Ирэх жилээс Европа лиг болон өөрчлөгдөх УЕФА-н цомын сүүлчийн финалын
тоглолт өнгөрсөн долоо хоногт Туркийн Шюкрю Саражоглу цэнгэлдэхэд явагдлаа.
2005 оны Аваргуудын лигийн шигшээгээс хойш Туркэд анх удаа Европын
тэмцээний финал зохиогдож буй нь энэ аж. Шахтёрын хувьд дотоодын лигтээ
амжилттай тоглодог ч европын
дэвжээнд
олигтой амжилт гаргаж байгаагүй. Тиймээс энэ бол тэдний хувьд түүхийг
шинээр бүтээх боломж байлаа. Харин Вердерийн ”Ногоон-цагаанууд” 1992
онд цомтой багуудын цом, 1998 онд Инертотогийн цомыг хүртэж байсан
туршлагатай.
Тоглолтын эхнээс л Шахтёрчууд санаачлагыг авч Визег
сандаргаж байсан бөгөөд 25 дахь минутад энэ нь үр дүнгээ өгч Бразил
легионер Луиз Адриану эхний гоолыг оруулжээ. Гэвч түүний гоолоос ердөө
арван
...
Цааш унших»