UEFA-с 2008 онд гаргасан бэлэгдлийн шигшээ багийг толилуулж байна. Анх 2001 оны 12 сараас хойш бүх нийтийн санал асуулгын дүнд жил болгон бэлэгдлийн шигшээ багийг тодруулах болсон билээ. Анхны шигшээг 2002 оны 1 сарын 3нд тодруулж байжээ. Нийт 60 тамирчинг өрсөлдүүлж санал асуулгын дүнд шилдэг 11-г шалгаруулдаг.
King Henry Хамгийн олон удаа шилдэг 11-т шалгарч хамгийн олон саналыг цуглуулж чадсан хүн бол Барса-н довтлогч Франц залуу Thierry Henry юм. Тэрээр анхны 4-н багийн бүрэлдэхүүнд багтаж байсан ба 2006 онд 5 дахь удаагаа бэлэгдлийн шигшээд багтаж байсан юм. Түүний араас Alessandro Nesta 4 удаа энэ шигшээд сонгогдож байсан бол Zinédine Zidane, Pavel Nedvěd, Gianluigi Buffon, Carles Puyol, Ronaldinho, Steven Gerrard нар тус бүр гурав гурван удаа багтаж байжээ. Дан ганц 11 тоглогч бус мөн шилдэг дасгалжуулагчийг тодруулдаг бөгөөд José Mourinho 3 удаа бэлэгдлийн шигшээн дасгалжуулагчаар сонгогдож байжээ. Өнгөрсөн буюу 2008 оны бэлэгдлийн шигшээ тодроод байна. Бүрэлдэхүүний хувьд Испаниас 5, Англиас 4, Германаас 2 тоглогч тус тус шалгарчээ. Каталоны нэр төр Барселоноос 3 Байерн Мюнхенээс 2 тамирчин сонгогдсон нь нэг багаас сонгогдсон тамирчны тоогоороо тэргүүлж байна.
Хаалгач: Iker Cassilas (Real Madrid) Хамгаалагч: Sergio Ramos (Real Madrid), John Terry (Chelsea), Carles Puyol (Barcelona), Philipp Lahm (Bayern Munchen) Хагас хамгаалагч. Cristiano Ronaldo (Manchester United), Xavi Hernandez C (Barcelona), Cesc Fabregas (Arsenal), Franck Ribery (Bayern Munchen), Lionel Messi (Barcelona), Fernando Torres (Liverpool)
Дасгалжуулагч: sir Alex Ferguson
|