» 2009 » 3-р сар » 20 » Аваргуудын лигийн шөвгийн 4-н төлөө
Аваргуудын лигийн шөвгийн 4-н төлөө
9:22 PM
Аюаргуудын Лигийн шөвөгт шалгарсан 8-н багийн оноолт хэдхэн цагийн өмнө болж өнгөрлөө. Оноолт маш сониорхолтой болсон гэж хэлж болно. Швейцарийн Неон хотноо сугалаа явагдсан бөгөөд эхний тоглолтууд 4-н сарын 7,8 нд болох юм. Шилдэг наймд Английн 4-н баг шалгараад байсан бөгөөд 2 нь хоорондоо учраа таарсан юм. Энэ бол Улаанууд буюу Хотон шувуунууд Лондоны угсаатнуудын халз тулаан юм. 2003 оноос хойш энэ хоёр баг Европын тавцанд 5 дахиа учраа тааран тоглох болоод байна. Өнгөрсөн жилийн аварга 2004 оны аваргууд хоорондоо таарлаа. Өмнө хоёр баг 6- удаа таарч тоглож байсан бөгөөд тус тус 2 хожиж 2 тэнцсэн үзүүлэлттэй юм байна. Манчестерийн хувьд 2004 онд хожигдсоныхоо хариуг авахаар тоглох нь дамжиггүй. Энэ удаагийн сугалааны хамгийн сонирхолтой нь Каталоны нэр төр Барселона Германы Байерн Мюнхентэй таарсан явдал юм. Хоёр багийн тоглолт гоал арвинтай болдог түүхтэй бөгөөд нийт 24-н гоал бие биенийхээ хаалганд оруулж байжээ. Энэ удаагийнх ч мөн л гоал арвинтай болох биз ээ. Үлдсэн 2 багийн хувьд 2006 оны хагас шигшээд таарч байсан бөгөөд Арсеналын ялалтаар өндөрлөж байсан. Тун харамсалтай хожигдлыг амссан Вильяреал хариугаа энэ удаад авахаар тоглолтонд бэлдэж эхлэх нь гарцаагүй.Оноолтууд 4-сарын 7,8 1. Вильяреал (Испани) - Арсенал (Англи) 2. Манчестер Юнайтед (Англи) - Порто (Португал) 3. Ливерпуль (Англи) - Челси (Англи) 4. Барселона (Испани) - Байерн (Германи) Хариу тоглолтууд 4-сарын 14,15 нд болно.
Төрөл: Спорт |
Үзсэн: 1199 |
Нэмсэн: sanjka
| Үнэлгээ: 0.0/0 |
- Rate -
Excellent
Good
Not bad
Bad
Awful
Нийт сэтгэгдэл: 5
Comments display order:
By default
New comments first
Old comments first
2009-03-21
Manu shigshee togloltond uldtsen ni todorhoi bnashd ene jil dahiad avtsan yum bish uu
2009-03-21
Porto amarkhaan hojigdoh bag bish shuu. Liverpool vs Chelsea 2-n toglolt l hamgiin ih sonirhol tataj baina. Daraa ni bol Barca vs Bayern l baih shiv de.
2009-03-21
sda yamar olon yum be. manu bol chigeeree final haragdaj bnshd. az gej sohor yumdaa
Тоо бүртгэл
Яг одоо онлайнд Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0
Fr.U.Fo™ © 2024