|
» 2009 » 5-р сар » 23 » Ромын Финал
Ромын Финал | 3:27 PM |
Европын хөлбөмбөгийн аваргын төлөө халз тулаанд
шалгарсан Испанийн Каталон мужийн алдарт “Барселона”, хойд Английн Улаан Чөтгөрүүд болох “Манчестер Юнайтед” багуудын тоглолтыг дэлхий даяар
дэнслэн хүлээсээр…
1992 оноос хойш буюу Европын цом, Аваргуудын лиг хэмээн нэрлэгдэх болсон үеэс хойш хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг нь Манчестер Юнайтед. Чөтгөрүүд өнгөрсөн 17 жилд Аваргуудын лигт нийт 144 тоглолт хийж 267 оноо цуглуулсан байдаг бол удаах байранд Реал Мадрид 248 оноотой Барселона 245 оноотой бичигддэг. Хэрвээ Барса энэ тоглолтонд ялалт байгуулах юм бол өөрийн мөнхийн дайсантайгаа оноо тэнцэх болно. Цаашлаад тэднээс илүү гарах ч боломж бий. Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон хожил цуглуулж түрүүлсэн амжилтыг Барса 2005-06 оны улиралд 9 хожил 4 тэнцээтэйгээр үзүүлсэн бол өнгөрсөн жилийн МанЮ-гийн түрүү нь тэдний амжилтыг давтсан юм.
Тэртээ улиран өнгөрсөн 1999 онд тус тусын улсын лигтээ түрүүлж байсан 2 баг аваргуудын лигт учираа таарч байжээ. Английн алдарт Манчестер Юнайтед болон Аваргуудын лигийн гигант Байерн Мюнхен нар. Аваргын төлөөх тэр тоглолт үнэхээр гайхалтай тоглолт болж өндөрлөсөн. Өөрийн лигтээ түрүүлсэн багууд аваргын төлөөх финалд шалгарсан үйл явдал 2009 онд дахин давтагдаж байна.
Энэ жилийн хувьд Каталоны нэр төр гэгдэх Барса үнэхээр гайхалтай амжилтыг үзүүлж байгаа билээ. Тэд өөрийн лигтээ түрүүлснээс гадна Испаны эзэн хааны цомыг хүртээд байгаа билээ. Требли хийхийн тулд тэдэнд Аваргуудын лигийн цом хэрэгтэй. Үнэхээр довтолгооны гайхамшигийг энэ жил Барса үзүүлж байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй ээ. Харин Примерь лигийн багийн эсрэг тэдний довтолгоо дэндүү хүчин мөхсдөж байсан нь шөвгийн 4-н Челситэй хийсэн тоглолтоос тод харагдана.
МанЮ энэ жил Ливерпулийн мөнхийн гэгдэж байсан 18 лигийн түрүүтэй мөр зэрэгцэж чадсан. Харин 27-нд ялалт байгуулж чадвал ”Хотон шувуунуудын” 5 удаа Аваргуудын лиг хүртсэн цорын ганц английн баг гэсэн амжилтад нэгээр дөхөж очино. Үүнээс гадна бас нэгэн амжилт тэднийг хүлээж байгаа нь Сер Фергусоны гурав дахь удаагаа Аваргуудын лигийн түрүү. Английн багуудаас өмнө нь Ливерпулийн домогт менежер Боб Пайслэй энэ амжилтыг үзүүлж байсан аж.
Хоорондоо 9-н удаа учираа тааран тоглож байжээ. Барса 2 ялж, МанЮ 3 ялж 4 тэнцэж байсан байна. Хоёр баг өмнө нь 1991 оны Цомтой багуудын цомын финалд учраа таарч байсан. Энэ тоглолтонд Марк Хьюзийн оруулсан 2 гоолын ачаар МанЮ түрүүлж байсан нь Ферги-ийн европийн анхны цом байлаа.
Энэ жилийн Аваргуудын лигт гаргасан амжилтууд:
Хамгийн олон гоал: 1. Месси - 8 2. Жеррард - 7 2. Клозе - 7 4. Анри - 5 5. Бербатов, Руни, Ронлдо - 4
Оночтой цохилт: 1. Роналда - 32 2. Лисандро(Порто) - 23 5. Анри, Руни - 15
Оночтой дамжуулалт: 1. Хави - 6 2. Месси -5 4. Руни, Гмгс - 3
Зарим тоо баримтаас:
Хоёр багийн финалд үзүүлсэн амжилтуудаас:
Барса
1960/61 Бенфика 3-2 хожигдсон 1985/86 Стиао Букаристи 0-0 (2-0 пеналт) хожигдсон 1991/92 Самфдориа 0-1 хожсон 1993/94 АС Милан 4-0 хожигдсон 2005/06 Ахсенал 1-2 хожсон
МанЮ
1967/68 Бенфика 1-4 хожсон 1998/99 Байерн 1-2 хожсон 2007/08 Челси 1-1 (5-6 пеналт) хожсон
Эндээс харахад Барса МанЮ-г бодохноо олон удаа аваргын төлөөх тулаанд орж байсан байна. Харин МанЮ финалд үлдэх болногдоо аваргалж байжээ.
Аваргын цоиоо хадгалж байсан багууд 1950-оноос хойш:
1956/60 Реал Мадрид 1961/62 Бенфика 1964/65 Интер 1971/73 Аяакс 1974/76 Байерн 1977/78 Ливерпуль 1979/80 Нотингам Форест
Тэр цагаас хойш 29-н жил аварга баталсан баг тодорсонгүй ээ. Дараа жил нь финалд хожигдсон багууд:
Милан 1994 аварга болж, 1995 онд финалд хожигдсон. Хожсон баг нь Аяакс . Тэд 1995 аварга болж , дараа жил нь буюу 1996 онд мөн л аваргаа баталж чадаагүй ээ. Тэднийг Ювентус хожсон. Юве дараа жил нь буюу 1997 онд мөн л аваргаа баталж чадалгүй финалд хожигдсон юм.
|
Төрөл: Спорт |
Үзсэн: 2835 |
Нэмсэн: sanjka
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
Тоо бүртгэл |
Яг одоо онлайнд Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|