Үйл явдал яаж одоогийн байдалд очсон талаар... Нэгдүгээр бүлэг : Туульс
Титанууд ба Орчлон ертөнцийн үүсэл.
------------- Дайн тулаантай болон амгалан тайван оршихуйн дээр гялалзах од эрхэс , энэ бүхэн хаанаас эхтэй тухай эрэгцүүлэл яахын аргагүй төрүүлдэг. Их үүсэл буюу их тэсрэлтийн тухай энд өгүүлснээр Азеротын түүх эхэлж байна. Матери анх маш өндөр халуунтайгаар нэгэн цэгт бөөгнөрч байгаад их хүчтэйгээр дэлбэрч түүний дүнд эгэл хэсгүүд тал бүр тэлж аажмаар бодис гараг эрхэс эцэст нь амьдрал бий болжээ.
------------- Харин энэ бүхнийг Титанууд хийсэн гэдэгт хэн ч хэзээ ч маргалдах санаа төрж байсангүй. Бурхныг хэн ч хэзээ ч айх сэтгэлгүйгээр харааж байгаагүйтэй адил. Тэд дэлбэрэлтийг 4532 жил бэлтгэсэн бол дэлбэрэлт болон гараг эрхсийн үүсэл ердөө л 1 жил хагас эзэлнэ. Дэлбэрэлт Титануудын тооцоолсноос хурдан болсон тул тэд юм бүхэнд яарах хэрэгтэй болсон юм. Аварга, металл арьстай Титан хэмээх бурхад сансар огторгуйн тэртээгээс шинэхэн буй болсон гарагт хүчирхэг бөгөөд том уулс, уудам бөгөөд баян хээр талыг бүтээж эхлэв. Ахуй ертөнцөд догшин ширүүн тэнгэр , гайхалтай уян хатан атмосферийг бий болголоо. Анхны эзэмшигчид буюу анхдагч үндэстнүүдийг бий болгосноор бүтээн байгуулалт дуусч тэднийг сайжруулах, бүрэн бүтэн байдлыг нь хангах буюу дараагийн шатны ажил эхлэв.
Титан--------------Титануудын элит хэсэг буюу Пантеон хэмээгч сайн санаат бурхад бүтээн байгуулалтын эхний эринд ирэв. Тэд ирснээр Доод Тамаас хамгаалах хамгаалалтын анхны шугамыг бий болгож цаашид үргэлж бие биеэ сэргээн үүрд мөнхийн хамгаалалт бий болгох явдал байлаа. Доод Там гэдэг нь Орчлонгийн түмэн гаригтай хүчний холбоосоор холбогдсон муу санаат шидтэнгүүд, дарангуйлагч байгаад ялагдсан жанжид, зөвхөн элдэв хорон санааг л бодож байдаг армийн эх нутаг, эх гараг байсан юм. Тэднийг ямар хэлбэртэй хэзээ юу хийхийг яагаад ч тайлбарлах аргагүй. Иймээс ч Титануудад мөнхийн заналхйилэл болсон Доод тамыг устгах зорилгоор сүллчийн дэлбэрэлтийг хийжээ. Ингэхийн тулд асар олон жилийн турш асар олон дайныг ухаалаг хийх зорилго Титануудын өмнө тавигдаж байсан боловч Пантеонууд бүтээн байгуулалтын сүүлчийн эрины дараа тухайн гарагийг Титануудтай хамт орхих тухай заалт Дээд бурхадтай 12560 жилийн өмнө хийсэн одоо болтол хүчинтэй гэрээнд тусгагдсан байсан юм.
------------- Бүтээн байгуулалтын сүүлчийн эрин дуусч байлаа.....
Саргерас, хэн хийгээд хэрхэн урвасан тухай.
Саргерас------------- Доод там гэрээг мэдэж байсан учраас бүтээн байгуулалтын сүүлчийн эрин дуусмагц Титануудын бүтээсэн ертөнцөд холбоогоо тогтоолоо. Үүнийг мэдсэн даруйдаа Пантеонууд өөрсдийн эгнээн дэх шилдэг дайчин Саргерасд хамгаалалтын анхны шугамыг хариуцуулав. Саргерасын эцэг Тунгарас буг чөтгөрийн ангуучин байгаад алуулсан бөгөөд үхэхээсээ хэдхэн жилийн өмнө хүүгээ Пантеонуудын эгнээнд оруулаад санаа амар Эдемд очжээ. Пантеонууд хүүд анхаарлаа хандуулсны хүчинд тэрбээр шилдэг жанжин, эрэлхэг дайчин, гарамгай удирдагч болон өсчээ. Хэдэн мянган жил Саргерас олон янзын чөтгөрийн үндэстэнтэй таарч байсан боловч дийлэгдэшгүй хоёр янзын хүчтэй таарч байжээ.
------------ Эхнийх нь аймшигт Эрадарчууд. Тамын удганууд, варлокын хүчээр тэд асар олон гарагуудыг захирдаг байсан нь тэдний гол хүч. Титанууд болон Эрадарчуудын дайны явцад үхдэл болон сул доройчуудыг Эрадарчууд урвуулан авснаар хүчний харьцаа Титануудад муугаар эргэж эхэлмэгц Титанууд заль гарган асар олон тооны шилдэг шидтэнгүүдээ үхдэл болгон Эрадарын ар талд гаргасан байна. Шидтэнгүүд дайсны гүн ар талд сүнс урвуулалтын хэсэгт очмогц шидэт хаалга буюу портал нээж цэргүүдээ оруулснаар урвуулалтын явц тасарц нэгмөсөн сүйрснээр өмнө нь алдсан бүх хүчээ Титанчууд эргүүлэн олж авчээ. Ингээд дайнд Титанууд ялж Эрадарыг Доод тамын мухарт цоожилсон гэдэг. Энэ дайн болон түүний дараах 2 мянган жил Саргерасын хувьд ялгуусан баярын эрин байсан юм.
