчилал

Вэб 2.0-ийн хоёр дахь том элемент бол ардчилал юм. Анхлан
суралцагчид ч гэсэн мэргэжлийн хүмүүсээс илүү байж болдогийн хамгийн том жишээ нь Wikipedia нь байх. Мэргэжилтнүүд Wikipedia-д цуглан өөрсдийн үнэлэлтүүдийг бичих ба хамгийн гол нь үнэгүй болохоор хүн бүр түүнийг нь унших боломжтой юм.
Жинхэнэ ардчилал энэ биш гэж үү? Энгийн хүмүүс ч мөн өөрсдийн хүссэн зүйлээ бичиж оруулах боломжтой.

Ардчилалыг мэдэрч болох өөр нэгэн газар бол мэдээний төвлөрсөн
суваг бөгөөд би лав Reddit-с өөр мэдээний сайтруу орохоо ч больсон гэж хэлэхэд болно. Хэрэв ямар нэгэн шинэ бөгөөд онц сонирхолтой мэдээ ба өгүүллэгүүд байвал энэхүү сайтанд шууд л нийтлэгдэнэ. Яагаад заавал сонин, сэтгүүлүүдийн сайтын нүүр хуудас руу орж харах ёстой гэж? Өөрөөр хэлбэл Reddit нь тус вэб дээр гарсан хамгийн чанартай зүйлсүүдийг шүүн захиалах хуудас юм. Иймэрхүү сайтууд ч
хэд хэд байдаг бөгөөд Digg нь технологийн мэдээг түлхүү оруулж өгдөг. Slashdot ба del.icio.us сайтууд нь хэрэглэгчидэд таалагдсан вэб болон мэдээллүүдийг цуглуулдаг лавлах маягийн сан ч гэж хэлж болно. Яг л Wikipedia шиг үнэгүй
бөгөөд чанартай, сайн. Энгийн нэгэн редактороос илүү сайн ажилаа хийж хэрэглэгчидийн өгсөн үнэлгээнд тулгуурлан чанараа илтгэдэг.

Вэб 2.0-ийн хамгийн сонирхолтой бөгөөд сенсаацитай ардчилал
нь энгийн хүмүүсийн сайтууд. Reddit дээр хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их
уншигдсан мэдээ болон өгүүллэгүүд нь аль нэг сонин, сэтгүүлийн өгүүллэг бус
харин энгийн нэгэн бие даасан хүний вэбсайтын мэдээ байдаг нь хамгийн
сонирхолтой.

Сэтгүүлд зөвхөн редактор, эрхлэгчийн зөвшөөрөлтэйгээр л та
нийтлэх эрхээ олж авдаг. Байнга таныг хянаж, шаардаж байдаг нь таныг чөлөөтэй
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгодоггүйтэй шууд энэ нь шууд холбоотой юм л
даа.

Үүнээс нь залхсан уран сэтгэлгээт бичээчид маань вэбийн
талбарыг сонгож өөрийн хүссэн бүхнээ нийтэлж олны түмний хүртээл болгодог.
Ингэснээрээ редакторын хавчлагаас болж нийтэлж чадаагүй эсвэл засвар оруулсан
нийтлэлээрээ олны талархалыг шууд хүлээж хэвлэмэл бүтээгдэхүүнийг ялан дийлж
байдаг юм. Вэб нь сүлжээн дахь хамгийн шилдэг зүйлсийг тодруулах хамгийн сайн
механизм тул энэхүү том сүлжээнд та зөвхөн өөрийнхөө нийтлэл, контентыг олон
түмний сонорт хүргэх л үлдэж байх шиг байна. Үүнээс шалтгаалан мөн зорилтот зах
зээлүүд өөрчлөгдөж байдаг.

Блоггеруудын эрин үе эхэлсэнийг та ч гэсэн анзаарсан байх.
Хүн бүр л өөрийн гэсэн хувийн блог хуудастай болж вэб лог буюу вэб дээр
суурилсан хувийн дэвтэр нь тухайн хүний үзэл бодол санааг олон түмэнтэй хамгийн
хялбар аргаар хуваалцах болох гол суваг болоод байна. Эргэх холбоо нь ч хурдан
тул маш их үр дүнтэй. Цаг мөнгө ч хэмнэнэ. Энэ бол гайхамшиг.

