Пүрэв гараг, 2024-11-28, 7:35 PM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: sanjka, WhiteFalcon  
Дэлхийн түүхийг өөрчилж чадсан их хаад
WhiteFalconОгноо: Баасан гараг, 2009-01-09, 4:05 PM | Бичлэг # 1
Админ
Бүлэг: Админ
Форумын бичлэг: 17
Статус: Онлайн алга.
Энэ буланд та бүхэн дэлхийн түүхэнд байсан агуу хаадын тухай сонирхох болно.
 
WhiteFalconОгноо: Ням гараг, 2009-01-11, 7:49 PM | Бичлэг # 2
Админ
Бүлэг: Админ
Форумын бичлэг: 17
Статус: Онлайн алга.
Чингис хаан

Бөртэ Чино-н угсаа гэгдэх Бодончирийн XI үеийн ач Есүхэй баатарын анхдугаар хөвгүүн Тэмүжин 1162 онд Онон голын Дэлүүн Болдогт төрж,1189 онд Хамаг Монголын хан сууж Чингис хаанд өргөмжлөгдөж,1206 онд Их Монгол улсыг байгуулж хаан сууж,1227 онд Тангуд улсыг дайлаар мордож байхдаа 66 насандаа насан эцэслэжээ.

НЭМЖ МАТЕРИАЛ БИЧНЭ.

Added (2009-01-11, 3:16 Pm)
---------------------------------------------
Төмөр хаан(Доголон Төмөр)
Туркжсэн Монголын барлас омгийн ноёны хүү болох Төмөр Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кеш хотод (Узбекстаны өнөөгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрт төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ. Хүүхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэжээ. Лалын шашныг шүтдэг байсан нь узбекүүдтэй тэмцэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.
Доголон Төмөрийн олон хүн захирах төдийгүй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ. Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг, Чингис хааны удмын Тогтох ханд 1361 онд албанд орж төдсөнгүй ханы хүү Ильяс Хожийн зөвлөхөөр дэвшиж Кашкадарьиний вилайетийн ( мужийн) захирагч болж тэр үед барлас омгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байлаа.
Гэтэл эрэмгий зоригоороо цэргүүдийн төдийгүй харьяат иргэдийн дотор нэр хүндтэй болж байгаа Доголон Төмөрт Тогтох хан дургүйцэн гадуурхах болсноос аргагүйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Тогтох хан түүний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан нь отолтод орж хүйс тэмтрүүлжээ.
Эрх мэдлийн төлөө тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Төмөр туркмен омгуудын морин цэрэг захирч Балх омгийн захирагч, тэрчилэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж голдуу узбек иргэдээс бүрдсэн Тогтох хан, түүний хүү И. Хожи нартай дайтаж төдсөнгүй саяхны холбоотон Самаркандын эмир Хусейнд дайн зарлав. Удсангүй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч 1370 онд Сырь мөрний нөгөө эрэг хүртэл элдэн хөөжээ.
Энэ үеэс хойш Доголон Төмөр дайн, байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэдэг болжээ. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хүү И. Хожийн нэрийн өмнөөс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сыр мөрний цаад эрэгт гарах хуурамч тушаал өгч цайзуудыг эзгүйрсэн хойно нь бүгдийг нь дараалан булаан авчээ.
1370 онд Монголын олон аймаг, омгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингис хааны удмын Кобул Шах Агланыг ханаар сонгосныг ДоголонТөмөр хүлээн зөвшөөрсөнгүй, цэргийн хүчээ Монголчуудаар бэхжүүлж мөн онд Амударья, Сырдарья мөрнүүдийн хооронд орших Мавераннаром мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нүүдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны үр садын нэрийн өмнөөс бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжээ. Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр төлөвлөж юуны өмнө армийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохдоо Монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ.
Доголон Төмөр чин үнэнч, байлдах ур чадвар төгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн төлөө тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10- г нь аравтын дарга, 100- г нь зуутын дарга, сүүлчийн 100 хүнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ. Аравтын дарга нарыг цэргүүдээр сонгуулж зуут мянгатын дарга нарыг биечлэн тохоож ” Ташуур, бороохойноос захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээч байдал тун чухал.” гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зуут, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагдаж байв.
Чингис, Бат хаадын цэргээс ялгаатай нь Доголон Төмөр цэргүүддээ дайны олз хувааж өгдөг байсан төдийгүй тогтмол цалин олгодог байжээ. Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хүртээнэ. Түүнээс гадна байлдаанд үзүүлсэн гавьяаг нь үнэлж жагсаалын өмнө сайшаах, цалинг нь нэмэх, үнэт бэлэг, үнэт зэвсэг олгох, албан тушаал дэвшүүлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байлаа. Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мөн ногдуулдаг байсныг нь дурдах нь зүйтэй.
Доголон Төмөр армийнхаа гол цөм болох морин цэргийг хөнгөн, хүнд гэж хувааж хөнгөн морин цэрэг нь нум, 18-20 сум, сумны 10 зэв, сүх, хөрөө, шөвөг, зүү, бугуйл, ундны усны хүүдий, морьтой байх хийгээд 19 хөнгөн морин цэрэг аяны үед нэг морин тэргэнд эд зүйлсээ ачиж явна, торгон хүнд морин цэрэг нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна, таван хүнд морин цэрэг дайн байлдааны үед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зүйлсээ ачиж явдаг байна. Түүнээс гадна отолт, бүслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бүхий тус бүр нь гучин сум бүхий нумтай хөнгөн морин цэрэг бас байжээ.

Added (2009-01-11, 7:49 Pm)
---------------------------------------------
a


WhiteFalcon

Бичлэг зассан WhiteFalcon - Ням гараг, 2009-01-11, 3:16 PM
 
sanjkaОгноо: Ням гараг, 2009-01-11, 7:53 PM | Бичлэг # 3
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
Доголон Төмөр ч агуу хаан байсан юм байна аа.
 
jeto_nagalОгноо: Ням гараг, 2009-03-22, 0:00 AM | Бичлэг # 4
Мэдээний Админ
Бүлэг: Модератор
Форумын бичлэг: 38
Статус: Онлайн алга.
chingis haanaar bol haa ch yavsan yarihad baharhaltai unen aguuu good

 
  • Page 1 of 1
  • 1
Search:

Fr.U.Fo™ © 2024