------------ Эрадарчуудын эсрэг дайны порталын явц болон эхлэл хэсэгт алдсан хэдэн мянган үнэнч цэргүүдыг нь зүгээр нүдээ аниад түлхчихсэн Титануудын шийдвэрт бухимдаж байсан Саргерасыг дахин дайнд томилов. Энэ удаа Титануудын тушаалыг үл хэрэгссэн Натрезимчүүдын эсрэг явсан байна. Эрадарт болсон хядлагыг эсэргүүцсэн Dreadlord буюу вампирууд Титануудын тушаалыг санаатайгаар зөрчиж бусад гараг дээр оршигчдыг түрэмгийлэн тэдний оюун бодлыг эзэмдэж эхэлжээ. Тэднийг Саргерас хялбархан дийлсэн боловч сэтгэл санаагаар унаж өөртөө болон Титануудад итгэлгүй болсон нь бусдыг айлгаж байлаа.
------------- Энэ дайны дараа өрөвдөлтэй бөгөөд цорын ганцаараа гарагыг Түнэр харанхуй хэмээх агуу ертөнцтэй ганцааранг нь тэмцэлдүүлж, түүнийг хамгаалах гэдэг утгаггүй юм байна хэмээн Саргерас бодсон гэдэг. Өөрийн дотор болж буй түймрийн утааг бусдад мэдэгдүүлэхгүйн тулд Саргерас өөрийн эзэмшил гарагтаа очин албанаасаа чөлөөлөгдөхийг хүссэнийг Пантеонууд зөвшөөрөв.
------------- Бүтээн байгуулалтын сүүлчийн эрины төлөвлөгөө санаснаар биш нэг л буруу хачин болоод байгаад Саргерас Титануудыг буруутгаж эхлэв. Тэр нь яваандаа үзэн ядах үзэл болон хувирч түүний бүх л биеийг гал түймэр эзэмдэн авчээ. Нүд, гар хөл, цээжнээс нь түймэр олгойдож юм бүхэн буруу зөрүү санагдана.
Килжаедэн------------- Энэ эрчээрээ Саргерас Доод Там орж тэндээс Эрадарчууд болон Натрезимчуудыг суллан өөрийн армийг үүсгэв. Эхлээд өөрийн шадар 2 баатрыг сонгосон байна. Kil’Jaeden буюу армийн хүчийг олж цуглуулах үүрэгтэй баатар, нөгөөх нь Archimonde буюу Титануудын хамгаалагчдыг устгах тэдний хамааралтай бүхнийг үгүй хийх даалгавартай баатар байлаа. Ингээд Доод тамд Титануудыг илэрхий эсэргүүцсэн хүч бий болсон нь хэдэн мянган жилийн дайны эхийг тавьсан түүхтэй. Энэ их дайны суурийг Титанууд өөрсдийн эгнээн дундаас өөрсдөө бий болгосноо хэтэрхий орой ухаарсан юм.
Added (2009-01-30, 0:04 Am)
---------------------------------------------
-------------- Килжаедэн эхлээд Dreadlord-уудыг эрхшээлдээ авахыг зорив. Tichondrus ахлагчтай dreadlord-ууд Ертөнц даяар муу хүчийг эрж олох хийгээд тэднийг эгнээндээ оруулах тал дээр мэргэшсэн элит арми байлаа. /Тухайн он тоололдоо. Түүнээс хойш энэ чиглэлд гарамгай олон үндэстэн бий болсон. Орч./
-------------- Харин Аркимонде өөрийн туслахаар Mannoroth-г сонгон авсан байна. Зэрлэг бөгөөд дураараа удирдагч Маннорот өөрийн зэрлэг армиа яаравчлан бүрүүлж эхлэлээ.
-------------- Ингээд Саргерас өөрийн Burning Legion буюу Галт легионыг нэгэнт бэлэн болсныг үзмэгц Азеротыг устгах Галт аян дайн буюу Burning Crusade-г эхлүүлжээ. Энэ өдрийг түүхэнд томоор бичин үлдээсэн байна.
Хуучин архад , Азеротын үүрэг
------------- Азеротыг бүтээх явцад Хуучин архад буюу ус , гал болон газар дэлхийн хүчийг эзэмшсэн нэгэн хүч бий болсон нь гайхах зүйлгүй мэт боловч тэд Титануудын үйл явцад саад учруулж эхэлснээр 3-р Пантеоны эрины төгсгөл хэсгийн үйл явдал өрнөнө.
------------- Бүтээн байгуулалтын явцад саад учруулж байгаа Хуучин архдын дарамтаас залхаж гүйцсэн 3-р Пантеон / Иструм (Istrum) / тэдний эсрэг дайн зарлахаар шийдэж тушаал гаргасан бүр хожим Медивийн архивт хүртэл хадгалагдаж байгаад устсан мэдээ бий. Хуучин архдын армийн удирдагчаар Галын эзэн Рагнарос /Ragnaros the Firelord/ , Чулуу эзэмшигч Теразан / Therazane the Stonelord/ , Салхины эзэн Аль Акир /Al;Akir the Windlord/ , Шуурганы ангууч Нептулон /Neptulon the Tidehunter/ нар ажиллаж байсан бөгөөд өөрсдийгөө бүтээгч агуу Титануудтай сөргөлдсөны үр дүнд удирдагчид нэг нэгээрээ Азеротын шоронгийн анхны эзэд болцгоов.
