Гуамд болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд
Монголын шигшээ баг анхны ялалтаа байгуулав. Гуравдугаар сарын 13-нд
“Leo Palace Resort”-д болсон энэ тулаанд монголчууд бүрэн ноёрхсон.
Тоглолтын 67 дахь минутад 2008 оны Үндэсний лигийн мэргэн бууч
Норжмоогийн Цэдэнбал Гуамын хаалганы баруун доод буланд “чихэж” анхны
гоолыг орууллаа. Үүнээс хоёр минутын дараа манай багийн ахлагч, төвийн
хамгаалагч Д.Лүмбэнгарав булангаас цохисон бөмбөгийг мөргөж тоог 2:0
болгосон. Сонирхолтой нь хоёр гоолын дамжуулалтыг хоёуланг нь
Х.Цэнд-Аюуш өгсөн байна.
Дугаар шилжих мөчид: Манай хөлбөмбөгчид Марианы арлыг 4:1-ээр хожсон ч Гуам-Макао 2:2-оор тэнцэн Гуамын баг дараагийн шатанд шалгарлаа.
Гоол: Д.Лүмбэнгарав 16, С.Гэрэлт-Од 42, Н.Цэдэнбал 71, Б.Мөнгөнсүх 90
Мэдээг 'Таван Цагираг" сонин-оос
|