UEFA-гийн цомын хагас шигшээгийн хариу тоглолтууд болж өндөрлөлөө.
Шахтер-Динамо 2:1
Гоол: Жадсон 17, Илсиньо 88-Бангура 47
Шахтер: Пятов, Гюбшман, Фернандиньо, Жадсон, Илсиньо (Левандовски 90), Луис Адриано (Гладкий 70), Гай (Виллиан 70), Рац, Чигринский, Ищенко, Срна
Динамо: Богуш, Бетао, Вукоевич, Саблич, Алиев, Бангура, Еременко (Корреа 76), Милевский, Эль-Каддури, Нинкович, Юссуф
Шар хуудас: Эль-Каддури 23, Алиев 37, Бангура 37, Вукоевич 45-Гюбшман 68
Шүүгч: Олегариу Бенкеренса (Португал)
Донецк. РСК "Олимпийский". 24000 үзэгч
Эхний тоглолт 1:1
Эхний тоглолтод айлын талбайд 1:1-ээр тэнцсэн нь “Шахтер”-т муугүй боломж олгож байсан. Тэд нутагтаа болсон хариу тоглолтын эхний гоолыг хийн, барьцаа улам лавшруулаад байв. Гэвч Киевийн баг амархан бууж өгөхийг хүссэнгүй, хоёрдугаар үеийн эхэнд Бангура тоог тэнцүүлжээ. Ийнхүү хоёр багийн үзүүлэлт тэнцэж, хэн нь ч аваргын төлөө тоглож магадгүй болов.
Гэхдээ гэрийн эзэн “Шахтер” цаг дуусах мөчид хэрэгтэй гоолоо оруулж чадсан. Зүүн жигүүрээр нэвтэрсэн Илсиньо хоёр хамгаалагчийг хуураад оновчтой цохилтоор гоол хийн багтаа тэргүүлэл авчирсан юм. Ингэснээр Донецкийн “Шахтер” баг түүхэндээ анх удаа UEFA-гийн цомын финалд шалгаран үлдлээ.
Ингэснээр Украины “Шахтер”, Германы “Вердер” багууд аваргын төлөө тунан үлдлээ. Тэд тавдугаар сарын 20-нд Туркийн Стамбул хотноо цомын төлөө тоглох юм.