------------- Дайны дараа Пантеонууд тэдний цайзыг эвдлэн 5 жанжны хүчийг Азеротын газар доор шингээсны хүчинд цаг агаар намдаж тааламжтай болов. Титанууд бүтээн байгуулсаар.... Ууланд одойчуудтай адил амьд чулуунууд, далайд агуу аварга амьтад бий болов. Тивийн голд энергийн эх үүсвэр бий болгосон нь хожим харамсахад хүргэсэн билээ. Мөнхийн булаг нэрт тэрхүү төвийг тойрон он жилүүдийн уртад амьдрал бий болсоор байлаа. Титанууд хамгийн сүүлд Оддын гэрэл дэх мөнхийн нутаг буюу Калимдорыг бүтээж дууслаа.
Лууны үүсэл тэдний зорилго.
-------------- Азеротын үүсэлд сэтгэл ханасан Титанууд орхин одохоор зэхэв. Тэд мөнхийн гэрэлт нутаг Арадуртаа очих ёстой байлаа. Азеротыг мөнхийн амгалан байлгаж чадах хүчирхэг хамгаалагчдыг бий болгохыг 3-р Пантеоны 15-р эринд анх гаргасан тушаалыг Титанууд санаж тэднийг бүтээж эхлэв. Бүтээн байгуулалтын сүүлчийн эринд лууны таван сүрэг амьдарч эхэлсэн байлаа. Пантеонуудын элит хэсэг болох таван гишүүн бүлэг бүрд өөрийн хүчийг өгч удирдагчдыг томилов. Тэд 5 хэсэг салж тусдаа үүрэг гүйцэтгэж байсан боловч нэгдмэл нэг зорилго буюу Азеротын амгаланг сахих чигт нэгдэж байсан юм.
-------------- Аман Тул Иструм / Пантеоны удирдагч, түүний аав бол 2-р Пантеон Сиве / нь Ноздорму хэмээх хүрэл луунд хувь заяа цаг хугацааны хонгилын эрх мэдлийг атгуулав. Ингээд Ноздорму цаг хугацааны удирдагч болж үлдсэн билээ.
-------------- Еонар / Титаны ивээгч, 2-р Пантеон Сиве-н дүү / нь улаас луу Алекстрасза-д Калимдорын бүх амьд амьтны амийг захирах эрхийг олгосноор Алекстрасза нь Амь сахигч нэртэй болов. Тэрбээр бүх лууны удирдагч хатан болсон байна.
-------------- Мөн Еонар Амь сахигчын дүү Исера / Ysera , highbrood of first Pantheon guardian / болон түүний сүрэгт байгалын нууцыг нээж өгснөөр хэдхэн жилийн дараа Исера Емералд Дреам-г бүтээсэн юм. Емералд Дреам нь Доод тамтай адил төстэй боловч түүний гарц болон дотоод явцыг Исера удирддагаараа онцлогтой.
-------------- Норганнон буюу Титануудын мэдлэг хадгалагч, дээд шидтэн нь цэнхэр луу Малигос-д аркан болон хязгааргүйн түлхүүрийг өгч түүнийг нууц аркан болон ид шидийн сахиур болгожээ.
-------------- Хаз Горот буюу Азеротын бүтээгч , Титаны дархан Нелтарион хэмээх хар луунд Газар болон газар доорх ертөнцийн гарцыг өгчээ. Нелтарион олон жил Алекстрасза-д үнэнчээр хүчин зүтгэж байсан байна.
-------------- Бүтээн байгуулалтын сүүлчийн эрин дуусав. Дээд бурхадтай 2-р Пантеон Сиве-н байгуулсан гэрээ ёсоор Титанууд Азерот буюу Оддын гэрэл дэх мөнхийн нутаг Калимдорыг үүрд мөнх орхин одов. Үүнийг хүлээж байсан Саргерас Доод тамаас шидэт хаалганы скролл уншиж эхэлснийг Титанууд 2хон жилийн дараа мэдсэн боловч тэд гэрээний эсрэг юу ч хийж чадахгүй байлаа.
-------------- Азеротын хувь заяа өөрт нь буюу тэнд амьдарч буй амьдарч эхэлж буй бүх үндэстнээс хамаарах болоод байв. Үлгэрлэвээс үүсэн бүрэлдэж байгаа үндэстний эсрэг мэргэжлийн зохион байгуулалттай олон жилийн дайны туршлагатай арми нэгэнт бүрэлдсэн байсан юм.
Added (2009-01-30, 0:04 Am)
---------------------------------------------
Он тоолол : 3-р Пантеонуудын 16-р эрин. Анхны дайнаас 64,588 жилийн өмнө
Дэлхий ертөнц болон Мөнхийн булаг
--------------Анхны дайн болохоос өмнө /Хүмүүс болон Оркуудын мөргөлдөөн/ Азерот нь гол хэсэгтээ Мөнхийн булаг хэмээн нэрлэгдэх хүчирхэг энергийн булаг бүхий ландмасс байсан юм. Тэрхүү энергийн хүчээр бүх л угсаатан , овог аймгууд амьдралын илүү их чадалтай болж байсан учраас булаг руу тэмүүлэх их нүүдлийн эцэст Мөнхийн булгийг тойсон амьдрал бий болсон байна. Үүний цаагуур тэр их энергийн сураг чимээ Түнэр харанхуйд цацагдан Саргерасын туршуулуудын сонорт өртөж байсан гэдгийг санах нь чухал.
