Баасан гараг, 2024-04-19, 6:56 PM
Friend's United Force
 
Сайтын цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат
200

Нүүр » Спорт
http://4.bp.blogspot.com/_klLCGF-3OeY/S7wk3IylqlI/AAAAAAAAACI/sQyUzxR_-m0/s1600/uefa_barcelona_arsenal.jpg





Сугалаа явагдсан цагаас хойш Барса – Арсеналын сэтгэл хөдлөм тулааныг хөлбөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байсан. Нэг талд өмнөө хөндөлссөн баг болгоныг бут ниргэж байгаа Пеп Гвардиолагийн "машин”, нөгөө талд өнгөрсөн жилийн хариугаа авах гэсэн Венгерийн эрч хүчтэй залуус.

"Эмирейтс” цэнгэлдэхэд явагдсан эхний тоглолт ч үзэгчдийн хүсэж байсан ёсоор өрсөлдөөнтэй өрнөж Их Буучид 2 : 1-ээр ялалт байгуулсан. Хэдийгээр талбайдаа тоглож байгаа ч гэсэн Буучдыг  хожно гэж итгэх хүмүүс цөөнхи хувийг эзэлж байлаа.

Харин одоо хариу тоглолт Барсагийн алдарт Камп Ноуд явагдана. Нэг гоолын зөрүү гэдэг Барса шиг хүчтэй довтолгоонтой багт тийм ч их хүндрэл учруулж чадахгүй. Өнгөрсөн жил ч тэд ... Цааш унших»

Төрөл: Спорт | Үзсэн: 3740 | Огноо: 2011-03-08 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (1)





Манчестер Юнайтед дэлхийн рекорд тогтоосон Реал Мадридын Криштиано Роналдо-г авъя гэсэн саналыг хүлээн зөвшөөрлөө. Хоёр багийн хоорондох энэ наймаа нь энэ зуны хамгийн том наймаа болсон гэдэг нь дамжиггүй ээ.

Эзэн хааны баг Португали залууг багтаа авахаар бүтэн хоёр жил араас нь хөөцөлдсний эцэст нэг юм биеллээ оллоо.
Манчестер Юнайтедаас албан ёсоор хийсэн мэдэгдэлд Реал Роналдогийн төлөө 80 сая фунт төлж байгаа гэнэ.

Лос Глактикосын эхний бай нь Кака байсан бөгөөд Флорентино Ферез дараачийн оддыг авчихаар хөөцөлдөж байна. Тэрээр Испаний шигшээн довтлогч Давид Вилла-г урвуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажил нь түүний хувьд бүтсэн хэмээн мэдэгдэж байна. Гэхдээ Вилла-г дан Реал биш, Лондоны Челси бас сонирхож байгаа юм. Дэлхийн аваргаын урьдчилсан шатны Ажербажейнтай хийсэн тоглолтонд эхний хагаст л хет трик хийж өөрийнхө ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 2857 | Огноо: 2009-06-12 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


http://img.dailymail.co.uk/i/pix/2007/05_02/kaka_468x585.jpg

“Сери А”-гийн сүүлийн тойрогт Кака “Фиорентина”-гийн хаалганд гоол хийчихээд уламжлал ёсоор тэнгэр рүү харан хоёр гараа өргөсөн. Харин өдгөө “Милан”-ы балиашгууд Какагийн энэ үйлдлийг дахин харж чадахааргүй болжээ. Учир нь бразил эр Мадридын “Реал”-д очих нь тодорхой болоод байгаа гэнэ. Энэ тухай анх Испанийн “Marca” сонин нийтэд мэдээлсэн юм. Тэд ийн бичихдээ Какагийн “Реал”-д очих магадлал 99.9 хувь гэжээ.

Үүний өмнөхөн Кака өөрөө “Милан”-ыг орхих бодолгүйгээ ярьж байсан нь олныг эргэлзэхэд хүргэсэн. Гэвч асуудал дээгүүр шийдэгдсэн бололтой. “Милан”-ы дэд ерөнхийлөгч А.Галлиани “Gazzetta dello Sport” сонинд энэ наймаа биелэх боломжтой гэсэн ярилцлага өгснөөс хоёрхон цагийн дараа Мадридад хүрэлцэн очиж, “Реал”-ын удирдлагуудтай уулзжэ ... Цааш унших»

Төрөл: Спорт | Үзсэн: 2785 | Огноо: 2009-06-06 | Үнэлгээ: 5.0/1 | Сэтгэгдэл (0)

http://picsrv.manutd.com/?fif=/manu/img%5F10%5F28849%5F7485.jpg


Европын  хөлбөмбөгийн аваргын төлөө халз тулаанд шалгарсан Испанийн Каталон мужийн алдарт “Барселона”, хойд Английн Улаан Чөтгөрүүд болох “Манчестер Юнайтед” багуудын тоглолтыг дэлхий даяар дэнслэн хүлээсээр…


