Өнгөрсөн жил Барсагаас халагдсанаасаас хойш амралтын байдалтай байгаа Франк Райкаардыг сонирхох баг олон байна. Лондоны угсаатнууд болох Челси ирэх улиралд удирдуулах шинэ дасгалжуулагчаа хайж байгаа билээ. Тэдний эхний бай бол Голланд мэргэжилтэн Франк Райкаард болж байна. Челси бас нэг Голланд мэргэжилтэн болох Гуус Хиддинкээр одоохондоо удирдуулж буй бөгөөд түүний гэрээ нь энэ улирал дуустал хүчинтэй байгаа. Эзэн Абромович нь Франк Райкаардыг багтаа авчирч харин Хиддинкийг Оросын шигшээд илүү анхаарал хандуулах бодолтой байгаа. Түүний хүсэл бол Оросын шигшээг 2010 оны ДАШТ-д амжилт гаргуулах. Тийм ч учраас Гуус Хиддинкэд өндөр хөлс төлдөг. Оросын талаас Гуус Хиддинк Челсид үлдэж харин шигшээг Зенитын дасгалжуулагч Дик Адвокаат дасгалжуулна гэсэн яриа байгаа билээ. Дик Адвокаатын хувьд мөн л Голланд мэргэжилтэн. Голланд мэргэжилтнүүд талбай дээрх 11-н тамирчны учирыг илүү сайн олдог төрөлхийн авъяастай гэлтэй.
Райкаардад санал тавиад байгаа өөр нэг баг бол Россонери. Италийн алдарт АС Милан багийн хувьд энэ улирал хүндхэн үргэлжилж буй нь үнэн. УЕФА-н цомд түрүүлж, Скудетто хүртэх зорилготой байсан тэд одоогоор УЕФА-н цомыг алдаад байгаа билээ. Тиймээс багийн удирдлага Карло Анчелоттигийн халааг авах хүнийг хайж эхэлсэн сураг байна. Испаний Спорт сониний мэдээлж байгаагаар тэрхүү хүн нь экс-Барса менежер Франк Райкаард байж магадгүй гэнэ. Гэхдээ Россонеричууд олон жил хамтран ажилласан Карлеттогоо ”авч хаяхыг” төдий л яарахгүй байгаа ба ямартай ч энэ улиралыг дуустал харзнахаар шийдсэн аж. Тэгэхдээ дор хаяж Аваргуудын лигийн эрх халааслах ”даалгаврыг” түүнд өгч, чадахгүй бол ямар нэгэн яриа байхгүй шүү гэдгийг хатуухан сануулсан сурагтай.
|