--------------Ийнхүү 13,000 жил өнгөрсний дараа хүн дүрст нүүдэлчин аймаг Мөнхийн булгийн дэргэд ирж түүний хүчнээс хэдэн зуун жил суралцсан бөгөөд эцэст нь өөрсдийгөө Калдорейчууд /Kaldorei/ хэмээн нэрлэх хожмын Элф угсаатны эхлэл тавигдсан билээ. Калдорей гэдэг нь эртний Элф хэлээр бол “Оддын хүүхдүүд” гэсэн утгатай бөгөөд Түнэр харанхуй болон Мөнхийн булаг хоёрын энергийн урсгалын гүүрнээс өөрсдийн эрч хүчийг олж авдаг нь үнэн билээ.
--------------Калдорейчууд буюу шөнийн элфүүд /night elves/ Сарны дагина Элюне-д залбирч түүнийг өөрсдийн удирдагч болгон явдаг. Өдөр унтаж шөнө болоход өөрсдийн бурхантайгаа хамт Мөнхийн булагт залбирдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам Мөнхийн булгийг судлаж нээгдээгүй нууцуудыг өөртөө ашиглаж байх эрх бүхий зөвлөл бүлгэм байгуулагдаж өөр бусад суурин газар луу өнгөлзөх болсон боловч Лууны бүлэг тэднийг зогсоож байсан юм. Ганцаардмал боловч дэндүү хүчирхэг луунуудын уг санаа нь Азеротыг элдэв аюулаас сэргийлэх ёстой боловч тэдний зожиг ихэмсэг занд дургүйцсэн элдэв угсаатнууд Луунуудыг дэмждэггүй байлаа. Зүгээр л хязгааргүй хүчний өмнө толгой бөхийхөөс өөр аргагүй.
---------------Удалгүй Синариус буюу хагас хүн хагас бурхантай Калдоречууд уулзсан нь тэдний Мөнхийн булгаас сурч авсан элдэв эрдмийг байгаль дахь хүчтэй хослуулах аргыг зааж өгөх хүн нь байлаа. Ингээд Элфүүд байгалийг хамгаалах хэрэгтэй юм байна ингэснээрээ бид өөрсдийгөө, өөрсдийн хүчийг хамгаалж байгаа юм байна гэдгийг баттай ойлгож авчээ.
---------------3-р Пантенуудын 15-р эрин буюу Анхны дайнаас 51,000 орчим жилийн өмнө Шөнийн элфүүдийн хатан хаан Азшара Мөнхий булгийн гүнд өөрийн цайзыг бариулж энергийн урсгалыг судлах Квелдорей /Quel’Dorei/ хэмээх нууц бүлгий-г үүсгэжээ. Хатан хаан өөрөө олны хайр хүндлэлийг хүлээсэн гайхалтай сайн бүтээн байгуулагч, удирдагч байсан боловч ард түмэн Квелдорэйчуудад дургүй байлаа. Одоо байгаа энергийн судлагдахуун болон хүч бидэнд хангалттай байхад яах гэж Мөнхийн булгийг улам цааш нь ухаад байгаа юм бэ? Гэдэг яриа амнаас ам дамжин яригдаж эхлэв. Синариустай хамт Калимдорын баруун хязгаарт амьдарч байсан нэр нь үл мэдэгдэх тэнүүлч элфийг Квелдорэйчуудын /Highborne/ удирдагчаар томилсныг элфүүд мэдмэгц тэдний бухимдал дээд цэгтээ тулсан гэдэг.
---------------Квэлдорэй Мөнхийн булаг дахь сансрын хүчийг судлах явцдаа тэндээс асар их хүчийг олсон нь бүхэл бүтэн угсаатныг төдийгүй Азеротын устгаж ч мэдэх эсвэл бүр үндсээр өөрчилж ч мэдэх энергийг олж мэджээ. Энэ тухай тэд Азшарад мэдээлэхдээ шөнийн элфүүдийг Азеротын хамгийн хүчирхэг үндэстэн болгож чадах асар их хүчийг оллоо, үүнийг зөв ашиглахын тулд нууцлах, дахиад асар их хүн хүч хэрэгтэй байна хэмээн хэлжээ. Мөнхийн булгийг судлах явцад хэдэн арван жил гараагүй Азшарагийн бодол санаа хүсэл зорилгод энерги нөлөө үзүүлэн тэрбээр Квелдорэйчуудаас өөр хэнтэй ч уулзахаа больсон байна. Мөнхий булгийн нууц хүч буруу санаатай хүмүүсийн гарт ороод байгааг залуухан шидтэн Малфурион Стормрэйж /Malfurion Stormrage/ анх гадарлаж ямархуу хор хохирол учирахыг мэдээд туслах хүн хайхаар гүн ой руу оджээ.
