|
» 2009 » 5-р сар » 5 » Ромын пеналд хэн нь шалгарах вэ?
Ромын пеналд хэн нь шалгарах вэ? | 10:15 PM |
Долоо хоногийн өмнө Юнайтедын талбай Олд Траффорд-д эхний тулаанаа хийсэн билээ. Тэр тоглолт хэдийгээр 1:0 -н харьцаагаар өндөрлөсөн ч илүү байсан баг нь яах аргагүй талбайн эзэд байсан. Их буучдын хаалгач Альмунья байгаагүй байсан бол хэдэн гоал Арсеналын хаалганд орох байсныг хэн ч мэдэхгүй ээ. Харин одоо Арсеналчууд долоо хоногийн өмнөх тоглолтын үр дүнг өөрчлөхийн тулд энэ тоглолтонд орох болно. Мэдээж тэдний зорилго бол талбай дээрээ гоал алдахгүйн дээр 2 гоалын зөрүүгээр хожих шаардлагатай болоод байгаа. Эсвэл 1 гоал оруулж тэнцэж пеналтиас хувь заяагаа шийдэх 2 зам байна. Аль аль нь хүнд даалгавар ялангуяа өнгөрсөн жилийн аварга багийн эсрэг. Гэхдээ Арсенадчууд энэ тал дээр тийм ч сандрахгүй байгаа бололтой. Учир нь тэдний гол тоглогч Робин Ван Перси энэ тоглолтонд орох явдал юм. Өмнөх тоглолтонд тэрээр бэртлийн улмаас багтаа хүчин зүтгэж чадаагүй юм. Өнөөдрийн тоглолтын хувьд хоёр багийн дасгалжуулагч нар хайнаа хагалах тулаанд орох юм. Сэр Алекс Фергюсон болон Арсен Венгерийн хоорондох 39 дэх тулаан бөгөөд тус бүр 15 хожиж, 8-д тэнцээд байгаа юм. Аваргуудын Лигийн аваргын төлөөх Ромын тулаанд Их Буучид уу Улаан Чөтгөрүүд оролцох уу гэдгийн хариу ердөө 6-н цагийн дараа тодрох гэж байна.
|
Төрөл: Спорт |
Үзсэн: 1272 |
Нэмсэн: sanjka
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
Тоо бүртгэл |
Яг одоо онлайнд Нийт: 15 Зочин: 15 Гишүүн: 0 |
|