Бямба гараг, 2024-04-20, 4:31 AM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 3-р сар » 10 » Сонин хачин
Сонин хачин
3:19 PM
Раул (Реал) : … Хамгийн чухал нь гоол оруулах л байна. Багаар бодоход бид хоёрыг хийж байж л дараагийн шатанд үлдэнэ. Үүнийг би хийж чаддаггүй юм аа гэхэд манай багийнхан чадна гэж найдаж байна даа.
Анфиелдэд би өчнөөн л олон удаа очиж үзэж байсан. Очих болгонд сэтгэл догдлуулдаг үнэхээр гайхалтай цэнгэлдэх шүү. Тиймээс тэнд ялалт байгуулан Ливерпулийн бүлээн агаарт баяраа тэмдэглэхийг би туйлгүй ихээр хүсч байна.

Пепе (Реал) : Ливерпулийг хамгаалах тактик ашиглана гэж бодохгүй л байна. Тэд магадгүй довтолж биднийг нэгмөсөн буулгаж авахыг хичээх байх. Энэ нь эсрэгээрээ манайд давуу ашигтай болж байгаа байхгүй юу.

Игуайныг яагаад Атлетикогийн эсрэг гаргаагүй юм бэ гэж үү. Дасгалжуулагч нэг юм бодсон байлгүй дээ. Тэр бол бидний хувьд маш чухал тоглогч. Тиймээс их тулааны өмнө түүнийг амраасан байх.

Баллак (Челси) : Хариу тоглолтыг айлын талбайд хийнэ гэдэг чинь бас л хэцүү шүү дээ. Ялангуяа 1 : 0, 2 : 0 гэсэн цөөхөн оноогоор ялсан үед. Онооны зөрүү ойрхон байх тухам өрсөлдөгч багийн чинь довтолгоо ширүүсч байдаг. Тиймээс ирэх тоглолтонд бид тун хянамгай байж алдаа бага гаргах хэрэгтэй.

Мексес (Рома) : Лондонд болсон тулаанд би өөрийгөө алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Ганц би ч гэлтгүй манайхан бүгдээрээ л тиймхэн тоглосон. Энэ бүхний эцэст 1 : 0 гэдэг чинь харин тун дажгүй үзүүлэлт шүү дээ. Арсеналын тухайд сайн нь сайн баг. Гэхдээ ихэнх тоглогчид нь бараг жоохон хүүхдүүд учраас одоохондоо томчуудтай үзэлцэх арай л болоогүй байна.
Эцэст нь хэлэхэд энэ жилийн финал манай Олимпикод болно. Тиймээс энд тоглох нь финалд бэлдэж байнаа л гэсэн үг. Бид энэ цэнгэлдэхдээ тоглож байхдаа өрсөлдөгчөөсөө нэг хүнээр илүү гэдгээ мэдэрдэг.

Раньери (Ювентус) : Италийн хөлбөмбөгийн түүхийг Ювентусаас ангид авч үзэж болохгүй. Учир нь бид бол агуу баг. Тиймээс ямар ч тэмцээнд оролцсон бидний итгэл найдвар бөхдөггүй.

Италийн багууд Английнхаас муу байна гэж үү ? Үгүй дээ би тэгж бодохгүй байна. Англичуудын биднээс илүү юм нь мөнгө төгрөг нь л байх. Өөр юу ч биш.

Өрсөлдөгч багаа би асар их хөрөнгөөр боссон байлдааны онгоц гэж дүгнэмээр байна. Тэдний аймшигтай хүч эргээд сэргэчихсэн. Гэхдээ бидэнд айгаад байх зүйл алга. Үзсэн шиг л үзнэ.

Жерард Пике (Барса) : Манай багийн хувьд энэ улирал үнэхээр гайхалтай өрнөж байна. Бүх фронтдоо амжилттай давшиж байгаагийн дээр багийн тоглолт ч маш сайн байгаа.

Өөрийн эх орноо орхино гэдэг найз нөхөд, гэр бүл, амьдралаа орхиж байгаатай ялгаагүй. Каталонаас явахад надад яг л тийм мэдрэмж төрсөн. Харин өнгөрсөн зун эх орондоо эргэж ирэхэд ямар сайхан байсан гээч. Тийм мэдрэмжийг би МанЮ-тай Аврагуудын лигт түрүүлэхдээ ч мэдрээгүй.

Хүн болгон л ярьж байгаа болохоор өөр юу гэх вэ дээ. Бид Лионыг ялна гэдэгт би итггэлтэй байна. Яагаад гэдгийг гайхамшигт Ноу Камтдаа тэднийг хүлээж авнэ гэж тайлбарламаар байна.

Рафа (Ливерпуль) : Мадридад ялснаар бүх зүйл дуусчихаагүй гэдгийг би тоглогчиддоо үргэлж сануулж байгаа. Реал бол сайн баг. Тиймээс ямар ч сюрприз барьж магадгүй.

Сер Фергусон (МанЮ) : Интер, Олд Траффордод пеналтиар ялалт байгуулахыг хүсэж байгаа байх. Угаасаа тэдний ялалт байгуулах ганц зам нь тэр юм чинь.

Төрөл: Спорт | Үзсэн: 831 | Нэмсэн: FrUFo_jo | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 6
2009-03-13
6. unubold (unukounuko) [Мэдээ]
kkkkkkkkkkkk sportnews bnashdee sad

2009-03-11
5. Ochiroo (jeto_nagal) [Мэдээ]
nono nono nono nono nono nono

2009-03-11
4. Ochiroo (jeto_nagal) [Мэдээ]
harin tiimee, chi deer ni zurag ntr hiihgui bol

2009-03-11
3. Sanjka M (sanjka) [Мэдээ]
Manai Jo jarimdaa medeelel huulbarlaad bga yum bna daa kkk

2009-03-11
2. Ochiroo (jeto_nagal) [Мэдээ]
end bichsen ter Pepe, Raul 2-iin yariltslaga ch dee, tom baahaas oor yum chadsangui, Liverpoolchuud dovtolj toglosonooroo tedend bolomj olgosongui harin tongorgoor tedniig shokond oruulla, Anfield-iin buleen agaart saihan hojigdol huleeleedee Raul min.
Higuan amraaad yavsangui La Liga-iin sul baguudad chadvaraa gaihuuldag bololtoi harin Champions League oor end Liverpool shildeg ni bj chadlaa.

2009-03-11
1. Ochiroo (jeto_nagal) [Мэдээ]
ench gsn bas haha sad

Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  3-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024