Эртний үндэстнүүдийн дайн /Анхны дайнаас 49,850 жилийн өмнө/
---------------Квелдорэйчуудын томоогүй ашиглалтаас болж Мөнхийн булгаас энерги Түнэр харанхуй руу алдагдав. Тэрхүү энерги даанч хангалттай их байсан учраас Саргерас өөрийн түг түмэн чөтгөрөөс бүрдсэн Галт легионоо оруулах портал /шидэт хаалга – орон зай харгалзахгүйгээр биесийг шилжүүлэх энергийн хонгилын хоёр үзүүр / нээхэд хүрэлцэх хэмжээний энергий Түнэр харанхуйгаас цуглуулж эхлэв.
---------------300-400 жилийн турш энерги цуглуулахдаа Саргерас зүгэр суусангүй. Тэр энергийн цаад үзүүрийг ашиглан Азшара болон түүний нууц бүлгэмийн оюун ухааныг урвуулан авч өөрийгөө тэдний бурхан хэмээн итгүүлж дөнгөжээ. Асар олон тооны буюу 5000-10000 портал болон Саргерасыг өөрийг нь оруулах 500 ирмэгт асар том портал нээх ажилд Азшара ба нууц бүлгэм идэвхитэй ажиллаж эхлэв.
--------------Бүх зүйл бэлэн болсны эцэст Аркимонде болон Манноротоор удирдуулсан Галт легион шөнийн элфийн нутагт тэдний унтдаг цагаар буюу өдөр довтолгооноо эхлэв. Галт легионы хүчийг тодорхойлоход хэцүү юм. Хамгийн энгийн жишээ хэлэхэд харанхуйн шидтэн /shadow priest/ 3400 орчим, варлок 4000 гаруй байсан гэхэд тодорхой болох байх. Варлокууд тэнгэрээс инфернал буулгаж тамын тарни уншиж эхлэхэд далайн давалгаа мэт урсах Галт легионы хэдэн түмэн цэргүүд замдаа дайралдсан бүхнийг устгаж Мөнхийн булаг руу ойртсоор байв.
-------------Гүн ой руу одсон Малфурион энэ мэдээг авангуутаа өөрийн дүү Иллидан Стормрэйж /Illidan Stormrage/ , үзэсгэлэнт шидтэн Туранде /Tyrande/ нартай хамт хот руу хөдлөв. Малфурион Иллидан хоёул Турандед хайртай боловч Туранде зөвхөн Малфурионд л хайртай байсан нь ах дүүгийн хооронд яггүй зөрчил үүсгэдэг байсан юм. Иллидан нууц бүлгэмийн хаалгачыг таньдаг байсан тул Мөнхийн булгийн хүчнээс эзэмшсэн , метаморфос хийж чаддаг, ерөнхийдөө тамын хүчийг байгальтай хослуулсан хүн араатан байлаа. Иллидан Синариустай сайн найз учраас тэр 3 түүнийг эрж олоод Синариусын эх нутаг Хайжал уул /Mount Hyjal/ руу явлаа. Тэндээс Луун сүрэг тун ойрхон. Луун сүрэг энэ дайнд бидэнд заавал туслана хэмээн Синариус амласан байна.
---------------Юуны өмнө Синариус Хайжал уулны хүчийг сэргээн модны цэргийг амилуулж асар их явган цэрэг бүрдүүлж цаг хожихийг эрхэмлэв. Дайралтын эхэнд Азшара-н сүм устсан учраас түүн дотор байсан байлдааны зэвсгүүд устаж шөнийн элфүүд дайсны өмнө гар нүцгэн үлдэв. Дан ганц ийм байлдаанаар Легионыг дарахгүйг мэдсэн Малфурион Синариус нар Иллиданы метаморфост найдан түүнийг тулааны талбарт явган цэргүүдийн хамт үлдээгээд Луун сүрэг лүү одлоо.
---------------Нүсэр байлдаан Азшара-н төв хотын гадна үргэлжлиж байхад Азшара болон түүний бүлэг Саргерасыг оруулж чадах асар том портал-н 500 ирмэгээс 400 гаруйг нь уншиж дуусаад байлаа. Луун сүрэг дайны талбарт яаравчлан ирсэн боловч Аркимонде болон Маннорот нар харанхуйн шидтэн ба варлокуудын бүх хүчийг нэгтгэж байгаад 6 лууны нэг Нелтарионыг өөрсдийн талд урвуулан авчихлаа. Түүнийг үүнээс хойш Детвинг /Deathwing/ гэж нэрлэх болсон байна. Энэхүү урвалт луун сүрэгт дэндүү хохиролтой бөгөөд Детвинг луун сүрэгт асар их хохирол учруулж байсан тул айж гайхсан Алекстрасза өөрийн сүргийг аван талбараас зугтав.
----------------Энэ үед Иллиданы метаморфос дуусч байсан тул Луун сүрэгт найдсан Малфурионы итгэл талаар өнгөрч ганцаардаж ядарч сульдсан цэрэгтэй тэд үнэхээр ялагдсан нь тодорхой болсон юм. Энэ үед цорын ганц арга зам нь Туранде Малфурион хоёр хамтран Мөнхийн булгийг устгах байлаа. Булгийг устгаснаар учрах хохирлыг тооцоолох аргагүй ч энэ хэвээр үлдээвэл Азеротоос юу үлдэхгүй гэдэг ойлгомжтой билээ.