{mospagebreak}

3. Хэрэглэгчидтэй бүү
хатуу харьц

Өмнө дурьдсан хоёр элементүүдийг та Вэб 2.0-ийн үндсэн
хэсгүүд мөн гэдэгтэй надтай санал нийлж байгаа биз дээ? Миний бодлоор гурав
дахь хэсэг бол хэрэглэгчидтэй хатуу харьцахгүй байх явдал юм. Зарим нэгэн том,
алдартай сайтууд үүнийгээ ил тод байдлаар хийдэггүй ч харваас ойлгомжтой
байдаг. Бүртгүүлэхийг шаардаж төрөл бүрийн хэрэгтэй хэрэггүй сурталчилгаанд
оролцохыг хүчээр тулгадаг. 90-ээд оны сүүлээр байсан сайтууд ийм л байсан шүү
дээ? Маш олон том том алдартай сайтууд маш удаан ачааллаж түүнийг нь хүлээж
дууссан хэрэглэгчидэд энэ бол манай сайт, таных биш маягийн зүйлийг хэлдэг
байсан нь саяхан. (Зарим нэгэн лаптоп дээр Intel ба Microsoft-ийн логотой
наалтуур нь үүний биет буюу бодит жишээ гэж хэлж болно.)

Миний бодлоор үүний хамгийн гол шалтгаан нь эдгээр сайтууд
зарим нэгэн зүйлээ үнэгүй тараадаг ба үнэгүй тарааж байгаа юм чинь бид яаж ч
болно гэдэг санаанаас үүдэлтэй байх. Заримдаа бүр эдийн засгийн садизмд хүрэх
нь ч бий бөгөөд хэрэглэгчиддээ учруулж буй зовлон нь тэдний хувьд ашиг авчирч
байдагтай энэ нь холбоотой байх. Жишээ нь та salon.com дээрээс өөрт таалагдсан
нийтлэлийг уншиж байлаа, гэтэл үргэлжлэлийг нь уншихын тулд та бараг бүхэл
бүтэн киног үзэж дуусгах хэрэгтэй болно.

Хэрэглэгчидийг аль болох бүртгэл хийлгэхгүй байхыг хичээх
хэрэгтэй. Хэрэв таны хэрэглэгчид ямар нэгэн зүйлийг захиалж худалдан аваагүй
эсвэл танай сайтын хэрэглэгч болсоноор та тэдэнд ямар нэгэн ашигтай нөхцөл
санал болгож чадахгүй бол шүү дээ. Бүртгэл хийлгэх шаардлагатай байлаа гэж
бодоход түүнийг нь баталгаажуулах и-мэйл илгээх, бүр боломжтой бол и-мэйл
хаягийг нь асуухгүй байх нь бүр ч хэрэгтэй, хэрэв ямар нэгэн тодорхой зорилгоор
аваагүй л бол л доо. Хэрэгтэй хэрэггүй олон асуултуудыг хэрэглэгчид бүү илгээж
бай. Сүүлийн үед спам гэгч аюултай зүйл гарч ирсэн л дээ, гэхдээ л.. хэрэв таны
сайт үнэгүй ба төлбөртэй гэсэн хувилбартай бол үнэгүй сайтынхаа агуулгыг
хэтэрхий бага байлгаж болохгүй. Өгөөмөр байж сурах хэрэгтэй.

Өөр бусад ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг газрууддаа хямд
үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн зарж борлуулахыг нь хэрхэвч зөвшөөрч болохгүй
гэсэн санаа л даа. Үүнийг шийдэж болох бас нэгэн арга бол хэрэглэгчидэд илүү
эрх мэдлийг олгох явдал юм. Хэрэглэгчидийнхээ хүссэн бүхнийг нь хийлгэх
хэрэгтэй. Хэрэв та тэгдэггүй ба таны өрсөлдөгч ингэхийг зөвшөөрдөг бол та
асуудалд ороод байнаа гэсэн үг.

iTunes нь энэ утгаараа Вэб 2.0орхуу гэх юм уу даа. Та цомгийг
бүтнээр нь бус хүссэн дуугаа сонгон худалдан авах боломжтой байдаг. Дуу бичлэг
эрхлэгчид энэхүү санааг одоог хүртэл үзэн ядсан хэвээр. Гэвч энэ нь хэрэглэгч
бүрийн хүсэж байсан зүйл гэдэг нь тодорхой байсан тул Apple энэ асуудлыг
шийдвэрлэж чадсан. Гэхдээ iTunes-ийг Вэб
1.5 гэж тодорхойлох нь илүү зөв байх. Хөгжмийн хувьд Вэб 2.0 ямар байх ёстой вэ
гэвэл дуу хийж буй хамтлаг бүр өөрсдийн дуунуудаа ямар нэгэн асуудалгүйгээр
тарааж болдог болох явдал юм.