1992 оноос хойш буюу Европын цом, Аваргуудын лиг хэмээн нэрлэгдэх болсон үеэс хойш хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг нь Манчестер Юнайтед. Чөтгөрүүд өнгөрсөн 17 жилд Аваргуудын лигт нийт  144 тоглолт хийж 267 оноо цуглуулсан байдаг бол удаах байранд Реал Мадрид  248 оноотой Барселона 245 оноотой бичигддэг. Хэрвээ Барса энэ тоглолтонд ялалт байгуулах юм бол өөрийн мөнхийн дайсантайгаа оноо тэнцэх болно. Цаашлаад тэднээс илүү гарах ч боломж бий.
Аваргуудын лигийн  нэг улиралд хамгийн олон хожил цуглуулж  түрүүлсэн амжилтыг Барса 200 ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 2778 | Огноо: 2009-05-23 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


831801_biglandscape



Ирэх жилээс Европа лиг болон өөрчлөгдөх УЕФА-н цомын сүүлчийн финалын тоглолт өнгөрсөн долоо хоногт Туркийн Шюкрю Саражоглу цэнгэлдэхэд явагдлаа.
2005 оны Аваргуудын лигийн шигшээгээс хойш Туркэд анх удаа Европын тэмцээний финал зохиогдож буй нь энэ аж. Шахтёрын хувьд дотоодын лигтээ амжилттай тоглодог ч европын дэвжээнд олигтой амжилт гаргаж байгаагүй. Тиймээс энэ бол тэдний хувьд түүхийг шинээр бүтээх боломж байлаа. Харин Вердерийн ”Ногоон-цагаанууд” 1992 онд цомтой багуудын цом, 1998 онд Инертотогийн цомыг хүртэж байсан туршлагатай.
Тоглолтын эхнээс л Шахтёрчууд санаачлагыг авч Визег сандаргаж байсан бөгөөд 25 дахь минутад энэ нь үр дүнгээ өгч Бразил легионер Луиз Адриану эхний гоолыг оруулжээ. Гэвч түүний гоолоос ердөө арван ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 1503 | Огноо: 2009-05-23 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


http://www.football-pictures.net/data/media/269/Carlos-Tevez-Ball.jpg

“Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер ирэх зуны наймааны үеэр шинэ тоглогч авахад 20 сая евро зарцуулах төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ хашир, туршлагатай тоглогч авах бодолтой байгаа гэнэ. “Бид 1-2 тоглогч авахаар төлөвлөж байгаа нь үнэн. Харин энэ тоглогчид маань туршлагатай хүн байх болно.

Одоо манай багт авьяаслаг залуус хангалттай байна” хэмээн франц мэргэжилтэн ярьжээ. Тэдний анхаарлыг хамгийн их татаж байгаа хүн нь “Ливеруль”-ийн хагас хамгаалагч Хави Алонсо аж. Мөн лондончууд довтлогч Адебайорыг “Милан”-д зарж магадгүй байна.


“МЮ”-ын аргентин довтлогч Карлос Тевес энэ улирлын төгсгөлд багаа орхих бодолтой байгаагаа ярьжээ. “Надад их харамсалтай байна. Би уг нь ирэх улиралд “Юнайтед”-д үлдэхийн тулд бүх хүчээ дайчлан тоглож байгаа. Гэвч багийн удирдл ... Цааш унших»

Төрөл: Спорт | Үзсэн: 1439 | Огноо: 2009-05-12 | Үнэлгээ: 1.0/1 | Сэтгэгдэл (0)



UEFA-гийн цомын хагас шигшээгийн хариу тоглолтууд болж өндөрлөлөө.

Шахтер-Динамо 2:1

Гоол: Жадсон 17, Илсиньо 88-Бангура 47
Шахтер: Пятов, Гюбшман, Фернандиньо, Жадсон, Илсиньо (Левандовски 90), Луис Адриано (Гладкий 70), Гай (Виллиан 70), Рац, Чигринский, Ищенко, Срна
Динамо: Богуш, Бетао, Вукоевич, Саблич, Алиев, Бангура, Еременко (Корреа 76), Милевский, Эль-Каддури, Нинкович, Юссуф
Шар хуудас: Эль-Каддури 23, Алиев 37, Бангура 37, Вукоевич 45-Гюбшман 68
Шүүгч: Олегариу Бенкеренса (Португал)
Донецк. РСК "Олимпийский". 24000 үзэгч

Эхний тоглолт 1:1

Эхний тоглолтод айлын талбайд 1:1-ээр тэнцсэн нь “Шахтер”-т муугүй боломж олгож байсан. Тэд нутагтаа болсон хариу тоглолтын эхний гоолыг хийн, барьцаа улам лавшруулаад байв. Гэвч Киевийн баг амархан бууж өгөхийг хүссэнгүй, хоёрдугаар үеийн эхэнд Бангура тоог тэн ... Цааш унших»

Төрөл: Спорт | Үзсэн: 1391 | Огноо: 2009-05-12 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Аваргаа хамгаалж буй Манчестерийн улаан чөтгөрүүд хагас шигшээн хариу тоглолтондоо 3-1-ээр Арсеналыг Эмирэйтс цэнгэлдэхэд нь хожлоо.