Он тоолол: 3-р Пантеонуудын 15-14т шилжих эрин. Анхны дайнаас 49,000 орчим жилийн өмнө
Азеротыг хуваасан нь
--------------Метаморфос нь дуусах үед Иллидан ахыгаа болон Турандег гэнэт хайж эхлэв. Харваачдын ахлагчаас тэднийг Мөнхийн булгийг устгахаар одсон гэдгийг сонсоод Иллидан үнэхээр сандрав. Учир нь тэрбээр ахиж хэзээ ч ид шидээ ашиглаж чадахгүй болсноос үхсэн нь дээр гэж боддог тул тэдний энэ төлөвлөгөөг Квэлдорэйчуудад мэдэгджээ. Азшарачууд түүнээс энэ тухай сонсоод Мөнхийн булгийг хамтдаа хамгаалахыг шаардав. Иллидан ах болон Турандегаас, Элфүүдээс хурмын төдийд урван бусад бүх зүйлийг мартан гагцхүү Мөнхийн булгийг хамгаалахаар зэхсэн нь нэн харамсалтай.
--------------Дүүгээ урвасныг сонсоод түүнтэй байлдахаас айгаагүй боловч түүнд гомдсон сэтгэлээ барьсан Малфурион Туранде хоёр Азшара-н гол сүмээр дамжин ёслолын танхимд очвол Азшара болон түүний бүлэг Мөнхийн булгийн гүний энергийг ашиглан Саргерасын орж ирэх асар том портал-г бараг нээгээд дуусч байсан тул шууд л дайран оров.
--------------Иллиданы ачаар танхимын эргэн тойронд цэргүүд нууж амжсан төдийгүй байлдахад хүрэлцэхүйц мана /шидэт хүч, ид шид хэрэглэхэд болон элдэв тарни уншихад шаардагддаг бөгөөд тодорхой хугацаанд бүрэлддэг/ цуглуулсан байлаа. Малфурионы цэргийн ихэнхийг ид шидээр устгахыг харсан Туранде Азшара-н ар талаас дайрахыг оролдсон боловч хамгаалагч цэргүүдэд харагдчихав. Тэднийг өөртөө үлдсэн хүчээрээ тэр даруйд нь устгасан нь Азшарад боломж олгож Турандег үхлүүт шархдуулав. Хайртай хүнийхээ шархдахыг харсан Малфурион галзууртлаа уурлаж улангасан замдаа дайралдсан бүхнийг үгүй хийсээр Азшарад тулж ирлээ. Хэсэгхэн зуур эргэлзснээ Малфурион түүнийг алчихав.
--------------Тулалдаан сүмийн дотор гаднагүй бужигнаж байх хооронд Мөнхийн булгийн хажуу дах сүүдрээс Иллидан цухуйв. Эргэн тойрноо ганцхан удаа ажиглаад шидэт лонхнуудад Мөнхийн булгийн үнэт уснаас бүгдийг нь дүүргэж авлаа. Хэрвээ Легион булгийг устгадаг юмаа гэхэд энэ усаар Иллидан өөрөө хүчирхэг болох ёстой гэж тооцоолжээ.
--------------Азшара үхэхийнхээ өмнө порталд зориулсан манагаа зэвсэг болгох гэсэн нь бүтэлгүйтэж портал нээх явцад мананы дутагдал үүсэн ид шидийн процесс уналтад орон замбараагүйтэв. Доод там болон Азерот хоёрын хооронд үүссэн Саргерасын асар том хоолойгоор дамжиж байсан энерги гарах гарцгүй болмогцоо Мөнхийн булаг руу цутган орсноор булаг дэлбэрч эхлэлээ. Гол сүмээс эхэлсэн дэлбэрэлт улам нүргэлж газар хөдлөлт болсон бөгөөд тэнгэрт тулсан тоос шороо гал цацалж байв. Дэлбэрэлт удаан үргэлжилж газар хөдлөлт ердийн үзэгдэл болтлоо удсаны эцэст Калимдорын ная хэртэй хувь нь үгүй болж оронд далай үүсчээ. Нийт ландмасс хоёр хуваагдав. Далайн төвд хуучин Мөнхийн булаг байсан газар энергийн бужигнаан, аймшигт сүйрлийн тэмдэг болох Маелстром үүсэв.
Төгс эрин зуун дуусч бужигнасан, дайсагнасан , булаалдсан эрин зууны эхлэлийг Мөнхийн булгийн дэлбэрэлт эхлүүлэв. Азшара болон түүний бүлгийнхэн дэлбэрэлтэд өртсөний улмаас хувирч өөрчлөгдөөд Маелстромын голд Нага хэмээх үндэстэн болон үлджээ. Тэд юм бүхэнд хорсч , өөрсдийн хүчирхэг байх үеээ дурсан эргэн хүчирхэг болох үеээ тэсвэртэйгээр хүлээж эхэлсэн гэдэг.
---------------Маелстромын голд Назжатар /Nazjatar/ хэмээх улсаа байгуулсан Наганууд дор хаяж есөн мянган жил хөдөлмөрлөж байж бусдын зиндаанд хүрэх байв. Далайн түвшин дээр гарахын тулд далайн түвшин дор ямархуу ажил хийж байгааг хэн ч мэдж чадсангүй, мэдэх ч зав байсангүй....
