Пүрэв гараг, 2024-11-28, 5:36 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 5-р сар » 31 » Олон улсын Хүүхдийн баяр
Олон улсын Хүүхдийн баяр
5:56 PM
http://resource.medee.mn/medee/photo/2009/4/bcad20bb8e9be3bb/be92562018808b0c.jpg

Зуны анхны eдeр болсон хvvхдийн баяр яагаад ч юм бэ хуучин ЗХУ-д ихэд дэлгэрчээ. Ялангуяа сургуулийн сурагчдын хувьд энэ баярыг зуны амралт эхэлдэг eдeртэй холбон ойлгодог. Зургадугаар сарын 1 бол хамгийн эртний Олон улсын баяруудын нэг юм. Энэхvv eдрийг тэмдэглэн eнгeрvvлэх тухай шийдвэрийг 1949 оны арваннэгдvгээр сард болсон тусгай хурлаар Олон улсын ардчилсан холбоот эмэгтэйчvvд гаргасан юм. Хvvхдийг хамгаалах Олон улсын eдрийг анх 1950 онд тэмдэглэн eнгeрvvлжээ. НVБ энэхvv санаачлагыг дэмжиж, хvvхдийн амь нас, эрvvл мэнд, эрхийг хамгаалахаа зарласан байна.
Бал дивас (Хvvхдийн хамгаалах eдeр). Энэтхэг. Арваннэгдvгээр сарын 14.
Тус улсад тусгаар тогтносон Энэтхэгийн анхны Ерeнхий сайд, тeрийн нэрт зvтгэлтэн Жавахарлала Неругийн тeрсeн eдeр буюу арваннэгдvгээр сарын 14-нийг Хvvхдийн эрхийг хамгаалах eдeр болгон тэмдэглэдэг. Энэ eдeр хvvхдэд зориулсан янз бvрийн арга хэмжээ явагдаж, eргeл барьц цуглуулж, олон улсын болон vндэсний хvvхдийн тэмцээний дvнг танилцуулдаг.

Cocuk Bayrami. Турк. Дeрeвдvгээр сарын 23.

Cocuk Bayrami-ийг 1920 онд vндэсний чeлeeлeх дайнд бэлтгэх зорилгоор Их Vндэстний Хурлыг анх хуралдуулсан eдрийн дурсгалыг тохиолдуулан тэмдэглэдэг. Ататюркийн гэрээсэлснээр vндэстний ирээдvй хvvхдvvдийн гарт байгаа тул энэ eдeр насанд хvрэгсэд тvр хугацаагаар эрх мэдлээ хvvхдvvдэд шилжvvлэх ёстой гэнэ. Энэхvv баяр голчлон дунд сургуулиудад явагддаг. Сурагчид хоорондоо депутат, сайд, мэрvvдээ сонгодог байна. Хотын гудамжаар дvрэмт хувцастай сурагчид жагсдаг. Энэхvv баярт оролцохоор хилийн чанадаас ч сурагчид ирдэг байна.

Олон улсын хvvхдийг хамгаалах eдeр. Зургадугаар сарын нэгэн.

Болгарт Олон улсын хvvхдийг хамгаалах eдрийг тэмдэглэх eeрийн гэсэн уламжлалтай. Энэ уламжлалыг тус улсын Соёлын хорооны тeлeeлeгч асан, Людмила Живкова санаачилжээ. Тvvний санаачлагаар 1979 онд “Энхийн далбаа” Олон улсын хvvхдийн ассамблей анх удаа зохион байгуулагдсан байна. Энэхvv ассамблей нь манай гаригийн бvх хvvхдvvдийг энхийн тeлee хvчээ нэгтгэхийг уриалсан юм. Ассамблей “Нэгдэл, бvтээл, гоо сайхан” хэмээх уриан дор явагджээ.
Софид “Энхийн далбаа” нэртэй том хeшee босгож, тэндээ дэлхийн 100 орноос авчирсан хонхны дуун дор зургадугаар сарын нэгэнд ойрын болон холын орны хvvхдvvд цугладаг байжээ. Дэлхийн олон орны хvvхдvvд цардмал зам дээрх зургаараа уралдаж, тоглоом наадам зохион явуулж, тэмцээн, концерт зохиодог байв. Зочид Болгар оронтой танилцаж, тухайн орноор аялж, бие биетэйгээ танилцдаг байсан гэнэ.
Ассамблейг vндэслэгч нас барсны,дараа уг арга хэмжээ хэдэн жил явагдсан ч алгуурхан мартагдаж эхэлжээ. Харин 1989 оноос энэ ассамблейг зохион явуулахаа байсан юм. Хэдэн жилийн eмнe Людмила Живковагийн охин Евгения Живкова энэхvv уламжлалыг сэргээж эхэлсэн байна.