Нийлбэр дүнгээр 4-1 ээр буулгаж авсан МанЮ эхний 11 минутад хоёр гоол хийснээр асуудлыг бүрэн шийдлээ.

Тэд 2007 онд Миланд хожигдсоноосоо хойш 25 тоглолт дараалан хожигдоогүй байна.

Тоглолтын эхэнд Пак Жи Сун Арсеналын залуу хамгаалагч Гиббсийн алдааг ашиглаж гоол хийсэн бол 11 дэх минутад Роналдугийн цохисон хаалттай цохилтыг өмнөх тоглолтын баатар Альмуния алдаа гарган гоол алдсан юм.

61 дэх минутад энэ тоглолтын баатар К.Роналду Рунигийн дамжуулалтаар гоол хийн эцсийн цэгийг тавьсан.

Манчестерийнхан энэ тоглолтонд “нэг хүрэлтийн хөлбөмбөг” гэгчийг үзүүлж өглөө.

Улаан чөтгөрүүд энэ долоо хоногт Премьер лигт Манчестер Сититэй хийх тоглолтонд нөөх зорилгоор Эвра, Руни, Андерсон нараа талбайгаас чөлөөлөхтэй зэрэгцэн Арсеналын фэнүүд Эмирэйтс цэнгэлдэхийг орхин явж байлаа.

Тэдний энэ төгс үдшийг харлуулах ганц зүйл болсон нь тогл ... Цааш унших»

Файл: Зураг 1
Төрөл: Спорт | Үзсэн: 1155 | Огноо: 2009-05-07 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


http://www.timesonline.co.uk/multimedia/archive/00534/ronaldo_585x350_534399a.jpg


Долоо хоногийн өмнө Юнайтедын талбай Олд Траффорд-д эхний тулаанаа хийсэн билээ. Тэр тоглолт хэдийгээр 1:0 -н харьцаагаар өндөрлөсөн ч илүү байсан баг нь яах аргагүй талбайн эзэд байсан. Их буучдын хаалгач Альмунья байгаагүй байсан бол хэдэн гоал Арсеналын хаалганд орох байсныг хэн ч мэдэхгүй ээ. Харин одоо Арсеналчууд долоо хоногийн өмнөх тоглолтын үр дүнг өөрчлөхийн тулд энэ тоглолтонд орох болно. Мэдээж тэдний зорилго бол талбай дээрээ гоал алдахгүйн дээр 2 гоалын зөрүүгээр хожих шаардлагатай болоод байгаа. Эсвэл 1 гоал оруулж тэнцэж пеналтиас хувь заяагаа шийдэх 2 зам байна. Аль аль нь хүнд даалгавар ялангуяа өнгөрсөн жилийн аварга багийн эсрэг. Гэхдээ Арсенадчууд энэ тал дээр тийм ч сандрахгүй байгаа бололтой. Учир нь тэдний гол тоглогч ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 1236 | Огноо: 2009-05-05 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

http://farm1.static.flickr.com/24/103235442_4577d864fc.jpg?v=0

Ирэх мягмар, лхагва гаригийн шөнө 02.45-д (Улаанбаатарын цагаар) Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолт болно.

Барселона-Челси
Каталоны алдарт баг “Барселона” сүүлийн хоёр жил Английн багт хожигдон Аваргуудын лигээс мултарсан. 2006-2007 онд “Ливерпуль” тэднийг дунд шөвгөөс цааш алхуулаагүй (2:1, 0:1) бол өнгөрсөн жмл алдарт “Манчестер Юнайтед” мөн л хоёр тоглолтын нийлбэрээр (0:0, 1:0) хожсон билээ. Тиймээс “Барса” англичуудаас хариугаа авахыг тэсэн ядан хүлээж буй. Ер нь энэ жилийн Аваргуудын лигийн нокаут шат эхлэхэд дахиад л Английн багууд давамгайлах нь хэмээн хүн бүр ярьж байсан нь талаар болоогүй.

Өдгөө Будант Альбионы гурван баг хагас шигшээд үлдсэн. Харин англичуудыг дарах ганц найдвар нь “Барса” гэгдэж байсан билээ. Дахиад Английн хоёр б ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 1259 | Огноо: 2009-04-27 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (1)

1 2 3 ... 8 9 »
Нэвтрэх булан

Мэдээний хуанли
«  4-р сар 2024  »
НямДавМягЛхаПүрБааБям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024