Он тоолол : 3-р Пантеонуудын 15-14т шилжих эрин. Анхны дайнаас 41,500 орчим жилийн өмнө
Хайжал уул ба Иллиданы бэлэг
---------------Дэлбэрэлтээс үлдсэн хэсэг элфүүд бие биенийгээ арай гэж олж нэг дор цуглангуутаа харагдаж буюу ландмасс буюу эх газар луу зүтгэцгээв. Малфурион, Туранде, Синариус нар Элюний авралаар амьд гарч ирчээ. Ядарч туйлдсан баатрууд өөрсдийн дагуул элфүүдээ эх газар луу аваачин шинэ суурин байгуулах хэрэгтэй байлаа. Тэд явах замдаа дэлбэрэлт ямар их хохирол учруулсан хийгээд хэрхэн яаж бүхнийг сэргээн босгохыг тооцож ч чадахгүй тийм хэмжээнд хүрчээ. Чимээгүйхэн балгас дундуур эвдрэл дундуур аялахдаа эргэн тойрноо өөрсдийн гараар босгосон бүхнээ зүрх шимшрэн ажиглаж явав. Хэдийгээр байсан бүхнээ алдсан боловч Саргерас болон түүний Легион арчигдсан байлаа. Ийм үнээр олдсон амжилт хэрэгтэй юу? Ийм л бодол Малфурион болон түүний дагуулууд бодож явлаа. Хайборнууд буюу Квэлдорейчуудын ихэнх нь Мөнхийн булгийн ид шидээс суралцаж байсны хүчинд Дэлбэрэлтийн аюулд өртсөнгүй. Тэд дүрвэн зайлагчдын эгнээнд замаас нийлж орж ирэхэд Малфурион тэдэнд итгэсэнгүй боловч тэд ямар ч ид шидийн эх сурвалжгүй болсон хийгээд одоо ингээд орхвол үхнэ гэдгийг олйгосон тул дагуулж явсан байна.
----------------Тэд эх газар буумагцаа Дэлбэрэлтээс тэсч үлдэж чадсан ариун Хайжал уулын барааг олж харав. Ахлагч нар уулын оройд гарч эргэн тойрныг ажиглавал нэгэн бяцхан нуур байхыг олж харжээ. Харин тэр нуурыг ид шидээр бялхаж байгааг ажигласангүй.
----------------Учир нь Иллидан ариун Хайжал ууланд Малфурион нараас хамаагүй өмнө иржээ. Ирээд нөгөөх бяцхан нуур луу Мөнхийн булгаас авсан жаахан усаа хийсэн байна. Ус хэмжээ нь бага хэдий ч нуурын усанд дорхноо урвалд орон өөрийн үндсэн хүчээ эргэн олсон төдийгүй нуурыг бүхэлд нь хуучин булгийн хэмжээнд хүргэсэн байна. Иллидан энэ булгаас элдэв шид сураад ахыгаа хөнөөхөөр төлөвлөсөн байлаа. Шинэ булгийн ид шид цоо шинэ төрлийг бий болгоод цаашдаа Малфурионы шөнийн элфүүдээс ч хүчтэй төрөл бий болгох ёстой хэмээн тооцжээ. Харин тооцооноос нь өмнө Малфурион хүрээд ирсэн төдийгүй тэд ядарсан боловч асар олуулаа ирснийг хараад Иллидан сандарч ахдаа тал засах тухай бодож эхлэв.
----------------Харин Малфурион дүүгийнхээ хийсэн бүхнийг хараад л түүний далд санааг ойлгожээ. Түүнийг асар олон жилийн хугацаанд тусгаарлахаар шийдэв. Синариусын тусламжтайгаар газар доор булш мэт шоронд Иллиданыг саатуулж тэнд нь үүрд үлдээснээр Малфурион дүүтэйгээ тооцоо бодов. Түүнийг харгалзахаар Маеив Шэдовсонг /Maiev Shadowsong/ хэмээх залуухан хуягийг тавьжээ. Түүнд Иллиданыг гаргахгүй байх талаар зарим нэг ид шид сурган хүчирхэгжүүлсныг тайлбарлах нь илүүц буй заа.
----------------Шинэ булгийг устгах нь өмнөх дэлбэрэлттэй адил дэлбэрэлт үүсгэж болзошгүй тул түүнийг тэр хэвээр нь үлдээхээр шийджээ. Харин Синариус болон Малфурион нар булгийн ид шидээс ямар нэг хэлбэрээр судлах, ашиглахыг бүрмөсөн хоригложээ. Иллиданы хувийн харуул мэт шинэ булгийн харуулууд бий болов. Синариусын тусламжтайгаар эртний дриудуудын урлагаас суралцан тэдний шинэ баазыг Хайжал ууланд төвлөрүүлэхээр тогтсон байна. Шинэ элфүүд Хайжал ууланд цугларч эхлэв.
Дэлхийн Мод хийгээд Маргад эрдэнийн ертөнц
---------------Хэдэн зуун жилийн туршид Элфүүд бүтээн байгуулалтын ажил хийв. Тэд нурсан сүм, сүйрсэн хотоо орхисноосоо хойш өөрсдийн гэсэн эх нутгийг Хайжалын өтгөн ой, сүүдэрт уулын дагуу бий болгожээ. Ямар ч ул мөргүй устсан зүйлийг дахин сэргээх нь нэн хэцүү зүйл билээ.