Японы хvvхдийн баяр.

Японд тавдугаар сарын таванг хvvхдийн eдeр болгон тэмдэглэдэг. Vндсэндээ япончууд vндэсний хvvхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг байна. Тухайлбал, гуравдугаар сарын гурван Охидын eдeр, тавдугаар сарын таван Хeвгvvдийн eдeр, арваннэгдvгээр сарын 15-нд “Сити-го-сан” буюу монголоор vгчилбэл “Долоо-Тав-Гурав” хэмээх баяр тэмдэглэдэг байна.
3, 5, 7-ийн цифрvvд нь хvvхдийн насыг илтгэдэг бeгeeд энэ насыг эрс eeрчлeлтийн vе гэж vздэг гэнэ. Энэ жил гурав, таван нас хvрч буй хeвгvvд, мeн гурав, долоон нас хvрч буй охид арваннэгдvгээр сарын 15-нд “нэгдсэн тeрсeн eдeр” тэмдэглэдэг ажээ. Японд хvvхэд тeрвeл гэрт сахиулсан тэнгэр ирлээ хэмээдэг бeгeeд хvvхдийг долоон нас хvртэл хvvхэд биш, бурхны биет гэж vздэг гэнэ. Тиймээс Японд хvvхдийг долоо хvртэл нь хvмvvжvvлж сургалгvй, эрх дураар нь eсгeдeг ажээ. Энэ vед хvvхэд бvгдийг хийж болно. Тvvний хийсэн зvйлийн сайн, мууг нь огт шvvж болохгvй. Баярын vндсэн хэсэг бол сvмд очих ёслолын ажиллагаа юм. Дээрх насны хvvхдvvдтэй эцэг эх vрээ эрvvл, аз жаргалтай eссeнд бурханд талархахаар хvvхдvvдээ дагуулан сvм явна.
Гуравдугаар сарын гурван бол Охидын eдeр. Энэ баярыг eмнe нь Хvvхэлдэйн eдeр ч гэж нэрлэдэг байжээ. Энэ eдeр охидтой eрх бvр кимоногоор гоёсон хvvхэлдэйнvvдийг ил гаргаж засдаг. Vзэсгэлэн бvтэн сарын турш vргэлжилнэ. Хvvхэлдэйг маш vнэтэй материалаар хийх бeгeeдудам дамжиж, охидод шилждэг байна.
Тавдугаар сарын таванг eмнe нь Хeвгvvдийн eдeр болгон тэмдэглэдэг байжээ. Энэ eдeр бvх айл гэрийнхээ дээвэр дээр мeрeг загасны дvрстэй мод eлгeдeг байна. Мeрeг загасны тоо нь тухайн гэр бvлд байгаа хeвгvvдийн тооноос хамаарна. Харин хэмжээ нь тэдний наснаас шалтгаалж eeр eeр байдаг байна. Япончууд мeрeг загасыг эр зориг, тэсвэр тэвчээр, баатарлаг явдлын бэлгэ тэмдэг хэмээн vздэг. Энэ баяраар Охидын eдрийн адил хvvхэлдэй гаргаж засдаг. Гэхдээ баатарлаг дайчин болон тvvний зэвсгийг дvрсэлсэн хvvхэлдэй гаргаж тавьдаг байна.
1948 оны тавдугаар сарын тавнаас эхлэн энэ eдрийг Vндзсний хvvхдийн баяр болгон тэмдэглэхээр болсон ч япончууд урьдын адил хeвгvvдийн баяр болгон тэмдэглэсээр л байна. Баярын энэ eдeр цаасан могойн наадам зохион явуулдаг. Хeвгvvд, эрчvvд энэ eдeр агаарт цаасан могой хeeргeнe. Могойн дээр аймшигт сvнс дvрслэн хийсгэхдээ тэд ирээдvйд гай зовлон учрахгvй гэж итгэдэг. Мeн зарим нь урт нас, аз жаргалын бэлгэдэл болсий яст мэлхий,тогорууг дvрсэлсэн байх нь бий. Харин хeвгvvд ихэвчлэн мeрeг загас зураад, eeрийнхee нэрийг бичдэг байна. Энэ eдeр гэр орноо чимэглэж, хvvхдvvдэд бэлэг тараан, Японы уламжлалт будаатай хоолоор бие биенээ дайлдаг байна. Eдeр цэнгэлдэх хvрээлэнгvvдэд хeвгvvдэд зориулсан спортын арга хэмжээ явуулдаг.
Төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 3126 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 1.0/1 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  5-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024