Хэрэглэгчиддээ өөрийн өрсөлдөгчийнхөө мөнгө төлөхийг шаардаж
буй тэрхүү зүйлийг нь үнэгүйгээр хүргэж байх нь бас нэгэн тактик. Үнэгүй юманд
нугасгүй гэдэг сайхан үг байдаг даа? 90-ээд оны дундуур хамгийн сайн сайтууд
бол хэрэглэгчиддээ аль болох их зүйлсийг мөнгөөр худалдаалах сайт гэж үздэг
байсан ч энэ байдал нь одоо үед эсрэгээрээ эргээд байна. Одоо үеийн хамгийн
амжилттай сайтууд нь аль болох бүх л зүйлийг үнэгүйгээр цацаж буй тэрхүү
сайтууд болоод байна. Craigslist нь 90-ээд оны барилгын зар байршуулдаг
сайтуудыг ялан дйилсэн бол OkCupid нь өмнөх үеийн гэж болохуйц болзооны
сайтуудыг дийлэн гарч ирсэн бөлгөө.

{mospagebreak}

Вэб хуудсаар үйлчлэх нь тун хямд. Хуудас үзэж буй тоог та
нэг нэг төгрөгийг хоёр хуваасантай тэнцүү гэж бодсон ч та ашиг олж чадна.
Сайтын чинь цаашдын хандлага ч ашиг олохын хэрээр өөрчлөгдөж эхлэх болно. Хэрэв
10 жилийн өмнө одоогийн eBay нь зөвхөн сурталчилгаагаар санхүүждэг freeBay байсан
бол би лав гайхахгүй ээ.

Энэ нь тун хачирхалтай сонсогдож болох ч миний зөвлөгөө бол
аль болох бага мөнгө олохыг бод, хичээ. Хэрэв та тэрбум төгрөгийн бизнесийг
тавин саяын ажил болгоод тэр тавин саяаа бүгдийг нь өөртөө авбал энэ нь таньд
илүү ашигтай байх болно. Хямдруулах нь эцэстээ маш их хэмжээний мөнгийг
авчирдаг бөгөөд автоматжуулалт нь илүү их хэмжээний ажлыг бий болгож байдгаас
тэр шүү дээ.

Хамгийн тод жишээ бол Майкрософт. Хэрэв таньд хэн нэгэн хүн
ирээд MS Office-ийн шинэ хувилбарыг худалдаж авах уу эсвэл түүнтэй яг ижил
гүйцэтгэл бүхий вэб дээр суурилсан үнэгүй програм ашиглах уу гэвэл та яах вэ?
Эндээс хэн нь ялах вэ? Google? Тэд ч энэхүү асуултын хариулт бол хий хоосон
зүйл биш гэдгийг баталж чадаж байгаа.

Бидний яриад буй
Аякс нь хэр их найдваратй юм бэ? Маш олон хакерууд өөрсдийн шинэ шинэ програм болон скриптүүдийг үүн дээр
тулгуурлан хийж нь байгаа нь эцсийн бүх хариултыг өгч чадаж байгаа хэрэг юм.

Вэб 2.0-ийг яг ямар байх ёстой тэр чигт нь ашиглаж байгаа
компани бол Google. Энэ нь тэдний амжилтын нууц гэж ойлгож болно. Тэд салхины
хүчийг дагуулан аялж явж буй бөгөөд харин Майкрософт болон бусад хэвлэл
мэдээллийн компаниуд эдгээр салхийг сөрөн аялж улмаар замд тааралдан тэдний
эсрэг байр суурийг илэрхийлсэн болгоныг нь шүүхэд өгч байх жишээтэй.

Google өөрсдийнх нь хүссэн замаар хүчээр хүмүүсийг алхуулах
дургүй бөгөөд тэдний аясыг нь харж байгаад явж байгаа зам мөрийнх нь эхэнд
түрүүлж очин хаашаа явж байгааг нь урьдчилан харж чадаж байгаагаараа л тэд
өнөөдөр хожиж байна. Технологи гол үүрэг гүйцэтгэдэг бизнесийн салбарт энэ бол
хамгийн чухал зүйл бөгөөд бизнесээ өргөжүүлэх хамгийн том боломж үүнд л оршиж
байдаг.

Хэрэгтэй холбоос: Шилдэг Вэб 2.0-ийн жагсаалт

 
sanjkaОгноо: Мягмар гараг, 2009-04-07, 11:12 PM | Бичлэг # 2
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
Powerpoint.
Нэмсэн файл: Present.ppt (111.0 Kb)
 
  • Page 1 of 1
  • 1
Search:

Fr.U.Fo™ © 2024