--------------Энэ хооронд Лууны бүлэг агуу Дэлбэрэлтийн хор хөнөөлийг бараг амсалгүй өөрсдийн үүрэнд амьдарцгааж байлаа. Улаан Алекстрасза, Ногоон Исера, Хүрэл Ноздорму нар амар амгалан ойн гүнээс Элфүүдийн нөр их хичээнгүй хөдөлмөрийг ажиглаж суув. Маш их хүч чадалтай болж Арк-Дриуд болсон Малфурион Лууны бүлэгт шинэ Мөнхийн булгийн талаар мэдээ хүргэлээ. “Мөнхийн булаг байсан цагт Доод там наашаа ирэх замтай хэвээр байх болно. Энэ зам байгаад байвал хэзээ нэгэн цагт Галт Легион дахин сэргэнэ” гэдэг хариу өгчээ. Ингээд 3 луу болон Малфурион нар Мөнхийн булгийн энергийн өчүүхэн тасархайг ч болов Түнэр харанхуй руу алдахгүй байхын тулд, муу ёрын хүчинд боломж олгохгүйн тулд хамгаалалт хийхээр шийджээ.
--------------Алекстрасза өөрийн сахиус болох хүчирхэг бяцхан үрийг Мөнхийн булагт хийснээр тэнд аварга том Азеротын амьдралын хүчийг зангидах мод ургаж бий болов. Түүний үндэс асар том бөгөөд дээшээ тэнгэрт тулам өндөр ажээ. Энэхүү модыг Нордрассил буюу Тэнгэрийн Титэм гэж нэрлэв. Элфүүдийн байгальтай салшгүй холбоотойн баталгаа болох Нордрассил олон мянган жилийн түүхийг бүтээжээ.
--------------Ноздорму өөрийн хүчийг ашиглан Нордрассилын хүчийг Элфүүдийн амьдралтай мөнхөд холбосноор тэднийг хөгшрөхгүй бөгөөд өвчин зовлонгоос болж үхэхгүй болгожээ.
--------------Исера өөрийн бүтээсэн реалмыг Нордрассилтай холбосноор Маргад эрдэнийн ертөнц үүсчээ. Тэнгэрлэг ертөнц бодит орчлонгоос хол тасархай байдаг боловч байгалийн хөгжил цэцэглэл, гарагийн тогтолцоог удирддаг байлаа. Тэнд Дриудууд олон зууны турш нэг нэгээрээ орж дэлхий ертөнцийг хянадаг байсан байна. Хамгийн түрүүнд Малфурион дриуд орж байсан.
Он тоолол : Эсү Пантеонуудын 2-р эрин. Анхны дайнаас 44,865 жилийн өмнө.
Дээд Элфүүдийн цөллөг
-------------Зуун зуунаар цаг хугацаа өнгөрсөөр Элфүүд өөрсдийн эх нутаг болсон ойгоо Эйшенвэйл /Ashenvale/ гэж нэрлэжээ. Дэлбэрэлтээс өмнө байсан furbolg болон quilboars-ууд дахин бий болж энэ ойгоор тархжээ. Ухаалаг дриудуудын удирдлага дор Элфүүд оддын доор амар амгаланг олсон мэт шамдан цэцэглэж байлаа.
-------------Хэдийн тийм Элфүүд дотор Дэлбэрэлтээс амьд үлдсэн Квэлдорейчууд буюу Хайборнууд амьдарсаар байлаа. Тэд Мөнхийн булгаас үүрд таслагдсан тул сульдан доройтож үүнийхээ бурууг хайх болжээ. Дат’Ремар хэмээх Хайборны удирдагч Элфүүдийг шоолон тэднээр даажигнах дуртай байв. Энэ булгийн эрчим хүч та нарынх шүү дээ, хэдхэн дриудээс айгаад энэ их хүчийг яагаад ашигладаггүй юм бэ? Та нарт эрх мэдэл хүч чадал өгөх зүйл хэдхэн алхмын цаана байна шүү дээ.. гэх мэт.
-------------Малфурион болон удирдагч дриудууд энэ тухай сонсоод ДатРемарт сануулга өгч Мөнхийн булгийн эрчим хүчнээс ашиглавал цаазаар авна гэдгээ мэдэгджээ.
------------Энэхүү эрчим хүчийг ашиглахгүйгээр яваандаа түүний төрөл мөхөхийг мэдсэн ДатРемар нэгэн өдөр бослого гаргав. Эйшенвэйлын дээр үхлийн шуурга дэгдэж аянга цахилгаан Дриудуудын цайзыг чиглэсэн байна. Энэ хооронд Хайборнууд Мөнхийн булгийн эрчим хүчийг нээх зорилготой байсан боловч Малфурионы хүчинд аргагүй өвдөг сөхөрчээ. Итгэж боломгүй харь элгийн болсон ахан дүүсээ тэд далайн чанад руу цөлсөн гэдэг.
--------------Олон жил далайн шуурга, маелстромын хажуугаар эсэн мэнд өнгөрсөн Хайборнууд сүүлд Лордаерон гэж нэрлэгдэх болсон эрэгт буусан байна. Тэнд өөрсдийн хот КвэлДорейг байгуулж шөнийн Элфүүдийг өөрсдийн өшөөтөн хэмээн тооцоод нарны бурханг шүтэж эхэлсэн ажээ. Шөнийн дайчид, шөнийн бурхад, шөнийн үндэстний эсрэг Хайборнууд /HighBornes/ хэмээн нэрлэгдэх Дээд Элфүүд /High Elves/ ийнхүү үүссэн түүхтэй. Үүнээс хойш тэдний нэрийг мартаж оронд нь Дээд Элфүүд хэмээх ганцхан нэр үлджээ.
Он тоолол : Эсү Пантеонуудын хаанчлалын сүүлчийн эрин. Анхны дайнаас 35892 жилийн өмнө
Added (2009-01-30, 0:06 Am)
---------------------------------------------
Мэдээний эх сурвалж warcraftiintuuh.tk